1990 оны Ардчилсан хувьсгал бол өнөөгийн чөлөөт нийгмийг Монгол оронд авчирсан.
Харин тэр ололтоосоо өнөөдөр ухарснаар барахгүй улс орон авторитар дарангуйллын амсар дээр ирээд байна.
Үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ? АН-ын гишүүд үү? Тэднийг дэмжигчид үү?
Тэд ардчиллын төлөө тууштай байж, сонгууль алгасалгүй саналаа өгч, улсад татвараа төлж, намаа хамгаалж, үнэнч байсныхаа төлөө хариуцлага хүлээх ёсгүй.
Хувалзнуудын хуйвалдаан
Хариуцлагыг хэн хүлээх нь тодорхой байгаа л даа. Тэд бол намын удирдлагад бэхжээд 1990 оны хувьсгалын ололтоо авлигаар, эрх мэдэл албан тушаалаар, хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө зарж идсээр одоо шоронд оролгүйхэн шиг тэсч үлдэхийг хичээж байгаа адгийн шаарууд юм. Эцсийн мөчид тэд намаа зараад амиа хоохойлох гэж байна.
Нэг их холоос хайх хэрэггүй дээ, ганцхан жишээ хэлье!
Тэр хүнийг С.Эрдэнэ гэдэг! Энэ хүн АН-ын удирдлагад олон жил болсны хүчинд албан тушаал, авлигыг харамгүй авч байсан. Тэр ардчилсан үзэлтэн байгаагүй, түүнийг ашигладаг, ардчиллын цусыг сорж таргалсан хувалз л байсан. С.Эрдэнийн ардчилсан үзэлтэйг батлах ганц боловч эшлэл өнөөдөр хайгаад ч олдохгүй. Хувалзанд цус сорох хошуу л байдгаас хэл байдаггүй юм.
Тэр тусмаа энэ хүн нам дахь өөрийн байр сууриар дамжин нийгмийн хамгийн эмзэг хэсгийнхний амь амьдралыг шийддэг нийгмийн даатгалын газарт шигдсэн хувалз байв. Тэрээр нийгмийн эмзэг давхаргыг шулж мөлжсөн мөнгөнөөсөө үзэл санаа үнэт зүйлээс илүүтэй эрх мэдэл албан тушаалд дуртай хүмүүсийг худалдан авч өөрийгөө хүрээлүүлсэн. Түүгээр дамжиж намын дарга болсон.
АН-ын дотоод дахь зөрчлийг шийдэхээр дүрмээ өөрчилж бүх гишүүдээс намын даргыг сонгодог болоход “нам дамнасан хүчний барьцаагаар” намын дарга болсон. Ерөөсөө намын дарга болсон гол шалгуур бол тэр хаашаа ч хөдлөхгүй “бөлдөгдүүлсэн” хүн байсан юм. Түүнийг дуулгавартай сүйтгэгчээр тавьсан. Тэгэхийн тулд бүлэглэл бүх хүчээрээ дэмжсэн. Дээд удирдлагаас тараасан ялзралын вирус тэгэхэд АН-д мөнгөн дэвсгэртээр дамжин ковидоос ч эрчимтэй тархаж байсан юм.
Гай таарч түүний “эзэн солигдчихсон юм”. Үнэндээ далдаас намыг залж жолоодоход хэрэгтэй гэж “эзэд” нь үзсэн нь зөв байсан боловч тэр эзэд нь дан МАН болчих юм гэж АН-ынхан зүүдлээ ч үгүй биз. МАН хүзүүвчийг нь гартаа авсан тэр цагаас С.Эрдэнэ АН-ыг сулруулах, хагалан бутаргах, устгах ажлыг эрчимтэй хийж байсан.
Тэрээр Нийгмийн хамгааллын сайд байхдаа МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очиртой хамтарч 2012 онд дэлбэрсэн “Дарханы гурил тэжээл”-ийн үйлдвэрийн үр тарианы элеваторыг 3,5 тэрбумаар зассан болоод улсад 16 тэрбум төгрөгөөр шахсан хэрэгт холбогдсон юм. Үүний улмаас улсад 11 240 745 297 (11,2 тэрбум) төгрөгийн хохирол учруусан байна. Дархан гурил тэжээл үйлдвэрийн хувьцааны дийлэнхийг Д.Балдан-Очир 119775 ширхэг, түүний эхнэр С.Намсрайжав 120109 ширхэг, С.Эрдэнийн охин Э.Содгэрэл 152131 ширхэг хувьцаа эзэмшдэг байжээ.
АТГ-аас улсад учруулсан хохирлыг төлүүлэхээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн цагаас С.Эрдэнэ өөрийгөө хамгаалахын тулд МАН-д үйлчилж эхэлсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед түүний хэргийг бүрдүүлээд баривчлахад бэлэн болоод байтал хойшлуулж, АН-ын дарга болгосон юм.
Ийнхүү МАНАН түүгээр тоглож, тэр МАН-д үйлчилж эхэлжээ. Гэтэл Н.Номтойбаярын хэргийг шалгах явцад С.Эрдэнэтэй холбоотой баримтууд гарч ирж хэрэг зузаарчээ. С.Эрдэнэ улам айж, эзэддээ улам үнэнч болсоор. Эцэст нь Н.Номтойбаяр 1 жилийн хорих ял, хоёр жил нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж шийтгүүлжээ.
Н.Номтойбаярын хэргийг шийдсэний дараа МАН-ынхан С.Эрдэнийг шахамдуулж, АН-ыг устгах ажилдаа ашиглаж эхэлсэн байна. С.Эрдэнэ сонгуулийн үед АН-ыг удирдлагагүй орхиж, сонгуулийн үйл ажиллагааны санхүүжилтийг царцааснаар АН сүйрлийн ялагдал хүлээжээ. Гэм нүглээсээ айсан тэрээр АН-ын даргын албыг орхиод зугтсан боловч эзэд нь зөвшөөрсөнгүй. Сү.Батболдын 250 сая ам.долларын оффшорын хэрэг нийгэмд ил болмогц буцаж намдаа очихыг тушаасан ба АН-ыг Ерөнхийлөгчий сонгуульд оролцуулахгүй байх үүрэг өгсөн байна.
Ингэхдээ 3 тэрбум орчим төгрөгийг өгсөн ба түүнд ноогдох 4 тэрбум орчим төгрөгийн өр төлбөрийг “аргалж”, С.Эрдэнийн хэргийг хаажээ. Уут уут мөнгөөр улсаа худалдсан... ердөө л орчин цагийн шанзав Бадамдорж л гэсэн үг. Тэр ардчилсан хувьсгалд оролцсон ч адгийн шаар болж ашиг хүртэхийн тулд намаа зарчихсан юм.
Тэгээд одоо таарсан ашиг хонжоочдыг худалдан авч намаа сүйрлийн ангал руу түлхэж байгаа бөгөөд ингэхийн учир нь хэргийг нь хэзээ ч сэргээж болно, ингэхдээ Н.Номтойбаярын хэргийг цагаатгахдаа түүнийг оронд нь холбогдуулах болсон байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх саяхан Н.Номтойбаярыг шоронд эргэж очжээ, тэгээд түүнийг Ерөнхийлөгч л шоронд хийсэн гэж ятгаад удахгүй суллана гэж амласан байна. Н.Номтойбаяр, Сү.Батболд нар худ ургууд... МАН-ын тоглоом үргэлжилсээр. Одоо мэдээлэлд ойрхон хүмүүс манай Сү хүчтэй юм гэж ярьж байна. Хүч нь юундаа байдаг гэж үү? Мөнгөнд биш, С.Эрдэнэ шиг худалдагдахад бэлэн улстөрийн янхануудад байдаг юм. Тэр намаа 3 тэрбумаар зарчихжээ... Тэр гурван тэрбумаараа бас өөр шигээ нөхдийг худалдан аваад энхрий хайрт намдаа зүтгэсээр байна.
Түүнд МАН-ын 100 жилийн ойн медаль нэмж өг!!!
АН дахь цэвэршилт
Тамгаа хаяад,байшингаа цоожлоод зугтсан С.Эрдэнийн ард АН-ынхан яаж ийж байгаад орон нутгийн сонгуульд илүү амжилт үзүүлж, улс даяар 50 орчим хувийн амжилт үзүүлжээ. Их хурлаа хийж, дүрмээ өөрчилж намын даргын сонгуульд бэлтгэж эхлэв.
С.Эрдэнийг зугтмагц АН-ын рейтинг өссөн байна, учир нь С.Эрдэнэ явчихсан учраас. Бүр намын дарга атлаа тойрогтоо ялагдчихсан хүн л дээ. Гэтэл тэр тэнэмэл гэнэт буцаад ирэв. Цоожилсон хаалгаа онгойлгоод өөрийгөө нам гэж нэрлэв. Тамгаа булаацалдаж хөлсний хүмүүсээр анхан шатны үүрүүдийн хаалгыг эвдүүлж, бүртгэлийн газартай хамтарч намын тамгыг хүчингүй болгож өөрийгөө дарга гэж нэрлэжээ. Хуурамч Дмитрий...
Зорилго нь намын дарга болохдоо биш харин АН-ыг устгаж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх. Ингээд хар, цагаан толгойгоо ялаас мултална.
МАН-ын санхүү болоод үйл ажиллагааны дэмжлэгээр тэр идэвхтэй ажиллав. “Яг шоронд байгаа шиг ажилла!” гэж эзэд нь туушаажээ. Хэрэв наранд ажиллахгүй бол шоронд ажиллана шүү чи!
Ийнхүү АН-ын хөгшчүүл МАН-ын хударганд илжиг шиг зүтгэх болов. Тэд намаа сүйрүүлэв. Үнэт зүйлээ худалдав. Амиа хоохойлов. Өчүүхэн эрх ашгаа хангах оролдлого нь улс орныг авторитар дарангуйлал руу чирэв. МАН-ынхан шүүхийг эрхэндээ авах гэж улайран зүтгэж, тэр хэрээр үй олон авлигын хэргийг дураар шийдэж, гэмтнүүдийг суллаж, өршөөж эхэллээ. Шүүхийн систем айсандаа авлигач, хулгайчдын талд эргэлт буцалтгүй үйлчилж эхлэв. Шударга ёс долоон уулын цаагуур оров. АТГ-ыг эрхэндээ авах УИХ-ын оролдлого нь тус газарт байгаа С.Эрдэнэ нарын хэргийг замруулах зорилготой байв. Нэг том хулгайч хэргээ нухын тулд төрийн бүтцийг хүртэл өөрчилж, нөгөө жижиг хулгайч нь намаа сүйрүүлж байна.
Хэдий тийм боловч намын олонхи, эгэл жирийн жирийн гишүүд, залуучууд намдаа үлджээ. Нам бол бүртгэл биш, тамга биш, дарга биш харин үзэл санааны нэгдэл юм. АН зүтгэсээр УДШ-ийн хориг саадыг гэтлэн давахаар намын даргын сунгааг зарлав. Хэрэв УДШ намын шинэ дүрмийг батлахгүй бол хуучин дүрмээрээ асуудлаа шийдье!
Тэгмэгц С.Эрдэнийн шог гараа эхлэв. Тэр бас нийслэлийн намын дарга сонгох юм гэнэ. Өөрөө бол том дарга, бурхан юм байх. Үнэндээ С.Эрдэнийг огцруулах гишүүн ч үлдээгүй юм л даа! АН-ынхны хувьд тэр палианы гаднах 5 дөрвөлжин дотор л тэлчилж байгаа 2-ын тоо! Үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамгийн их дэмжлэг авах магадлалтай хотын дэмжигчдийг самууруулах хүсэл! Гэмт хэрэгтний сонгуульд гэмт хэрэгтэн л өрсөлдөх нь жам юм даа!
Нэгэнт өмнөх үе нь намаа, нэр төрөө, алдар гавъяагаа, үзэл санаагаа, үнэт зүйлээ, журмын нөхдөө, хойч үеэ худалдаж идэж, шившиглэж байгаа бол тэднийг мартаад залуу үе нь энэ бүхнээ хадгалж, намаа авч явахаас аргагүй юм. АН-д үе солигдох цаг ирснийг цаг үе өөрөө шаардав. Дээд үеийнхний нь дарга нарын бузар булай үйл тэднийг намаас цэвэрлэхэд хүргэж байна. тэдэнтэй хамт хувьсгалыг гардан хийж байсан эгэл жирийн шударга гишүүд өөрийн эгнээнд хувалзнуудыг байлгахыг хүсэхгүй болов. Хувалзнууд одоо хэрэггүй. Хангалттай, одоо МАН-д элс! МАН-д өрөөсөн дугуйнууд чинь хангалттай байгаа, хэрээ хэрээнийхээ зүг нисдэг, Н.Энхбаярыг хар л даа!
МАН хэдий үе сольсон гэдэг авч үнэн чанартаа 1980-аад оны залуучуудын ард яг С.Эрдэнээр тоглодог шигээ тоглодог хуучин МАНгасууд байгааг, тэр шинэ үед нь ердөө л МАНкурт боолууд болохыг одоо бүгдээрээ ойлгодог болсон шүү дээ.
Сунгаа
Цаг үе, нөхцөл байдлаа тооцоогүй дүрэм ямар их бэрхшээл авчирдгийг АН ойлгож байгаа байх. АНУ-ын намын системийг хэт эрт хуулбарласан нь өөрсдөд нь төвөг уджээ.
Нэгэнт шүүх МАН-ын гарт байгаа цагт хуучин системийнхээ хүч нөөцийг шавхаж ард нь гарахаас аргагүй болсон байна. Гэхдээ системээс үл хамаарч намаа шинэчлэх, гарцаагүй нүүрлэж буй мөхлийн замаас гарахын тулд яаралтай ажиллах хэрэгтэй. Америк зүйр үгэнд “Ажилла, даруй ажилла!” гэдэг.
Намын даргын сунгаа эхэллээ. Монгол моринд америк эмээл тохсон мэт авч Ардчиллын цагаан морь үүнийг ачаа биш, гангараа гэж үзэх нь лавтай. Муу муухай бүхнийг булгиж хаяад, ардчилал эрх чөлөөний төлөөх дараагийн тулаанд туг, илд хоёроо гартаа чанга атган тулаанд орох шударгуу рыцариа хүлээж байгаа л хэрэг.
АН-ын даргад дөрвөн улстөрч өрсөлдөх гэж байна. Мэдээж хувалзнууд яаж зүгээр байх билээ, үрээ цацаж, өмхийгээ хавчлуулах гэж оролдсон ч эрхбиш дүрэм журмаа дагадаг нам тул шүүр самаар морио шүүрдэж цэвэрлэжээ.
АН-ын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар өрсөлдөхөөр болсон байна. Шинэ үе, залуу үе айсуй.
Далай түрхрэн хөдлөхдөө өөрт буй хог сагийг гаргаж өөрийгөө цэвэрлэдэг. Түүн лугаа адил АН-ын нийт дэмжигч гишүүд түрхрэн хөдлөж, хог сагийг хөөсрүүлэн хаяад шинэ үеийн далбааг өөрийн мандалд урагшлуулан хөдөлгөх цаг айсуй.
Яг өнөөдөр АН-ын нийгмийн, улс орны өмнө хүлээх гол үүрэг бол нэгдэн нягтарч улстөрийн хүчирхэг хөдөлгөөн болон нэгдээд айсуй дарангуйллыг үлдэн хөөж, ардтүмний эрх ашгийг илэрхийлэгч хүчирхэг нударга болох ёстой.
Шинэ үеэ угтан авч, шинэчлэлээ төгс хийж, улс орноо ардчиллаа мандуулах ЦАГ БОЛСОН! Энэ бол “САЙН ЦАГ”-ийн эхлэл байх болно...
Х.БУЯННЭМЭХ
Бямба - 06 сарын 20,
2026

Сэтгэгдэл0
Эрин үе гэдэг чинь 30 болоод шинээр эхэлдэг хэрэг үү уулаасаа МАХН одоогийн МАН олон намын системийг санаачилж тухайн үеийн коммунист гончигдорж тэргүүтэй хогийн хулгарууд АН нэртэй гарч ирээ биздээ мүдн соцдез гээд л байгуулагдсан АРДЧИЛАЛЫГ АН өмчлөөд байх ёсгүй та нар бол сууриараа шинэ залуусаар солигдохгүй бол цус ойртсон худ ургийн нам шүү дээ эмгэнэлтэй нь хүмүүс мэддэггүй болтой юм билээ
О.Амартүвшинд амжилт хүсье. Бусад нь хувийн өчүүхэн эрх ашгаа бодсон хумсаа нуусан муурнууд.
Монголын Ардчилалд нэг л дайсан байгаа тэр нь хонины арьс нөмөрсөн АН
Танилцацгаа АНы шинэ эриний хулгайчууд, Гамингийн амилсан сүүснүүдийг үр удмууд
БАЯР хүргэе , дэмжинэ ээ ... " Ухаантнууд хувьсгал хийж - угаадас долоогчид хөлждөг " гэдэг л 1990 - ээд оноос өнөөг хүртэл үргэлжлэсэн дээ - 40 мянгатын буриад , өвөрлөгчдын удамын АРКУУД , улаан намын болон үйлдвэр , САА , нэдлийн дарга нарын угсаа залгамжлагчдыг үр үндсээр нь цэвэрлээрэй - гурван үеийн намтрыг нь уйгагүй судал ... ЗӨВШИЛЦӨХГҮЙ ШҮҮ ...
ХУВЬСГАЛЛ Ч ГЭХ ШИГ ЯМАР ХУВЬСГАЛ ХИЙСЭН ЮМ ЭВДЭЖ СҮЙТГЭСНЭЭ ХУВЬСГАЛ ГЭЖ ОЙЛГООД БАЙНА УУ ӨМХИЙ ЖОРЛОНГОО БАС БУЛААЦАЛДАЖ ГЭНЭ
Монголын Ардчилалд нэг л дайсан байгаа тэр нь хонины арьс нөмөрсөн АН
Танилцацгаа АНы шинэ эриний хулгайчууд, Гамингийн амилсан сүүснүүдийг үр удмууд
Үхсэн ацны АН сөнөсөн.
Чи ардчилалын буянаар машин унаж байна уу.Чи ардчилалын буянаар сэтгэгдэлээ бичиж байгаа шүү.Чи өмч хөрөнгөгүй гуйгачин явна.гэвэл МАН ийг дэмж.сүүлд нь үхдэл за.100жил 100 мянган хэлмэгдүүлэлт
Монголын Ардчилалд нэг л дайсан байгаа тэр нь хонины арьс нөмөрсөн АН
Танилцацгаа АНы шинэ эриний хулгайчууд, Гамингийн амилсан сүүснүүдийг үр удмууд
zailtsgaa
Haashaa
АНусны өмхий нүхрүүгээ зайлж далдарцгаа
Hichneen olon udaa shine erin eheldeg yum songuuli bolgoni daraa hural bolgoni daraa shine erin ehleh yum onigootoi hvmvvs shv
За Тувааны намаас энэ дөрвөн хүн намын даргад өрсөлдөх юм байна , Эрдэнийн намаас бас өрсөлдөнө ингээд нэг нэг хүн гарна хаанаас гарсаныг нь АН ын дарга гэж үзэх вэ. Хуулийн том асуудал үүсэх юм байна даа , юу л болдог болдоо ...
dahin ner devshih gej AN iig samarch baigaa gol hun bishuu
СӨНӨСӨН НАМ. ЭДНИЙГ ТӨРӨӨС ХОЛХОН БАЙЛГАЖ ӨГӨӨЧ БУРХАН МИНЬ
ардчилал манайдхэрэггүй уулаасаа 30 жил ардчилалар яваад зүлээ дэмий юм байна өөр замаар явж нэгдэж улсаа авар нэрэлхээд яахав бүтэхгүй юмаар оролдсон 30 жил байлаа одоо бүгд ойлгосон бид дампуу нийгэм гаж тогтолцоог халах хэрэгтэй зүгээр лмонголчууд нэгдэх цаг болсон шүү ганц ан нам гэлтгүй бид бүгд махн ман бүгд төөрч орхисон ер нь нэг хүнээс болсон юм байхгүй буруу үндсэн хууль буруу тогтолцоо гоор 30 жил замнасан шүү
"нэг их холоос хайх хэрэггүй" "эшлэл өнөөдөр хайгаад ч олдохгүй" "бөлдөгдүүлсэн хүн байсан" "айсандаа " америк зүйр үгэнд "ажилла даруй ажилла"" гэдэг ""АН -ын сунгаанд дөрдвөн улс төрч сонгогдох гэж байна "" монгол моринд америк эмээл тохсон" "далай түрхэрэн хөдлөхдөө өөрт буйхог сагийг гаргаж өөрийгөө цэвэрлэдэг"" ай суй дарангуйллыг үлдэн хөөж ард түмний эрх ашгийг илэрхийлэгч хүчирхэг нудрага болох ёстой ""
хууль бусаар ЗХУ-ын уул уурхай банк мөнгөн тэмдэгт облигац хувьцаа үйлдвэр завод барилга байшин ХАА мал аж ахуй газар тариалан бэлчээр ус худаг өөртөө гэр бүлдээ хувьчилж авсан хүмүүс баяжиж 99 хувь нь гуйлгачин ядуу болсон шүү дээ ""дарангуйллыг үлдэн хөөж ----хүчирхэг нудрага болно" гэсэн чинь нэг дарангуйлал нөгөөгөөр сольж бүр төмөр нудрага үзүүлнэл гэсэн байн ш дээ за яахав хогоо түрээд далайн эрэг дээр ххаядаг юм байж ХУВИЙН ХӨРӨНГӨТӨН ОЛИГАРХ КАПИТАЛИСТ ПОМЕЩИК АМИНЫ ТАРИАЛАНГИЙН ГАЗАР МАЛГҮЙ ПРОЛЕТАРИ ЯДУУС ХОТЫН ХАР ГЭР ДӨРВӨН ХАНАНЫ ДУНД АМЬДАРДАГ ГАР ХООСОН БОРЧУУЛ БАЙДГААРААЛ БАЙХ ЮМ ШИВ ДЭЭ
Амартүвшин мэтийн УВСын бүлэглэлд ардчилал ярих эрхгүй. Цэдэнбал коммунистын үлдэгдлүүд ардчилал ярих нь самуун цагийн шинж юм.
саяхны османы эзэнт гүрэн байгуулах газрын зураг дээ турк гибралтараас солонгосын хойгийн номхон далай хүртэл кавказын улсууд төв азийн станууд хасагстан якут татарстан монголистан гэж нэрлээд эзэлсэн газар хар бараан өнгөтэй номхон далайн эрэг хүрчээ новосибирск москва ленинград цэвэр цагаан аристан орсуудыг эзлээгүй газар нутаг нь цагаан хэвээр байна харин энэ дунд нэг сонирхолтой цагаан цол газар оростойгоо нэгдэн нэг ижил цагаан үлдсэн нь увс нуурыг тойрсон "" дөрвөн ойрот" гэж бичсэн хэсэг газрыг эзлэж чадаагүй үлдээжээ энэ увс ховд урианхай торгууд өөлд баяд дөрвөдүүд байна зүүн гарын хаант улсын үлдэгдэл галдан бошигт амарсанаа дамбийжаагийн нутаг байна
Анхнаасаа л ардчилал гэсэн дүр эсгэгч, албан тушаал, эрх мэдэлд шунагч нар байсан. Тэр нь өнгөрсөн дөрвөн жилд яруу тодоор нотлогдлоо ард түмэн минь. Улс орны төлөө цохилох зүрхтэй сэтгэлтэй хүн АН-ын удирдагч гэж хошгоруулагч нар дотор байхгүй юм байна. Маш муу хүмүүс гэдэг нь нотлогдлоо. Хайран монгол орон минь.
Коммунист Цэдэнбалын хамаатан садан Увсын нөхөдүүд ардчилалд хутгалдсан болохоор тэр юм. Увсын коммунистуудыг ардчилсан намаас хөө.
амартүвшин увсынхан ардчилал ярих эрхгүй гэнэ үү манжийн дарлалд орохгүй гэж галдан бошигт амарсанаа ардчилсан монгол үзэлт байсны хувьд тэмцэж ирсэн үндэсний тусгаар тогтнолын төлөө шүү баян хоосны ялгаагүй амьдрах нь жинхэнэ ардчилал гэж цэдэн бал 44 жил зүтгэсэн ҮҮНЭЭС ӨӨР ЯМАР АРД ЧИЛАЛ БАЙДАГ ЮМ АМЕРИК ХАР ЦАГААН ГЭДЭГ ШИГ АРИСНЫ ҮЗЭЛТ ЮМСЫН БАРУУН МОНГОЛ ДӨРВӨД ДӨРВӨН ОЙРД ГЭСЭН ХЯТАДЫН ТАЛЫН УРВАГЧ ХУЖАА ХОЛ ЭРЭЭНИЙ ЦААНА ОЧИЖ ХУЦ
Сүүлийн 30 жилд манай сонгуульд оролцогсдын дийлэнх Монгол Улс, Монгол үндэстний эрх ашгийн эсрэг ноцтой хэрэг өдүүлсэн , үйлдсэн этгээдүүд олноороо шургалсан МАН, АН -2-т харалганаар итгэн дагаж , сонгуулийн сурталчилгаанд нь оролцон нийгмийн мэдлэг дорой, ухамсар муутай хэсэгт нөлөөлж ирснээрээ МАН, АН- ынхны УЛС ОРНЫГ УРУУДУУЛАН ДОРОЙТУУЛСАН гэмт үйлдэлд оролцчихсоноо ухаарч энэ АЛДААГАА НЭН ДАРУЙ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ ! МАН, АН намуудаа ЭХ ОРНООСОО УРВАГЧДААС ЦЭВЭРЛЭХ ЁСТОЙ !
Танилцацгаа АНы шинэ эриний хулгайчууд, Гамингийн амилсан сүүснүүдийг үр удмууд
Шинэ эрин мөн. МАН залуусаа дэмжиж байна. АН-ын залуусаа дэмжих Эргэлтийн Цаг 2 ирсэн.
Танилцацгаа АНы шинэ эриний хулгайчууд, Гамингийн амилсан сүүснүүдийг үр удмууд
АН төр барьж байх хугацаанд сайнаасаа муу нь их болчихоод хүмүүс бухимдаад байна. Ялангуяа ардчилалын үнэт зүйлсээс ухраад дарангуйлал бий болгох гэж оролдож байна шүү дээ.
баян хоосны нийгэмийг ардчиллын үнэт зүйлс гэж худлаа яриа АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛС бол социалист нийгэмд байсан баян хоосны ялгааг арилгасан тэгш эрхтэй нийгэм энэ гариг дээр байх ёстой нийгэм Америк нийгэм супер баян супер ядуучуудын нийгмийн үлгэр жишээ загвар мөн тэнд бүх юмыг хуулиар дарамталж боол болгон эрхшээдэг ХҮЙ НЭГДИЙН НИЙГЭМ хүн төрөлхтний зовлонгүй нийгэм байсан
Хэрэггүй болсон элдэв юмнуудыг хог гэдэг. Хог новш их байна даа монголд.
Хулгайчдын эрин үе эхэллээ гээч хулгайч нараа ,толгойлогчоо сонгоогүй байж бас эринээ зарлачжээ пиздаа нар
Одоо оройтсоон! Яаж ч хичээгээд олигтой дүн авахгүй ээ! Худалч, хулгайч, луйварчин, авилгач нохдуудаасаа болон ардчилал гэж худал хоосон хашгирахаас өөрийг хийж чадахаа байсан хөгшин залуу хулгайч нараасаа салаагүй тохиолдолд хол явахгүй ээ!! Засагт 2 удаа гарч төрийг хоосолсныг бодохоор.
Юун МАН вэ, яах байсан юм тэгээд , эсрэг нам чинь дампуурч байвал очоод засаж өгөх юмуу? бүүр донгосох гээд учраа ч олохгүй юм. Өөрсдийгаа нэг сайн харчих даа эхлээд
Үхсэн ацны чинь шинэ эрин,мөхөж сөнөж байгаагаа мэдрээч өмхийрсөн хог,шаарнууд аа!
АН-д сүүлийн 6 жилд болсон намаа худалдах,,Ардын намтай нийлж намаа шавартай хутгах, намын дотоод ардчиллыг устгах, мөнгөөр ардчилсан үзэлгүй этгээдүүдийг худалдаж авч хамсаа болгох зэрэг бузар хэргүүдийг Элбэгдорж, Эрдэнэ, Амаржаргал нарынхувийн ашиг сонирхолтой хувалзнууд МАН-тай хуйвалдан АН-ыг удаа дараа шавартай хутгаж, одоо устгах замдаа орж улаарч байна.Иймд АН-ын эрүүл саруул гишүүд нэгдэж₮ нягтрах цаг болжээ.
Ардчиллын үнэт зүйл,үзэл санааг шороотой хутгаж булшилсан арчаагүй эрүүгийн хулгайчуудын гэмт хэргийн бүлэглэл одоо тэгээд ардчиллыг өмчлөгч эзэн байх уу. Үгүй шүү. Харин ард түмэн өөрсдөө ардчиллын үзэл санаа, үнэт зүйл ,зарчмыг хамгаалж ирсэн. Ардчиллыг дэмжсэн нэртэй олигарх хулгайчуудын төрд гарч, эрх мэдэлд хүрч ард түмний өмч хулгайлах замыг засалцсан өөрсдийгөө ардчиллыг дэмжигч гэж эндүүрсэн гишүүн,дэмжигчид гэгч хөгийн новшнууд бол энэ бүх завхралын алдааг үүрэлцэх ёстой. Тэр тэнэг архичдад хэлэхэд ардчилал бол элбэгдорж чинь биш,ардчилал бол батүл чинь биш,ардчилал бол баярцогт чинь биш.Мал биш бол ардчилал бол үзэл санаа, үнэт зүйл гэдгийг мэдэж авцгаа. Та нарын ардчилал гэж эндүүрээд яваа эрүүгийнхэн чинь бол ардчиллын нэг номерийн дайснууд гэдгийг ойлгохгүй байгаа бол та нар хэзээ ч Монгол улсад ардчиллыг нутагшуулж чадахгүй. Дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингийн өмхий жорлон АН үтэр түргэн үнс чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
Гаргалгаа гэмээр зүйл санал болгоход одоо Ан нэртэй өмхий жорлон бүрмөсөн устах ёстой. Ан дотор ардчиллын үзэл санаа,үнэт зүйл,зарчмыг хамгаалах гэж үйлээ үзэж ,эрүүгийнхэнтэй уралцаж муугаа үзэж яваа иргэд өөрийн ардчилсан намаа байгуул эсвэл болд,батзандан нартай нийл. Эрүүгийнхэн нь үлдээд нам байгуултлаа өдий биз. Байгуулсан ч тэдэнд ирээдүй байхгүй. Ингэж хог новшноосоо салах боломж байна.Хараад байхад "ардчилагчид" тахин шүтэгч гэж шүүмжилдэг байсан коммунистуудаасаа долоон доор тахин шүтэгчид болохоо харуулж элбэгдорж,батүүл хоёртойгоо зууралдсаар байна.Тэгэхэд нөгөө коммунист гэж хочилдог МАН нь "хаан" Н.Энхбаяраа хүртэл зайлуулаад хэд хэдэн удаа шинэчлэгдэж амжлаа. Явж явж Ан д солъё гэсэн ч хүний нөөц байхгүй юм байна даа,чааваас.Арчаагүй бузар жорлон.
Зөв хө ,
Жэнкогийн ээлжит жүжиг тавилт болж байгаа болохоос биш юун АН шинэчлэгдхэх вэ? Жэнко Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж байж АН шинэчлэгдэх нөхцөл бүрдэнэ.
Харамсалтай нь ялагдахгуй
С.ЭРДЭНЭ СОНИН ЭРГЭЭД ЗҮТГЭСЭН НЬ ИЙМ УЧИРТАЙ БАЙЖ, ЭНЭ СҮГ ҮҮ!!!
Сүүлийн 30 жилд манай сонгуульд оролцогсдын дийлэнх Монгол Улс, Монгол үндэстний эрх ашгийн эсрэг ноцтой хэрэг өдүүлсэн , үйлдсэн этгээдүүд олноороо шургалсан МАН, АН -2-т харалганаар итгэн дагаж , сонгуулийн сурталчилгаанд нь оролцон нийгмийн мэдлэг дорой, ухамсар муутай хэсэгт нөлөөлж ирснээрээ МАН, АН- ынхны УЛС ОРНЫГ УРУУДУУЛАН ДОРОЙТУУЛСАН гэмт үйлдэлд оролцчихсоноо ухаарч энэ АЛДААГАА НЭН ДАРУЙ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ !!! Намаа эхний ээлжинд ЭХ ОРНООСОО УРВАГЧДААС ЦЭВЭРЛЭЦГЭЭГЭЭЧ ЭЭ !!! ЭХ ОРОН, НАМААСАА УРВАСАН С. ЭРДЭНЭТЭЙ уулзаад байх даа яах вэ дээ
Миний хүүхдүүд коммунизм гэдэг юмнаас хол байгаарай.Монголчууд бүгд коммунист байв Юу ч холбоогүй бүгд ядуу.Бүр 100 жил ядуу .Магадгүй.МАН байвал 200 жил ядуу байх өө
кккккк
Харин ардчилалаас хол байх нь зөв.
Нам нэртэй манан мафийн алуурчид хулгайчид луйварчдын бөгс долоосон манкуур боол чи түвдийн шар хувалзуудын бөгс долоож 500 жил болж байна. Одоо ч долоосоор хаашаа харж бааж шээх аль зүг рүү харж унтахаа асууж заалгаж, гуйлгачлан. Манкуур боол чи манжийн хар хувалзуудад мах цусаа зулгаалгаж, зоосны нүхээр махаа цувуулж 250 жил тамлуулж , хүүгийн хүү төлсөөр гуйлгачилж амьдарсан. Манкуур боол чи хятад ах, орос ах гэж баахан навсганаж гүйж гуйлгачиллаа Манкуур боол чи одоо америк ах Европ ах гэж сэгсэгнэж гуйлгачлана. Манкуур боол чи алтан дээрээ суугаад ч гуйлгачин алтаа зараад ч гуйлгачин.
Нэг намын дарангуйлалд байсан монгол орон /СЭРНЭЭ/КОММУНИЗМ сөнөтүгэй
100 жилийн дарангуйлал 100 жилийн хэлмэгдүүлэлт сөнөтүгэй.Бид хятадаас оросоос хараат бус болсондоо.баярладаг
Ардчилсан.на 2012-2016 онд 2.4 тэрбумын $ зээл авчээ.Бараг бүх аймагийг авто замаар холбожээ.Тэр.үед 5 толгойг МАНгарууд челькоод өрөнд тавьчихсан байлаа..Одоо 8 тэрбумын зээлавчээ.бүх баялаг өндөр үнэ хүрч байна.Ард олон улам ядуурсаар байна.МАНгарууд идээд таргалаад ард иргэд ядуурсаар байна даа
90 онд залуусаар терее самруулсан. Одоо дахиад пацаануудаар тер самоуулвал улдэх юм Монголд байхгуй болно!!!!
Буян нэмэх энэ асуудал чамд ямарч хамаагүй ээ.Чи Ман болон МАХН түүхэнд байгаагүй 36 мянган иргэнийг өмгөөлөлгүйгээр шууд буудан 100000 иргэнийг хэлмэгдүүлж Монголдоо геноцид үйлджээ
АН-д болсон бас туулсан замыг нь үнэнээр нь бичжээ. Одоо АН-ыг өмчилөөд авчихсан хэдэн үл бүтэх хүмүүсээс салгаж намаа цэвэрлэх цаг болж байна. АН-ын удирдалгад бүтэхгүй хүмүүс байгааг ард түмэн мэдээд дөлөөд байсаан. Түүнээс биш МАН-аас илүү ялалт байгуулах байсан юм. Одоо бүдүүн нарийн хогын ургамлуудаас салвал АН хүчирхэгжих нь дамжиггүй. Учир нь намдаа биш намыг өмчилсөн үхэрнүүдэд байсан юм аа. Хэрэв зөв хүн дарга нь болвол илүү олон гишүүд борооны дараах мөөг аятай л олон болно доо.Цэвэршихэд тусалсан эрдэнээд баярлалаа. Та зүгээр үлдэхгүй нь ойлгомжтой. Шудрага үнэний салхи Монголд үлээж эхэлсэн шүү. Сайхан цаг ирж, ард түмэн минь зовлонгүй эвсэг амьдрах болтугай.
Шорон Эрдэнээг одоо л мэдэж байгаамуу, наад новш чинь Алтанхуягийн засгийн газрыг унагахад том үүрэг гүйцэтгэсэн ш дээ, Идэж ууж ханадаггүй новш доо
Ardchilsan namiig Genkogiin hunjild gvitseej hiih daalgavartai Amartyvshind bitgii sanal uguurei. Genko,Erdene,Tuvaan,Amartyvshin nariin alind ni ch ardchilaliin vzel sanaa baihgvi, vzel bodol geh yum baihgvi, alban tushaal, mungu hurungu huusun bolovsrolgvi har yumnuuddaar !
ардчиллын үнэт зүйлс баян хоосны ялгаа тай байх нь зөв үү КАПИТАЛИСТ БУРЖУЙ ПОМЕЩИК ХӨРӨНГӨТӨН амины хөрөнгө хөдөлмөрийг устгаж хувийн хөрөнгөн дээрээ хөлсний ажилчныг авч ажлуулж өчүүхэн хэрчим хөлс олгож нэмүү өртгийн ашиг 99 хувь олно хөрөнгөтний ардчилсан эрх чөлөө гэж ямарч юмыг мактингийн аргаар мансуурах бодис болгож ард түмний тархинд нөлөлнө бослого гаргах мансуурах суртал ухуулгаар өнгөт хувьсгал гаргана жишээ нь 1990 онд ард түмний тархийг угааж ард түмэн мэдэхгүйгээсээ бослого гаргаж өөрөө хөрөнгөгүй мөнгөгүй ажилгүй үйлдвэр завод хамтрал нэгдэл сангийн аж ахуйгүй гуйлгачин болчихдог одоогийн монголын жишээ юм хөгжим сексийн төрлүүд мөийтэй пси хөзөр автомат тоглоомууд караоке цус хөөрүүлсэн секс хөгжим нууц юмс сексийн номууд мори уралдуулах мансуурал мөн мал морь спорт бөхийн түрүүлэх мансуурах бодисын марктинг г м мөнгөнд шунах худал хэлэх хулгай хийх дээрэм байнга хийх мансуурах бодол байж сууж чадахгүй болгосон явдал юм архидах х
хүй нэглийн нийгэм --боолын нийгэм--феодалын нийгэм--капиталист нийгэм--монопольт капитализмын бөөгнөрөл ---имперлизм ---социализм -хүй нэгдэл гэсэн циклээр маркс лениний онолоор яваад байна бүх дэлхий даяар тэсрэхэд бэлэн болжээ хөрөнгө хэний гарт байгаагаас баян хоосон тэгш эрхтэй мөлжлөг боолчлолгүй шудрага хүмүүнлэг ард түмнээрээ өмчилсөн дундын хөрөгөтэй болох эсэх шийдэгдэнэ хөрөнгийн тэгш биш байдалыг хичнээн гоёод хээрүүлээд үгээр булаад хэрэгүй юм америкийн дотоод байдал политтехнологи дэлхийг сүйрлийн ирмэг дээр авчирсан түүхийг бид нүдээрээ үзэх боллоо
Гэрээсээ гарахгүй гар утас компьютер дээрээ өдөр бүр коммент бичиж цаг нөхцөөдөг хүмүүс олширсон бололтой.
АН-ын даргад нэр дэвшигч 3 -аас арай гайгүй нь энэ О.Амартүвшин л юм даа. С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа хоёр нь Элбэгдоржийн цүнхчид. О.Цогтгэрэл О.Амартүвшин шиг хүнд цалин тавьж үзсэн хөлсний амт мэддэг, даанч Д.Дорлигжавын хамаатан.
АН чинь С.Эрдэнийн хувийн нам болчихсон юм бишүү
Үнэн гэж байхгүй болсон , өөрсдөө бам нэг өөрсдийн үнэнгээ зохиочжээ
Хамтарсан засгийн газар гэдэг бантан хутгаад ардчилал сураггуй болоо биз дээ