Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг өнөөдөр /2021.11.29/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улс өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь гаднаас импортоор хангаж байгаа бөгөөд дотоодод борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханш, ОХУ болон бусад орноос нийлүүлж буй бүтээгдэхүүний импортын үнээс шууд хамааралтай байдаг.
Манай улсад агаарын хөлгийн түлшний үнэ бусад оронтой харьцуулахад дунджаар 28.8 хувиар илүү үнэтэй байгаагаас шалтгаалж дотоодын иргэний агаарын тээвэрлэгчид нийт түлшний хэрэглээний 43 хувийг дотоодод, 57 хувийг гадаад улсад сумладаг бөгөөд гадаад улсын агаарын тээвэрлэгч компаниуд өөрийн онгоцоо зайлшгүй тохиолдолд л манай улсад сумлаж байна.
Түүнчлэн “Агаарын тээврийн либералчлал, иргэний нисэхийн салбарын шинэчлэлийн зөвлөгөөн”-өөс гаргасан зөвлөмжид Аялал жуулчлалын чиглэлээр улирал харгалзахгүйгээр жуулчдын урсгалыг тогтвортой өсгөх, агаарын тээврийн компанийн хуваарьт нислэгийн үйл ажиллагаатай уялдаатай төлөвлөж, аялал жуулчлалын захиалгат нислэгийн зохицуулалтыг өргөжүүлнэ гэж тусгагдсан. Үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хэрэглээ цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын төсөлтэй холбогдуулан Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 14 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх зорилгоор охин компани байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан. Тус тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/81 тушаалаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн охин компани болох “Эрчис ойл” ТӨХХК-ийг байгуулсан.
“Эрчис ойл” ТӨХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хангамжийн үйл ажиллагааг эрхлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийх ажлыг зохион байгуулах явцад ОХУ-ын “Роснефть” НХН-иас өөрийн охин компани болох “РН-Аэро” компаниар дамжуулан хамтран ажиллах санал ирүүлсэн байна.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно.” гэж заасан.
Хуулийн энэхүү заалт нь “Эрчис Ойл” ТӨХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа юм.
Иймд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсад агаарын тээвэрлэлт хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч буй агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэх үйл ажиллагааг дэмжих хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт нэмэлт оруулах саналыг боловсруулжээ.
Сэтгэгдэл0
Гадаад хүний амаар төр удирдах юм бол та нарын хэрэг гэж ямар алмас байдаг юм гай болоод байлгүй зай болоод зайлцгаа.
za
олон улсаас ичэх нүүр бна уу танайхаас оросын олон улсын стандарт хангаагүй шатгүйн авахгүй гээд ойроор нь хөх хот бээжэнд буувал хэнд ашигтай вэ хэн гэгчинэ хариу өхүү 1 мөсөн оросуудад шатхууний асуудалаа өгөөчээ нэгэнт ашиггүй болхоор манаыхан колонкуудаа зараад учираа олно тэртээ тэргүй монгол монголоо гэсэн төрын тэргүүнүүд байхгүй болсон эзэнгүй болсон улсыг хэн яавал яаг үнхээр өдий насандаа монголдоо яаж амидраад бгааг оылгохгүй бна дургүй хүрч бухамдаж бна эс бөгөөд энэ төрд эсэргүү болоод өнөө хадгалддаг газар нь дуусая
Za bitgii tenegt orosiin shatahuun bol deed zeregiin chanartai blson ch dee. ter bvv hel germand orosiin shatahuunii vildver ajillaj bgaa ch de. medeelelees chi hol hvn bainaa..
орсын шатахууныг бүрэн хориглоно гээд хятадаас авна гээд хууль гаргаачээ үгүй бол орсын улсын колонкуудаа нээгээчээ ёвроп яаж орсоос эрчим хүч газ дружба нефть авч болоод байнаа бид хятадын харъяаны сологос япон тайван вьтнам биш биз дээ
улаанбаатар хотыг ядаж москвагийн нэг район шиг болгоод өгөөч гэж ард түмэн 30жил ард түмэн гуйгаад ядлаа евразийн эдийн засгийн холбоонд оръёо ШХАБ түр хүлээзнэе гээд ядлаа ардчилсан нам ардын намд ялгаа байна уу герман хүртэл социал демократ нам яллаа английн дэвсэн толгойтой борис жонсон зөвлөлт орон дээр цахилгаанжилтыг нэмбэл коммунизм болдгийг иш татлаа ёвропын улсууд англи америк ардчилал гэж маш олон дүрвэгсдийг аллаа үнэндээ худал ардчилал эрх чөлөө хүний эрхийг сурталчилжээ
Зандангахай дэмий балай юм солиорч байж Анандбазарт хүчиндүүлж хошногодуулах вий дээ.
lalriin orsuudiin tolgoig awdag boloh uye irnee
орсуудын роснефьтийн цэвэр шатахуунаа оруулж колонкуудаа зоо --- хятад шатхуун савлаж керосинтой холиод шатахуун дээр хэд ажлаад хэдэн бор цаас олоё гэсэн захаар дүүрсэн "зах зээлд орж байгаа нь энэ гэсэн ардчилсан намын луйврыг таслан зогсоо ёвропийн бүх улс орсоос газ дружба нефть атомын эрчим хүч аваад болж байна орсыг хамгийн их эсэргүүцдэг польшийн панууд гитлерт яаж алтан хөшөө босголоо ОРСООС л нефть газ эрчим хүч авч ёвропд дамжуулдаг бйгалийн хий байгалийн юм шүү орос ялна
Оросын колонкууд байгуулаач гэж хичнээн жил гуйв аа!! Энэ хэдхэн колонкын эздийн колоничлолд 30 жил дарлуулсан бид одоо бүрэн сөхөрч цөхөрч ядуурч дуусах нь ээ! Заавал биднийг ядууруулж дуусгах ямар хэрэгтэй юм бол ?
Хай МАН Хү Ляо Сүй Жан ,Ой Юао И Дянь ,Зан Дао Шатало Монгу уласыг Их Хятад улсада нигдаха гола зоорлгото баа.. Чи ямала усан тинага малава..Зуввааа..
монгол улс орсын харъяанд байна гэсэн дэлхийн 1-р дайны өмнөх цагаан хаантт орсын порт артурын усан флотын болон хуурай замын бүхэл бүтэн армийн ялагдлын дараа япон орсын монголын талаарх нууц гэрээ өнөө хүртэл хүчинтэй хэвээр байгаа ш дээ