Нэгэнт би “Мобиком” корпорацийн хэрэглэгч болсон бол өөрийн талаархи бүх мэдээллээ гэрээн дээр дэлгэрэнгүй бичиж үлдээх ёстой. Яаралтай холбоо барих гэсэн хэсэгт нь аав, ээж эсвэл ах дүү, нөхрийнхөө утсыг тэмдэглэнэ. За тэгээд регистрийн дугаараас эхлээд иргэний үнэмлэхний дугаар, гэрийн хаягаа бичихийг “Мобиком” шаарддаг. Шаардаж болох л юм. Өгөхгүй гэсэнгүй.
Гол нь иргэн миний энэ бүх мэдээлэл тагнуул, цагдаагийнханд очдог гэх яриа чих дэлслээ. Үнэнээ хэлье. Үүнд л санаа зовоод байна. Би ямар гэмт хэрэгтэн биш дээ. Бусдад тагнуулж чагнуулна гэхээр таагүй санагдаад болж өгөхгүй юм. Хүчний байгууллагынхан “Мобиком”-той хамтарч хүний утас чагнадаг, дугаарыг нь бусдад өгдөг, гар утсаар нь байгаа газрыг нь тогтоодог, мессэж хэвлэх үйлчилгээ үзүүлдэг гэх мэдээллийг өмнө нь сонсч л байсан. Ер нь энэ яриа өнөөдөр гэнэт гарчихсан юм биш.
Гэхдээ энэ таагүй яриа мартагдахгүй, дурсагдсаар байгаа нь өөрийн эрхгүй хардлага төрүүлж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Хувь хүний нууцын тухай хууль гэж бий. Уг хуулийн тавдугаар зүйлийн 5.4-т “Хувь хү ний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно” гэж заасан байдаг. Мөн хуулийн тавдугаар зүйлийн 5.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хувь хүний нууцтай танилцана” гэх заалт ч байдаг.
Түүнээс биш дурын этгээд миний гэрийн хаяг, аав, ээжийн минь утасны дугаарыг бусдад өгөх эрхийг би “Мобиком”-д өгөөгүй. Гэтэл тус корпорацийн ажилтнууд хэн нэг хартай эхнэрт нөхрийнх нь сард ярьсан ярианы утасны жагсаалтыг нэгбүрчлэн хуулж өгсөн маягтай л хэд гурван төгрөг халааслаад сууж байна. Хэрэглэгчдэд бусдаас өндөр үнээр үйлчилдэг хэрнээ чанартай үйлчилгээ үзүүлэхгүй байгаа “Мобиком”-д хэрэг лэгчид үргэлж бухимддаг.
Ер нь, хэтэвчин дээр нь сандайлж суучихаад, дээрээс нь хувийнх нь нууцыг бусдад дэлгэнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ. Олон жил яригдаж байгаа эл мэдээллээ үндэслэлтэй үгүйг батлах цаг нэгэнт болсон юм биш үү, “Мобиком”-ынхоон. Уг нь дэлхийн аль ч улс орны үүрэн холбооны операторууд хувь хүний утасны жагсаалт болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусдад өгдөггүй гэдгийг салбартаа анхдагч гэгддэг “Мобиком”-ынхон мэдмээр л юм.
Хартай эхнэрийн тухайд нэг ийм үйл явдал болсон юм. Нөхрөө хардсан эхнэр тус корпорацид хандан нөхрийнхөө гар утсанд ирсэн, гарсан дуудлага болгоныг авахыг хүсчээ. “Мобиком” татгалзаагүйгээр үл барам хартай эмэгтэйн нөхөр буюу иргэн Б-гийн бүхий л ярианы жагсаалтыг тэр дор нь гаргаж өгчээ. Хамгийн гол нь эхнэр дугаарыг нь шүүж байгаад аль олон ярьсан дугаар уруу нь залгаад л цамнаж гарч. Өөрөөр хэлбэл, энэ гэрт бөөн хэл ам, хэрүүл шуугиан дэгдсэн байна. Бодит байдал дээр нөхөр зүгээр л ажил ихтэй, гэртээ өнжих завгүй нэгэн байсан гэдэг. Ингэж айл гэр үймүүлж, хэрүүл шуугиан дэгдээх эрхтэй гэж үү, “Мобиком”.
Уг нь “Мобиком” холдсон хоёрыг ойртуулах хосын үйлчилгээг нэвт рүүлсэн гэж ирээд рекламддаг. Харин бодит амьдрал дээр авгай нөхрийг хэрэлдүүлж, айл гэр салгаж байна. Цаашлаад хувь хүн миний мэдээллийг хууль, хяналтын байгууллагад өгч тагнах чагнах боломжоор хангадаг юм болов уу гэж хардаж байна. Олны үг ортой гэдэг шүү дээ. Ийм үндэслэлээр би “Мобиком”-ын хэрэглэгч байхаас татгалзаж байна.
Та санаж байгаа байх. “Мобиком”- ын үйлчилгээ байсхийгээд л доголддог. Үүнийгээ дараахь байдлаар зальжин гэгч нь тайл бар ласаар өнөөдрийг хүрсэн. Юу гэвэл тус корпораци “Хэдийгээр олон мянган хэрэглэгчдээ баярлуулж чадсан боловч уралдаанд маш олон хэрэглэгч хамрагдаж сүлжээнд өндөр ачаалал үүссэнээр яриа, мессэж, нэгж шилжүүлэх, картаар цэнэглэх гэх мэт үйлчилгээнүүд доголдож хэрэглэгчдээ бухимдуулсандаа уучлал хүсч байна.” гэдэг.
Ачааллаа даах гүй бол болих хэрэгтэй шүү дээ. Хэрэглэгчид бэлэг авъя гэж “Моби”-гийнхныг сандаргаагүй нь лавтай. Он гарах мөчид найз нөхд ө дөө мэндчилгээ хүргэх гэхээр “Мобиком”-ын сүлжээ гацаад, доголдоод таг бол чихдог. Хамгийн сүүлд л гэхэд эмэгтэйчүүдийн баяраар доголдсон. Жилдээ ганц тохиодог энэхүү баяраараа тус корпорацийн доголдлоос болоод олон бүсгүй хохирсон гэнэ. Жилд ганц болдог, басхүү амралт таардаг энэ өдрөөр баахан төлөвлөгөө зохиогоод найз нөхдөө дуудах гэсэн ч “Мобиком”-ын сүлжээ доголдоод холбоо барьж чадаагүй юм билээ. Амьдралынх нь хамгийн сайхан баярыг нь “Мобиком” ингэж хөлдөө чирсэн юм.
Бас нэг жишээ байна. Гуравдугаар сарын 10-ны шөнө утсанд гэнэт мессэж ирэв. Нойроо харамлаад утсаа унтрааж орхилоо. Өглөө харах нь ээ, ажлын газрын эмэгтэйгээс бид баяраа тэнд тэмдэглэж байна, хүрээд ир гэсэн мессэж иржээ. Гэтэл “Мобиком” аль гуравдугаар сарын 8-нд бичсэн мэдээллийг хоёр өдрийн дараа, тэгэхдээ бүр шөнө дөлөөр ид нойрон дунд илгээсэн нь тэр байж. Ингээд “Мобиком” алхам тутамд гацаад, доголдоод хэрэглэгчийн хэрэг цээг бүрэн утгаар нь хангаж өгөхгүй байгаа юм. Иймэрхүү то хиолдолд тус корпораци “Манай төвийн тог тасарсан учраас сүлжээнд бага зэргийн доголдол үүсээд байгаа.
Инжeнeр мэргэжилтнүүд маань сүлжээнд гарсан доголдол юунаас болс ныг олохоор шуурхай ажиллаж байна. Хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд удахгүй энэ асуудал хэвийн болно.” гэдэг. Энэ хариуг улиг болтлоо сонсч байна. Салбартаа тэргүүлэгч гэх “Мобиком” ийнхүү зарим тохиол долд хэрэглэгчийг ах дүүстэй нь бүү хэл, зайлшгүй шаардлагатай гал команд, түргэн, төрөхтэй ч холбож дөнгөхгүй юм. “Мобиком”-оос татгал зах дараагийн шалтгаан нь энэ. Би “Мобиком”-оос татгалзаж байна.
Тус корпораци хэрэглэгчдийг хулхиддаг гэдгийг Шударга өрсөлд өөн хэрэглэгчийн төлөө газраас шалгаад тогтоочихсон. Тус газарт 16 хүн гомдлоо ирүүлсэн байгаа юм. Тухайлбал, 2011 онд найман төрлийн хөнгөлөлт урамшууллын хөтөлбөр зарласан ч дараа төлбөрт хэрэглэгчдэд энэ урамшууллаа олгодогг үйгээр барахгүй халаас уруу нь хэнэг ч үгүй гараа шургуулаад илүү төлбөр авдаг байжээ. 990211**, 990992**, 991005**, 990278** гэх мэтчилэнгийн дугаартай хэрэглэгчдийн 2011 оны долдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх төлбөрийн нэхэмжлэлд шалгалт хийж үзэхэд дээрх хуга цаанд “Моби”-оос 90 минутын үнэгүй ярианы эрх бэлэглэсэн байж.
Үүнийг хэрэглэгчид 90 минут үнэгүй ярина гэж ойлгосон бололтой юм. Үнэн хэрэгтээ “Моби ком” сарын суурь хураамжаа төлөөд түүнээс илүү гарсан минутаас шалт гаалан урамшуулал үзүүлдэг аж. Жинхэнэ супер онигоо гэдэг чинь энэ байх шүү. Мөн “Мобиком”-ын урамшуулалд ашиг ласан хугацааны төлбөрөө хугацаанд нь төлсний гэх мэт хэд хэдэн тогтмол урамшуулал байдаг ч энэ нь зөвхөн төлбөр төлсний дараа шийдэгдэх асуудал гэнэ билээ. Энэ мэт утгагүй, ойлгомжгүй үйлчилгээ тус корпорацид олон. Тиймээс л би “Мобиком”-оос татгалзаж байна гэдгээ дахин дахин зарлаад байгаа юм.
Д.Мягмаржаргал
Эх сурвалж: "Unen.mn"
Сэтгэгдэл0
моби г татан буулгах хэрэгтэй,ард түмэнээ шулсан үйлчилгээ байнга явуулдаг
би ямар моби барих юм биш мэдэхүй л юм байна
chi medeed ch hergei..Mobi barij chi chadahgei..Mobi chamd ahdana..trer chini mungutei humuusiin hereg..cham shig nusan buu medehgei baisan deer!! za!!!!
NEEREE MOBI ARai l denduu ihn tuilbertei shuu!! Humuusiig arai shulaad baigaa shuu!! UUniig tatan biilgah ni zuv shuu!!!! uilchilgee neg l bishee!!!!
Estoi luibarchin yilchilgee
Utas chagnaj,MSG hevlej ogdog ni yag unen. Tiim bolhoor mobi barihaa bolison. Ene unen medeelel bn.
UU chi odoo l tatzalzaj baigai baiij bi byr 3 jiliin umnnus avsan 2 dugaaraa ashgilxaa bolison . busad company iig ashiglaad xentei ch yarij bolod baixad undur yneer yarix yamar xereg bn .
Yamar uuren suljeenii companii zahialga we? Mobicomoos zalhaj bgaan bol uur suljee skytelaa bari l daa buh yum neelttei bgaan bish uu MUNDAG setguulchheen?!
Zalitai zalitai, naanaa goe yrina tsaanaa luivar shu de.Monopoldoh sanaatai
mobi hereggvi.
mobi mongol gvitsetgex zaxiraltai mongol ajiltantai yponii kompani shdee yr ni ixenx ni gadaad kompani shdee unitel solongosiinx
БИ ӨМНӨ НЬ МОБИКОМ ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН ЭДНИЙХ ЕР НЬ МАШ ХҮНД СУРТАЛТАЙ НЭРНЭЭС ЦААШГҮЙ ЮМ БИЛЭЭ. УРАМШУУЛАЛ НЬ АРД ИРГЭДИЙН ХЭРЭГЛЭЭНД БОДИТ БИШ, ҮЛГЭР ДОМОГ ШИГ Л РЕКЛАМААС ХЭТРЭХГҮЙ ЮМ. ГЭТЭЛ БУСАД ҮҮРЭН ХОЛБООНЫ КОМПАНИУД ЮНИТЕЛ СКАЙТЕЛ,ЖИМОБАЙЛ ЯДАЖ Л АРД ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛ ХЭРЭГЛЭЭНД ОЙР. БИ Л ХУВЬДАА ДУГААРАА СКАЙТЕЛ БОЛГОСОН
mobicom arai denduu bna bugdeeree tatgalzaya denduu unetei deerees ni tolbor dandaa hudlaa gardag bainga mongo nemdeg hogiin shulaach company
Mobi ni ch yakhaw kharin khuwi khvnii nuuts, erkh choloog khvndlekh kheregtei.Tagnakh chagnakh erkh khend ch baikhgvishdee. Internet vilchilge ch yalgaagvi. 10 jiliin omno mongolchuud mobi,skyteleer oor yum mededgvi bsan odoo bol yugaa songokh ni duriin khereg boljee
Сонгуулиар МАН-ыг унагааж, нийтээрээ Мобикомоос татгалзчихвал гоё болно шүү
Yag unen: bi mobicom-n daraa tulburt uilchilgeenii hereglegch. Tulburuu neg ch udaa hugatsaanaas ni hetruulj tulj baigaagui, getel suuliin 2 sar daraallan yarih yarianii erhiig maani tulburuu tsag tuhaid ni tulsungui hemeen haasan. Yag ter haasan uyed ni gai bolj tunshuud maani gadaadaas irj taarsan baisniig ch helehuu mash ih chiregdel, hundrel uchruulsan. Suuld ni neg balai operator huuhen utasdaj uuchlalt guij baisan. Ter emegtein buruu bish ch bi Mobicom-n uuchlaltaar yah ve dee. Tunshuudiinhee umnu l ichgevertei baidald orson doo. Mobicom uneheer tsag uyeesee hotsorch baina. Manai ornii hun amiin too hed bilee, tegehed achaallaa diilehgui baina gej heldeg ni gutamshigtai, huuhed huurch baigaam shig ineedtei ichgevter baina. Mobicomoos ers shiidemgii tatgalzaya!!!
Mobi hamgiin ynetei hamgiin shulaach . Yag ynen shyy mobigoos tatgalzah heregtei ard tymeen.
8 Оронтоотой дугаарыг 9 оронтоотой болгоход л энэ 9911-ийн асуудлыг дор нь шийднэ. Даанч моби хүсэхгүй л дээ
yag unen tatgalzaya humuusee
Ìàíàé óëñ èíãýõýä òóñãààð óëñ ìºí ¿¿. ̺í áîë Ìîíãîë óëñàä ¿íäýñíèé ýðõ àøèã áàéæ òààðàõ áºãººä ò¿¿íèéã á¿õ àðãà õýðýãñëýýð õàìãààëàõ ¸ñòîé. Óòàñ ÷àãíàõ áîë äýëõèéí á¿õ óëñàä õèéäýã àæèë. Èíãýõã¿éãýýð ÿàæ ã¿éöýòãýõ àæëûã õèéæ óëñûíõàà ýðõ àøãèéã õàìãààëàõ þì.Òà íà𠺺ðñ人 ë ìºíãºíä øóíàæ ýõ îðíîîñîî óðâàõã¿é áîë áºãñ Ẻðíèé ÷èíü çàâààí þìûã öàãäàà òîîõã¿é,çà.Òýãýýä ÷ óòñààð áèòãèé èë¿¿ þì äîíãîñ÷ áàé.
тийн ш дэ
Mobicom utasnii dugaaraas shaltgaalj une ee gargadag uneheer shulj igdog doo bas bus aimaar umnuud zondoo yriagui tasarsan uman deer mongo gargana, 2 minutiin umiig 20 minute gej gargana, oo aimAar luivariin um zondoo zondoo. Unitel 8811 tei dugaar 30000 myangaar sard haltal ni yriad ch hereggui um yriad ch duusdaggui kiki uniteliig songoo
Japanii Mobicom ch balarch dee. Govialtain mafia ch balarlaa. Boldbaatar aa odoo tegeed yandaa.
manaid odoo dugaar harah uilchilgee,voice msg sonsoh ene ter uilchilgeenuud unetei heweeree bgaa yu?bval aimar yum!ene chin uilchilgeendee unegui irdeg shuu dee!ene unen bol mobi hog yum bna!utasnii yariag huchniihen chagnadag gedeg ni magadgui shaardlagtai zuil,chi bish yumaa gehed chamaas busad ni deerem hiideg,hun aldag,magadgui uimeen samuund urialdag bh jisheetei,herwee huwi hunii medeelliig huiw hund ogdog bol tom ASUUDAL!
Arduudaa mongolchuudaa hamgiin unetei ymarch unen uramshuulal baidaggui mobi goos tatgalzaacheeSkaiteli ji giin utas hymdhan shuu bariad uzeerei MOBIIG BUGD HAYRAARAI
Мобикомын хэрэглэгчид өөрсдөө хэрэглэхээ л больчихгүй юу даа. Нэр төрийн баталгаа гэж бодоод Мобигийн дугаартай байх хүсэлтэй дебилүүд байж юундаа бухимддаг байна? Үнэтэй, муу үйлчилгээтэй гээд байгаа бол өөр оператор луу яваач. 9911-тэй дугаар барихгүй бол хатаж үхчих гээд байдаг биз дээ????????
MOBIGIIN TALAAR UNEN YM BICHSEN BNA THANKS .LETS KICK MOBICOMS ASS
mobi hvnii dugaart irsen duudlaga msgiig hen negnii hvselteer hevlej ugdug ni vnen yum bna lee. Ingej hvnii erhend haldaj bolohgv sh te
монголд хамгийн өндөр ашиг олж ард түмнийг хамгийн их шулагч нь үүрэн телефон шүү олон дахин нугалж шулдагийг нь эрх бүхий байгууллагууд шалгаж үзмээр их хурлын гишүүд төрийн чухал албаныханд үнэгүй утас олгож яриаг нь гадаадынхнаар хянуулж тагнуулын мэдээг тараадаг нь ч нууц биш гар утасаа алдахад олох боломж байхад мөнгө саалгахгүй бол хулгайчид үйлчилэг нь ч нууц биш үүрэн телефон бол хаяа хатавчаар хулгай хийдэг гэрийн нохойноос доор шүү