Нүүрсний хулгайн хэрэг нэлээд өргөжих шинжтэй. Мөрдөгчид, прокурорууд ч нүүрс тойрсон хулгайн хэргүүдийг лавхан барьж авсан бололтой. Гэхдээ энэ хэрэгт улс төрийн нөлөө бүхий маш олон эрхэм нэр холбогддог. Тэгэхээр хууль шүүхийн байгууллагынхан “сайн дур”-аараараа биш ч дарамт шахалтын улмаас хэргийг “царцаах” магадлалтай.
Үүнтэй холбоотой болов уу даа, УИХ-ын нэр бүхий гишүүд нүүрсний хулгайгаар нийтийн сонсгол зарлаж, нээлттэй хэлэлцэх гэж буй аж. Энэ мэдээллийг УИХ-ын Түр хорооны дарга Г.Ганболд өгчээ.
Гэхдээ хэн хэн гэдэг гишүүн нийтийн сонсгол зарлахаар болсон тухай мэдээлэл алга. Нийтийн сонсголын хуулиараа УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу 19 гишүүн байхад л нийтийн сонсгол явах учиртай. Өөрөөр хэлбэл, нийтийн сонсгол зарлах гишүүдийн тоо хуулийн босго давахгүй байж мэдэх юм.
Учир нь улс төрийн нөлөө бүхий олон хүн нүүрсний хулгайтай холбоотой. Тэр дундаа УИХ-ын гишүүдийн бараг тал нь нүүрснээс ямар нэг байдлаар мөнгө олдог. Тэд нүүрсний гэрээнээс гадна нүүрсний тээвэр, ачиж буулгах талбай гээд шат дамжлага бүрээс нь ашиг унагана.
Тийм болохоор нүүрсний хулгай хийдэг гишүүд нь уг үйл ажиллагаанд оролцдоггүй нэг нэг гишүүнтэй учраа олоход л нүүрсний хулгайгаар нийтийн сонсгол хийх санаачилга лөөлөө болно. Хамгийн гол нь нүүрснийхэн гэдэг асар их мөнгөтэй, нам дамжсан маш том бүлэглэл байдаг.
Харин энэ том бүлэглэлийн санал, шахалтуудыг давж гараад нийтийн сонсгол зарлах аваас тэд гарцаагүй эх оронч гишүүд болно. Хэрэв ийм тооны гишүүд олдохгүй бол иргэн, иргэний нийгмийн байгууллагууд нийтийн сонсголыг “захиалах” эрхийг хуульд бас байдаг юм байна. Тэгэхээр гишүүд чадахгүй бол иргэд энэ санаачилгыг гартаа авч болно гэсэн үг.
Ер нь бол бид Нийтийн сонсголын хууль гарснаас хойш байсгээд л нийтийн сонсгол хийдэг болсон. 60 тэрбум, Хөгжлийн банк гээд олон удаа хийж байв. Тэр байтугай Б.Хурцын асуудлаар хүртэл нийтийн сонгол явуулсан байдаг. Нэг үгээр хэлбэл, нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзсэн том, жижиг олон асуудлыг ингэж нээлттэй хэлэлцжээ. Тэгвэл нүүрсний хулгай гэдэг нь нийтийн эрх ашгийг хөндсөн маш том хэрэг юм. Засгийн газар гурван долоо хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний хулгайн хэрэг өндрөө авсан. Хууль хяналтынхан ч эргэлт буцалтгүй мөрдөн шалгаж, хэрэг нээж эхэлсэн. Гэвч Монгол даяараа “ба бэ”-гүй мэддэг болсон хэргүүд тэгсгээд сураг чимээ нь алдарч, алга болдог. Хэдэн жилийн өмнө ЖДҮ-гийн хэрэг тэгсэн. Одоо Хөгжлийн банкны хэрэг хачин нам гүм болчихоод л байна. Нүүрсний хулгайн хэргийг тийм байдлаар замхруулж болохгүй. Тэр хөшүүрэг нь нийтийн сонсгол болоод байгаа юм.
Түүнчлэн нүүрсний хулгайтай холбоотой мэдээлэл олон нийтэд тийм ч хангалттай очихгүй байна.
Ийм шалтаг шалтгааны улмаас нийтийн сонсгол зохион байгуулж, энэ талаарх ажлыг хариуцсан бүх хүнийг оролцуулах хэрэгтэй байгаа юм. УИХ, Засгийн газрын удирдлагууд, АТГ, ЦЕГ, ТЕГ, прокурор, шүүхийнхэн, гаалийнхан, хилийн цэргийнхэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал байсан Б.Энэбиш, Я.Батсуурь, Б.Батбилэг, Д.Ариунболд, Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам”-ын Н.Удаанжаргал, С зөвшөөрлийн хэргээс салдаггүй АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон, нүүрсэн мөргөцөг, бусад асуудлаар энэ хулгайд нэр холбогдоод явдаг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, нүүрсний тээврээс мөнгө олдог гишүүд, Тавантолгойн IPO-д оролцож байсан төр, хувийн хэвшлийнхэн гээд энэ нүүрстэй холбоотой бүх хүнийг авчирч суулгаж байгаад хэлэлцэх учиртай юм. Дүнд нь бид нүүрсээ дор хаяж ойрын арван жилийн турш дундын хулгайгүйгээр Хятад руу зөөж борлуулахад эдийн засаг тун эвтэйхэн болно.
Далд эдийн засаг гэгддэг бүртгэлгүй асар их хэмжээний мөнгөн урсгал оффшорыг зорьж, хулгайн замаар гадагшаа гарах бус монголчуудын нийтийн сан хөмрөгт ордог болох юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Бүгд хулгайч нар.Хүн олдохгүй.Ингэж байхаар саарал ордныг гишүүдтэй нь цуг сор залж шатаавал дээр.
Ордноор дүүрэн хулгайч нар монголоор дүүрэн хулгайч. Бид нар хулгайч улс хулгайч үндэстэн болсон юмуу. Яахвэ?
Ганц дээдчүүд хулгайч луйварчид биш, доодчууд бас хулгайч луйварчид болсон. Дээд доодгүй луйварчид хулгайчид их байна.
2011 оноос хятадын нэг тээврийн компанид эрх олгоод сунгаад явдаг тэрний гаргасан нүүрсий мөнгө орж ирдэггүй нөгөө зальт гар өвгөн Алтанхуягийн ЗГ үед байгуулагдаж тэгээд бүр сайд Женко ТЗ гацааж байгаад 10 гаран жил зөөцгөөж гэж дүгнэж байна 2013 онд яригдсан авч Прокурор нь хэрэгсэхгүй болгож Тэхлээр хууль Шүүхтэй хавсайдсан том бүлэг Эх орноо тоногсод АН засаг барих болгондоо хорлолт үйл ажилгаа явуулж эдийн засгаа хорлон сүйтгэнэ Баярцогт,Сайханбилэг нь ОТ г алдаатай гэрээ байгуулж барууныхантай нийлж тоносон шиг Норовын банди хятадтай нийлж тонолоо МАН ялсан нь яамай даа бид мэдэхгүй тонуулсаар байх байж
Үхсэн хулгайчууд үе удмаараа арилах болтугай.
Бүгд хулгайч нарыг буудаж алах хэрэгтэй .буудах багдана тамалж алах ёстой олон жил их хуралд суусан хулгайчууд том хулгаЙчууд Нямдорж Ч.хүрэлбаатар
Монгол улс даяр : -" ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ ГЭЖ БАЙНА " гэсэн цуурай түймэрийн гал шиг түгэж байна . ... ХХ1 зууны эхэн онуудаас эхлэсэн : АЛТНЫ \ П . Очирбат, Н . Багабанди , Мянганбаяр , Б . Эрдэнэбат г . м \ , ЭРДЭНЭТИЙН \ Ш . Отгонбилэг , Ц . Нямдорж , Ш . Батхүү г . м \ , ОЮУТОЛГОЙН \ С. Баяр , С . Баярцогт , Л . Гансүх , д . Зоригт , Ч . Сайханбилэг г . м \ , БАНКНЫ \ У Хүрэлсүх , Г . Занданшатар , Ц . Чимидцэрэн г . м \ , 60 ТЭРБУМЫН \ М . Энхболд г . м \ , ОФФШОРЫН \ Сү . Батболд , С . Баярцогт , г . м \ , ТӨМӨРЗАМЫН \ Х . Баттулга нарын \ , ХОТГОР ШАНАГЫН \ Ч . Хүрэлбаатар нарын \ , ЖДҮ - гийн \ Ж . Энхбаяр , Я . Содбаарар г . м \ , ХөБА - гийн \ С . Бямбацогт , П . Баатарбилэг, г . Энхтүвшин , Н . Алтанхуяг , Х . Ганхуяг г . м \ , одоо НҮҮРСНЫ гэх ЭНЭ ХЭЛЛЭГ юугаар төгсөхийг ЧӨТГӨР мэдтүгэй ... ХХ зууны эхний арваад оноос энэ мэт цуурайтсан " ЯПОНЫ ТАГНУУЛ - ХУВЬСГАЛЫН ЭСЭРГҮҮ " гэсэн цуур
Энэ хүмүүс гардаж хийсэн гэж бодож байна уу? Үгүй л байхгүй юу! Энэ хоёр намын хэд бүгдээрээ орлцоотой. Дараагийн сонгуулиар энэ хоёр намаас хэнийг нь ч бүү сонго. Тэгэж байж энэ бугшсан хулгай луйвар арилна. Энэ хоёр намын аль нь ч гарсан бие биенээ хаацайлахд л сууна. Харин энэ цаг үед энэ бүхэн ил болж гарч ирж байгаа нь авууштай, гэхдээ цаана нь бидний мэдэхгүй өчнөөн олон асуудал байгаа.
рай : Бодоо , Данзан , Сүхбаатар , Богд , " Лүмбийн хэрэг " , " Саж ламын хэрэг " , баруутан - зүүнтэн , " 32 оны лам нарын бослого " , " ФЕОДОЛЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ " - " НУДАРГАН БАЯЧУУДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ " - " НЭГДЭЛЖИХ ХӨДӨӨЛГӨӨН \ малчин ард - дундаж давхрагынхны хөрөнгийг хураах \ , Гэндэн , Дэмид , Амар , Баасанжав , Чойбалсан , Дамба нар , Аварзэд , " сэхээтний төөрөгдал " , төмөрочир , Цэнд , Жаланаажав , Лоохууз нар , эцэст нь Цэдэнбал , Батмөнх нараар ТӨГССӨНИЙГ л түүх шивнэж байна ...
Элбэгдорж пиздаа цаазын ялгүй болгосон, цаазын ял өгдөг журмыг сэргээж монголчуудын сайхан амьдрах боломжийг хулгайлсан хүмүүсийг эхнээс нь олны нүдэн дээр буудан хороодог болох хэрэгтэй. Яаралтай хууль шүүхээ чангалахгүй бол ард түмний амьдрал хэцүүд дээ.
Avtobusand karate unshuuldag bolchihood hulgaitai temts
Ард түмэн тэмцэх хэрэгтэй болж дээ
Эхнээс нь Ажнайгаас авахуулаад ах дүү хамаатан эцэг эх хүүхэд гээд данс хөрөнгийг нь шалгах хэрэгтэй Тэр Хурцын үед Тагнуулын байгуулга юу хийж байсан бэ Монголоо хорлогч Элбэгдоржийн гар хөлүүд
Тэр Хурц чинь хамсаатан нь шүү дээ. Ийм хэргийг мэддэггүй байх ямарч боломжгүй.
Guilagchin setehyitei Mongolchuud yaach chadhgyi archaagyi oorsdiinhoo toloo temtsej chadhgyi hynd deerlehyyleed eh orondoo bool bolood suuj bai archaagyi aimhai huvia bolson novshnyyd
https://saudemasculina.eu.org
ИХ-ын гишүүн болох гэж сонгуульд өрсөлддөгийн учир одоо л ойлгогдож байна.Хувийн амьдралаа дээшлүүлэх, мөнгө олохын тулд л ажилладаг бололтой! Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эрх чөлөөгөө бүрэн гүйцэд эдлэхийн тулд гэж хэлж болох юм! Гагцхүү тэр эрх чөлөөгөө буруу аргаар эдлэх гэж бүгдээрээ шахуу хуйвалдацгаах юм даа! Нөгөө л Зах зээлийн нийгмийн сүүдэртэй, хар бараан, сөрөг талыг нь ашиглаж байгаа байхгүй юу? Аль ч нийгэмд сөрөг юм бий шүү дээ! Хүн сөргийг нь ашиглах сонирхол их байдаг юм билээ!!!
"Нээнтэг" гэж монгол үг байхгүй "нийнтэг" л гэж биы. Энэ сэтгүүлч нар монгол хэлээ мэдэхгүй, яргалахаа больчихвол зүгээр байна.
Hairan eh oron mini.Yasan eh orondoo hairgyui novschnuud ve.Hurungu mungiin huraaj,uruu tulzguu buzaruudaa
Хятадууд илрүүлжээ.Эд нар зээл өгөхөөс залхажээ.Манайд их мөнгө баялаг байгаа,гэдгийг мэддэг учир