sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн /ХНС/ бодлого боловсруулагчид инфляцыг бууруулахад гол анхаарлаа хандуулж, энэ онд бодлогын хүүг бууруулах төлөвгүй байгааг лхагва гарагт танилцуулсан 12 дугаар сарын бодлогын асуудлаарх хуралдааны протоколд тэмдэглэжээ.
 
Энэхүү хуралдаанаар 75 суурь нэгжээр дөрөв дараалан өсгөөд байсан бодлогын хүүг 50 суурь нэгжээр өсгөж, сүүлийн 15 жилийн дээд үзүүлэлт болох 4.25-4.5 хувьд хүргэсэн юм. Улмаар талууд инфляц зорилтот түвшинд хүрч буурна гэж дүгнэхэд илүү их тоо баримт шаардлагатай гэж үзэж, хатуу бодлогыг үргэлжлүүлэн баримтлахаар болжээ.
 
ХНС-гийн инфляцын гол хэмжүүр болох хэрэглээний үнийн индекс сүүлийн саруудад урьдчилан төсөөлж байснаас нааштай гарсан юм. Гэсэн хэдий ч ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл, үнэ тогтворжиход хол байгааг хүмүүс ойлгох ёстой гэж 12 дугаар сард болсон хуралдааны дараа мэдэгдсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг