
2023 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо ээлжит бус чуулганаа хийж МАН-ын XXX Их хурлаас дэвшүүлсэн үзэл баримтлалтай нийцүүлж Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбоо болон нэрээ өөрчилж, бага хурал, удирдах зөвлөлөө шинээр бүрдүүллээ. Мөн Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Х.Булгантуяа сонгогдлоо. Боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, хууль эрх зүй, бизнес зэрэг салбар салбарын төлөөлөл болсон 21 аймаг, 9 дүүргийн эмэгтэйчүүд тус холбооны гишүүн байдаг. Залуу эмэгтэйчүүдээр эгнээгээ тэлсэн шинэ удирдах зөвлөлийн зарим гишүүдийг энэ удаад онцлон танилцуулж байна.
Ерөнхий нарийн бичгийн даргаар:
М.Мандхай
Мэргэжил: Бизнес, санхүүгийн удирдлага
Боловсрол: Их британи улсын Олон улсын их сургуулийн бизнес, санхүү менежментийн магистр, Вэст Лондон коллежийн Аялал жуулчлалын менежментийн диплом
Эрхэлж буй ажил: Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Бизнес ба хүний эрхийн төслийн зөвлөх
Ажлын туршлага: Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал, Нүүдэлчин групп ХХК-ийн Дэд захирал, Англи улсын Шударга худалдааны агентлагт Хэрэглэгчийн зөвшөөрөл, комплаенс хариуцсан мэргэжилтэн
Удирдах зөвлөлийн гишүүдээс:
О.Номинчимэг
Мэргэжил: Хуульч
Боловсрол: Колумбийн Их Сургуулийн хууль зүйн магистр (LLM); Токиогийн Их Сургуулийн Харьцуулсан эрх зүйн магистр (MA in Law);
Токиогийн Их Эрхэлж буй ажил: Монгол Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх
Ажлын туршлага: Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга, Өмгөөллийн Номин энд Адвокатс ХХН-ий Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, Хоган Ловеллс Монголиа ХХН-ий Ахлах хуульч
Д.Бумдарь
Мэргэжил: МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор
Боловсрол: Япон улсын Кокушикан Их Сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны доктор
Эрхэлж буй ажил: МУИС-ийн Шинжлэх Ухааны сургууль, Нийгмийн Ухааны салбарын Улс төр судлалын тэнхимд дэд профессор, профессор, МАН-ын Стратеги академ”-ын захирал /“Crises and management society Japan”, IAEVG зэрэг олон улсын мэргэжлийн холбоодын гишүүн/
Ажлын туршлага: Япон улсын Кокушикан Их Сургуулийн Ахисан түвшний сургуульд туслах багш, МУИС-ийн Шинжлэх Ухааны сургууль, Нийгмийн Ухааны салбарын Улс төр судлалын тэнхимд дэд профессор, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын зөвлөх
.png)
Э.Болормаа
Боловсрол:АНУ-ын Орегоны Их сургуулийн Эдийн засаг, олон улсын харилцааны бакалавр, АНУ-ын Колумбын Их сургуулийн Төрийн удирдлага, хөгжлийн бодлогын магистр
Мэргэжил:Эдийн засагч
Эрхэлж буй ажил: Ховд аймгийн Засаг дарга
Ажлын туршлага:Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх, Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагуудад ажиллаж байсан
.png)
Б.Отгонтуяа
Боловсрол: МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн Маркетинг чиглэлээр бакалавр, Зах зээлийн коллежийн Ном судлалын чиглэлээр магистр.
Мэргэжил: Маркетинг
Эрхэлж буй ажил:”Бид чадна эм эн нэгдэл” ТББ-ын тэргүүн, ЖАЙКА Олон Улсын байгууллагын Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал, Компани аж ахуй нэгжүүдэд өгөх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөлөөллийн сургалтын багш /АНУ-ын Төрийн Департаментын Олон Улсын Манлайлагчдын Хөтөлбөрийн оролцогч. Америкт сургууль төгсөгчдийн холбооны гишүүн/
.png)
Ж. Алтангүний
Боловсрол:Олон улсын менежмент, Бизнесийн удирдлага
Мэргэжил:Монголын олон улсын их сургуулийг Олон улсын менежментийн бакалавр, Тайваны Үндэсний шинжлэх ухааны их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр
Эрхэлж буй ажил:Тэнгэр Медиа Групп ХХК-ийн захирал
Ажлын туршлага: Ард санхүүгийн нэгдлийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Монголын эдийн засгийн форум ТББ-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал, АйКонсепт ХХК-д Ерөнхий зохицуулагч
.png)
Б.Солонго
Мэргэжил:Эрх зүйч
Боловсрол: Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн бакалавр, Их британийн Дандийгийн их сургуулийн магистр, АНУ-ын Харвардын хуулийн сургуулийн магистр /Олон улсын бизнесийн хэлцлүүд, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, төслийн санхүүжилт, ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч. Монгол, Нью-Йорк муж болон Английн хуулиар зөвлөгөө өгөх эрхтэй/
Эрхэлж буй ажил:Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
Ажлын туршлага:Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын Дэд дарга, Авинекс партнерс өмгөөллийн компанид Гүйцэтгэх захирал, Хоган Ловеллс олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
.png)
З. Мишээл
Боловсрол: БНХАУ-ын Уханийн их сургуулийн Хууль эрхзүйн бакалавр
Мэргэжил: Эрх зүйч
Эрхэлж буй ажил: “Иромакс инвестмент”ХХК-ийн Гүйцэтгэх захирал /Global Shapers Community Ulaanbaatar-н гишүүн/
Ажлын туршлага: AND Global Pte-ийн Бизнесийн хөгжлийн захирал, НоваТерра ХХК-д Бизнесийн хөгжлийн ассошейт, Хонг Конгд байрладаг Shearman & Sterling LLP хуулийн фирмд хуульч
.png)
О. Чимэдсүрэн
Мэргэжил:Эпидемиологич, Нийгмийн эрүүл мэнд судлаач
Боловсрол:Англи улсын Эрүүл ахуй болон халуун бүсийн анагаах ухааны их сургуулийн пост-доктор, АУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн магистр, АУИС-ийн эрүүл ахуй, давхар судлаач чиглэлээр бакалавр; /АНУ-ын Манлайлагчдын олон улсын хөтөлбөр, Жон Хопкинсийн Нийгмийн эрүүл мэндийн Блүүмбэрг сургууль, Канад улсын Саймон Фрэйзэр Их сургуульд эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ; Токиогийн Анагаах ухаан, Нүүр ам судлалын сургуульд хот төлөвлөлтийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн/
Эрхэлж буй ажил: Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Эрүүл Монгол хүн төсөл, хөтөлбөр хариуцсан дарга, Анагаах ухааны академийн дэд ерөнхийлөгч
Ажлын туршлага: Эрүүл мэндийн сайдын зөвлөх, АШУҮИС –ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал, АШУҮИС-ийн магистрын цахим сургалт эрхэлсэн тэнхмийн эрхлэгч, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал, Анагаах Ухааны Их сургуульд дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч
.png)
Ж. Золзаяа
Мэргэжил Бизнесийн менежмент
Боловсрол: Отгонтэнгэр их сургуулийн Герман хэлний багш, орчуулагч чиглэлээр бакалавр, Монгол улсын их сургуулийн Бизнесийн менежментийн магистр
Одоо эрхэлж буй ажил: Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэгч Стартап Маркетинг Спэйс ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, Энтрепренеруудын Dreamers ТББ-ын тэргүүн
Ажлын туршлага: Seedstarts Олон улсын байгууллагын Монгол дахь элч төлөөлөгч, Монголын үндэсний маркетингийн холбооны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал,
.png)
Б. Солонго
Боловсрол: Эрх зүйн магистр
Мэргэжил: Эрх зүйч, хүүхдийн зохиолч
Эрхэлж буй ажил:Элф Эдүкейшн ХХК-ийн үүсгэн байгуулагч; Эко гэр цэцэрлэгийн үүсгэн байгуулагч; Хүмүүн олон улсын сургууль үүсгэн байгуулагч; Томужин Альтернатив сургуулийн үүсгэн байгуулагч, Томужин Технологи компанийн үүсгэн байгуулагч; / Хүүхдийн Номын Зохиолч, Бүтээлч цагаан толгой иж бүрэн хөтөлбөр контент, Хүүхдийн дууны 2 цомог, Lifetree СӨБ-ын цогц хөтөлбөрийн 30 модуль цувралын зохиолч. /
Сэтгэгдэл(17)
амьдрал мэддэг хүмүүс алга даа. Нам гэдэг аюул
НАМЭХ, НАМЗХ бүгд хулгайчууд болсон.Хичнээн нэрээ өөрчилсөн ч нүүр угшил нь хэвээрээ дээ.
хавтгай цээжтэй банзан бөгстэй янхнууд л байна. матар гэхэд матрын заяа гомдмоор царай муутай юмнууд байна.
Барууны баас шигномлолд толгойгоо эргүүлсэн тэнэгүүд арай биш байлгүй гэжнайдажбайна. Монгол бол монгол шүү. Америк лав монголоос эрс өөр тул тэнд сурсан гээд нэгч туршлага болохгүй.
Бахархаж байна! Ямар сайхан боловсролтой охидууд вэ? Манай тэнхимд ганц ийм боловсролтой багш олддог ч болоосой! Даанч цалинг маань голоод ирэхгүй юм даа !Бүгдэд нь амжилт хүсье!
алтан шаахай өмсөвч алцан майга чинь хэвээрээ гэгчээр танай намын дэргэдэх байгууллагууд нэрээ яаж ч өөрчлөсөн авлигач хоч чинь салахгүй ээ
МУИС завхарсан балай газар болсон , сургуулиа дампууруулагчид беенеерее Терийн ордонд орсон нь гутамшиг!!!
ta naryn ard nogoo xulgaich obgod baugaa amydral meddeg ny alga exleed ard tumendee tanigd 1000 gadaadyn kurs togsood l boloogyi ogt
cotsial demokrat -iin xulgaich obgodtei niileed avsan uu
МУИС ын доктор Даваасүрэнг аваач ээ.Эсвэл өөрсдөөсөө мэдлэг, боловсрол өндөр, шударга хүмүүсээс айдаг юм уу??
Гадаад дотоодод боловсрол, мэргэжил олсон, олон хэлтэй, Монгол орон байтугай, дэлхийг хөтлөөд явчих боломжтой хүмүүс байгаа бололтой! Ийм хүмүүс чинь одоо л энэ их боловсрол, мэдлэг, туршлагаа ил гарган, эх орондоо зориулах боломжоо ашиглах байх даа?! Гайхамшигтай л юм!
.....Өндөр боловсролтой гадаад дотоодод мэрэгжиж, ажиллаж туршлагжсан сайхан залуус байна. Иим л залууст Монгол улсын ирээдүйг атгуулхад юу нь болохгүй вэ? Зарим хүмүүс ухаанаа ухаж үгээ бодож сэтгэлдээ хоргүй ярьж бичиж баймаарсан. Та бүхэн ахмад үеийн ирээдүй шүү дээ....
Shunjleh uhaaniig namd uilchluuleed bh yum, ul ni nam ni shinjleh uhaand uilchleh yostoi doo.
МАН-ын залуу үе улс орныг авч явж чадахгүй, улам дампууруулах юм байна.
Ман ын м.с.д .э .х ы ерөнхийлэгч х. БУЛГАНТУЯАГИЙН АЖЛЫН БАГТ БАГТСАН БҮСГҮЙЧҮҮДИЙГ УНШААД ҮНЭХЭЭР БАХАРХАХ СЭТГЭЛ ТӨРӨВ МАН ИЙМ ШИЛДЭГ ӨНДӨР ЧАДАМЖ БҮХИЙ ЗАЛУУСТА ХОЙЧ ҮЕТЭЙГЭЭРЭЭ ГАНГАРЧ ГАЙХУУЛАМААР САНАГДЛАА АЖЛЫН АМЖИЛТ..
Булгантуяа гэж ээжийнхээ монгон дор . Оюунэпдэний суган дор бухийл албан тушаалыг шунаж авах юм . Яасан шунаж ханадаггуй сэтгэл бэ. Муис багш доктор . Даваас
Муис багш доктор . Даваасурэнг . Булгантуяа гэж шуналын оронд тавьсан бол унэхээр чадалтай бусгуй.