Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хэрэгжүүлж буй талбарт ажилласан юм. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгааны талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараах шинэлэг бодлогыг онцлон мэдээлснийг эш татан хүргэж байна. Тэрбээр хэлэхдээ:
-Монгол Улсын Засгаас газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” өдрөөс өдөрт эрчимжиж байна. Энэхүү бодлогыг үндсэндээ шийдэж чадаагүй асуудлуудаа зоригтой шийдэх хөтөлбөр гэж ойлгож болно. Энэхүү бодлогын нэгээхэн хэсэг нь “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого” бөгөөд энэ хүрээнд хийх ажил их байна.
Жил бүр Улаанбаатар хотын хүн ам 60-70 орчим мянган иргэнээр нэмэгдэж байгаагийн тал хувь нь хөдөөнөөс Улаанбаатар хотод шилжин суурьшиж буй иргэд байна. Тиймээс Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу очиж ажиллаж буй боловсон хүчнийг дэмжихээр тусгасан нь 2023 оны төсвийн онцлог юм. Нийслэлээс шилжиж, хөдөөд ажиллаж буй иргэдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж байгаа шинэ үеийн илгээлтийн эзэд гэж үзэж ипотекийн зээлийн багц дэмжлэгийг өгнө. Улаанбаатараас хөдөө рүү шилжиж байгаа төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн очиход нь нэг удаагийн тэтгэлэг олгоно.
Харин нийслэл Улаанбаатар хотод ирж буй хүмүүс татвар төлдөг болно. Ингэж л зохицуулалтыг зоригтой хийхгүй бол цаг хугацаа явах тусам Улаанбаатар хотын асуудал улам хүнд болно. Хүн ам, машин тэрэг өснө, ажлын байрууд нэмэгдэнэ, алс хязгаар нутаг эзгүйднэ. Ингэсээр байгаад газар нутгийнхаа гуравны нэг дээр нийт хүн ам төвлөрч, хот улс болох аюул ойрхон байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал юм.
Түүнчлэн Улаанбаатар хотын амьдралын чанар, нэгдсэн стандартын тухай хууль баталж гаргана. Үүнд НИТХ-ын төлөөлөгчид, хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, хотынхоо иргэдийг татан оролцуулж, Улаанбаатар хотын нэгдсэн стандарт ямар байх вэ гэдгийг боловсруулах хэрэгтэй. Улаанбаатар хотод албан ёсны хаяг бүртгэлгүй иргэд, бүртгэлгүй автомашинууд маш олон байна. Орон сууцны хорооллууд барихдаа ямар компани сургууль цэцэрлэгийг орхигдуулж байна вэ. Энэ бүгдийг хуульчлах болно. Хуулийн хэлэлцүүлгийг Улаанбаатар даяар өрнүүлэх хэрэгтэй. Зарим хүндхэн шийдвэрийг гаргахдаа шууд ардчиллын арга хэрэглэн нийслэлчүүд санал өгч шийдэж болно. Тухайлбал, буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хязгаарлах гэх мэт асуудлуудыг нийтийн санал асуулгаар шийдэх боломжтой хэмээн өгүүлсэн юм.
Сэтгэгдэл(29)
Het tovlorloos oron nutag ruu handsan, oron nutgiin hogjliig demjsen, oron nutgiig buschilsen zagvaraar hogjuuleh, zasag zahirgaanii negjid oorchlolt hiih, Hun am tsootei bag sumdiig negtgeh, malchdiin huuhdiig sumiin tov deer bus, gereesee onlainaar surah, suraltsah bolomjiig bii bolgoh, Aimag bolgond tuhain aimag burd heregtei bgaa mergejleer deed tusgai dund mergejilten beltgeh surguuliudiig bii bolgoj, UB-iin chanargui ih deed nertei heden bagsh nar ni hoorondoo selgej hicheel zaasan boldog surguuliudiig tatan buulgah tsooloh heregtei bgaan. Deer ni sumdiin emnelgiin uilchilgeeg chanarjuulah shaardlaga bgaa shuu
Яг хэрэгжүүлж чадвал энэ зөв байж магадгүй! Хөдөө сайхан амьдарч, ажиллаж байгаа хүмүүс олон байна.Одоо үед заавал хот гээд байх шаардлагагүй болсон шүү! Хотод зайлшгүй хэрэгтэй мэргэжил, мэргэшлийн хүмүүс байдаг л байх! Хөдөөд ч тийм хүмүүс, мөн, хэрэгтэй! Тийм учраас тэр ажил чинь зөв шүү!
Ene bol mash zuv shiidver khuviim baiguullaga ni yah bol
Бодлого маш зөв.
Эдүгээ аймгийн төвүүд бараа, үйлчилгээ, хангамжаар УБ-аас дутахааргүй болсон учир заавал нийслэлд бөөгнөрөх шаардлагагүй шахам болсон. "Шахам" гэдэг нь ажлын байр дутмагт л байна! Уул нь хүмүүс төрөлх нутагтаа л амьдрахыг хүсдэг баймаар? Цалин, татвар г.м хөнгөлөлтүүд бий болговол яадаг юм бол???
Зөв шийдвэр.
Улаанбаатар хотын иргэд хөдөө орон нутгийн иргэдээс илүү стресстэй болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Түм түжигнэж бум бужигнасан стресстэй хотоос холдож хөдөө эрүүл агаарт дуу чимээ хөл хөдөлгөөн багатай нам гүм газар очиж стрессгүй амар тайван амьдарсан дээр байхөө.
Хотоос хөдөө рүү шилжиж байгаа, хөдөөд шилжин үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд хэзээнээс хөнгөлөлт эдлэх вэ 2022 онд шилжсэн иргэд хамрагдах уу
хотод хүүхдээ жилд гучин мянган дрллараар сургаж байгаа төрийн хувийн хөрөнгөтний хүүххэд хотоос гарахгүй байхад ядуу ард иргэдийн хүүхэд хөдөөд очоод бүүр мулгуу болно орос англи япон герман сургуулиудаа хөдөөд байгуулаачээ зэргэлдээ хиагт улаан үд кизыл иркутск сургуулийн хүүхэд очоод үнэ төлбөргүй суралцах боломжоор хангаж өгөөчээ хилийн хэлэлцээр байдаггүй юм уу
Орос англи хэлийг нэг төвшинд тавьдаг социализм үнэн тэнэг. Одоо хужаа гэж доорд үзэж,америк гэж дайсагнадаг дүр эсгэгчид орос хэл боловсролтой хүмүүс байдаг нь тохиолдол гэж үү?
Заавал төрийн албан хаагч байдаг нь яадгийн залуучууд хувийн хэвшлийнхэн бас байж болно биз дэ. Татвар татаасыг нь хөнгөлөөд тэр 1 удаагийнхаа тэтгэмжээ ч бас өгөөч.
хувийн хэвшлийг яаж дэмжих юм вэ?
Оройтсон
Орон нутагт амьдрагсдад хөдөөгийн нэмэгдэл олгох, хөдөөд шатахууны үнийг хямд болгох юм бол УБ-н төвлөрөл аяндаа багасна
Шал тэнэг. Хотынхаа дэд бүтцээ сайжруулахгүй ээ ! Хөдаө сургууль цэцэрлэг эмлэг гээ л . Бас мөнгө хийсгэх үү
Хөдөө ажиллаж байгааг нь яаж дэмжих юм бол.
Эхлээд ажлын байраа бэлдмээр юмдаа. Төрийн албан хаагчдаа цомхтгоод хувийн хэвшлээ дэмжээд өгвөл асуудалгүй.
Toriin alba togtvortoi baij uls togtnono. Huviin hevshil baih ni sain ch toriin albagui bol ediin zasag yaj huchirhegjih ve???
Дэмий юм ярих юм
Маш зөв санаа
хамтрал саа нэгдлээ байгуул тэгвэл улсынхаа төлөө ажиллана хүнийг баяжуулахын тулд биеийн хүч амь насаа зориулах хүн хэнч байхгүй
2с дээш хүүхэд төрүүлэх гэр бүлийг3дахь хүүхдээ хөдөө төрүүлж18 нас хүртэл амьдруулах хууль гарга
Тэнэг хүн тэнэг л сэтгэх юм даа сая Хэнтийд очлоо юун жуулчин бэ бараг хүн алга бүгд тэнэгээ дагаад хот орсон юм байлгүй Хэнтийгээс малнуудаа хот оруулаад дууссан тул бусад нь хөдөө амьдар гээд бгаа юм уу
Нэг их мэргэн санаа биш. Залуус төрийн албаныхан сайхан амлалт авч гэрээ байгуулаад солонгос хашаа ч хамаагүй алга болно. Хөдөө орон нутагт маш сайн олон жил явах бизнесийг дэмжих хэрэгтэй. Зугтаж үл болох хавх тавих хэрэгтэй.
Төрийн албан хаагчид гэж явцуураал хэрэггүй. Бодлого илүү өргөн нийтэд хүртээмжтэй байх хэрэгтэй. Хувь хүмүүс хөдөө очиж бизнес хийх, аж ахуй эрхлэх бол 5 жил татвараас хөнгөлөх. Хөрөнгө оруулалт хийж ажлын байр бий болгосон бол татвараас 5 жил хөнгөлөх гээд дорвитой нийтийг хамарсан бодлого хийх хэрэгтэй. Төрийн албаны хэдэн хүн чинь олон нийтийг хамрахгүй. Түүнээс гадна төрийн албаны хүн гэдэг чинь ажлын байр бий болгодоггүй аж ахуй эрхэлж бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй хүмүүс. Хөдөө бол хувийн хэвшил хувь хүмүүс илүү хэрэгтэй.
Үлгэрээ ярьсаар л ...
Хөдөөд ажлын байр бий болгож буй Хүнээ дэмжин үү гэхээс татварын мөнгийг ингэж болохгүй байхаа Ажлын байр хөдөө явах хүмүүс Бий л байхаа
Мөнгө аваад УБ-аас гарагсад эргэж орж ирэхгүй баталгаа бий юу? Нөгөө авилгын замаараа буцаад ороод ирвэл энэ зөв төсөл үр дүнгүй, хоосон хөөс болно шүү! Мэдэж л байгаа байлгүй дээ!
Хөдөө гэж чухамдаа алийг нь хэлээд байна аа??? Төв аймгийн Эрдэнэсант сум БаянӨлгийн Дэлүүн сум.Дархан Уул аймгийн Орхон сум. Орхон аймгийн Баян Өндөр сум гээд бүгд л хөдөө аймгийн сумууд биз дээ. Хөдөөний багш эмч цагдаа гээд бүгд л нэмэгдэл авдаг 6эх юм. Дэрхан Эрдэнэтээ хот болгохгүй аймаг гээд байгаа нь ердөө л мөнгө мөнгө л юм билээ. Хот болгочихвол хөдөөгийн нэмэгдэл нь хасагдчихна. Үнэн утга алга аа. Энэ засаг зөхиргаа гэж. Яриад л байдаг хуралдаад л зээл өр тавиад л байдаг нийгэм нь сэхээрч гэгээрч байгаа юм ер алга. Мөнга л ярьсан мөнгө л бодсон удирдлагууд яамаар ч юм бэ дээ.