Их Британийн зургаан сая орчим өрх гар утас, суурин утас, өргөн хэрэглээний интернэтийн төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй байна гэж "The Guardian" мэдээлэв. Амьжиргааны өртөг нэмэгдсэн нь олон хүнийг хоол хүнс, хувцас гэсэн хэрэгцээт зүйлээ танах, үйлчилгээгээ унтраах, өөрчлөх, сарын төлбөрөө алгасахад хүргэж байна. Хэрэглэгчийн бүлгээс гаргасан тайланд дурдсанаар Их Британид 5.7 сая өрх дөрөвдүгээр сард ядаж нэг "боломжийн асуудалтай" тулгарч байсан байна.
Инфляц сүүлийн 40 жилийн дээд хэмжээнд хүрч, цахилгааны төлбөр энэ өвөл жилд 3600 фунт стерлинг болж өсөх хандлагатай байгаа тул хэрэглэгчид амьжиргааны өртгийн хямралд нэрвэгдсээр байна гэж сонинд бичжээ. Үүнтэй холбоотойгоор олон гэр бүл шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг авахад хүндрэлтэй болж байна.
Энэ оны эхээр Их Британийн харилцаа холбооны том компаниуд төлбөрөө 10 хувиар нэмэгдүүлсэн буюу нэгдүгээр сарын инфляцын индекс 3.9 хувиар нэмэгджээ. "BT" өнгөрсөн долоо хоногт өндөр хурдны интернэт болон гар утасны үнийн өсөлт нь 2022 оны эхний улиралд борлуулалтын өсөлтөд эргэн ороход тусалсан гэж мэдэгджээ. Тэрбээр ирэх онд үнийг инфляцаас дээгүүр өсгөж, орон даяар шилэн кабельд хөрөнгө оруулахаа амлав. Цаашилбал зургадугаар сард болсон Засгийн газрын уулзалтаар Их Британийн гар утас, интернэтийн томоохон компаниуд (BT, Virgin Media O2, Vodafone, Three, Sky, TalkTalk зэрэг) төлбөрөө төлж чадахгүй байгаа хэрэглэгчдэд туслах, тэр дундаа төлбөрөө хямд үнээр шилжүүлэхээр тохиролцсон гэж The Guardian бичжээ.
З.Батцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Европын холбоо гэгч байгууллага нь яагаад европын орнуудынхаа эрх ашгийн төлөө ажилладаггүй юм бэ? ЕХ-ын ард долларын эзэд, фунтын эзэд, еврогийн эзэд байдаг юм шиг байна.
Их Британи бол их долоогийн нэг бэрхшээлийг асуудалгүй шийднэ. Манай үхэрнүүд асуудлыг зөвхөн өөртөө унац харж харийн хүний сэтгэл гаргана. Яг өнөөдрийн монголын нийгэм хүний төлөө нийгэм биш.
za buraad bai garaa vhsenii shiideh be de. angili uls hvn am ni tsoorch tsagaach haltar haruud olshirj mohoj bui oron bolson za. deer ni odoo angili uls yu hiij delhiid gargaj chadah be de.. zobhon uls oronoosoi hulgai hiisen mongotoi hvmvvsiig abchirj amidarah erh ogj baij amidarj bna. bvh baishin barilga huuchirch muudsan shineer tegej barilga oron suuts barigdaagui shuu. ene talaar ne angili juulchin singapurt ochiod l sayhan guilagchid bsan singapuriin hujaa nar bidenees saihan amidarch bid nogoo chiigtei halaaltgui 1950-60 onii barigdsan huuchin barilguudaa amidarah yum da gesen shuu..
Зүгээр зүгээр.Удахгүй хорт үйлийн үрээ бүүр ихээр эдлэх болно.Хүн төрөлхтний эсрэг англосакс садистуудын мянган жилд хийсэн ялт гэмт хэрэг далай мэт их. Бусдыг өдөөн хатгаж,хорлон сүйтгэж,самуун дайн өдөөж,баялагийг нь цөлмөж,хүн амыг нь геноцид хийн хядаж өөрсдөө ашиг унаган тансаглаж ирсэн энэ бузар арал ор мөргүй болох ёстой. Үйлийн үр үнэн.
Дэлхий дээр хамгийн их дайн тулаан хийж олон колони улстай байсныг хүн бүр мэднэ.Сая бас хоригт нэгдсэнээр бүх хийсэн нүглийнхээ гэм хорыг амсах болно.Монгол 3.5 хүнтэй.Гэтэл АНГЛИД 6 сая хүн хэцүү амьдарч байгаа юм байна