
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай уулзаж, хот, нийтийн аж ахуйн чиглэлээрх үйл ажиллагаагаа сайжруулах үүрэг даалгавар өглөө. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүд рүү есөн чиг үүргийг шилжүүлсэн. Үүнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа, хөшөө дурсгал, усан оргилуурын арчилгаа зэрэг чиг үүргийг дүүргүүд хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай хотын дарга уулзахдаа дээрх хүлээж авсан чиг үүргээ чанартай биелүүлэх талаар санал зөвлөмж өглөө. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг. Дүүргүүд болон ААНБ хамтарч, хуучны орон сууцны барилгуудын өнгө үзэмжийг сайжруулж, гадна фасадын шинэчлэл хийхийг хотын дарга Х.Нямбаатар уулзалтаар онцоллоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн “Дөлгөөн нуур” орчимд байрлах ЕБ-ын 4 дүгээр сургуулийн ойролцоох хуучны орон сууцны барилгын үзэмжийг сайжруулахыг онцгойлон үүрэг болгов.
Хоёрт, дүүргүүдийн ногоон байгууламжийн арчилгааны зардлыг төсвийн тодотголоор нэмэгдүүлсэн. Ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээг мөн чанаржуулах нь зүйтэй. Гуравт, эзэнгүй нохой, муурын устгалд анхаарахыг санууллаа. Ойн бүсээс гадна хотын гол, гудамж талбай, орон сууцны хороолол дунд эзэнгүй нохой, муур олширч байгааг цэгцлэхийг үүрэг болголоо. Дөрөвт, нийслэлээс ирэх таван жилд хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөг баталж, хог ялган ангилахыг хэвшүүлнэ. Тиймээс хороод хог тээвэрлэлтээ чанаржуулж, хог хаягдлаа цаг тухайд нь тээвэрлэж хэвшихийг санал болголоо. Үүрэг даалгаврын биелэлтийг хотын дарга Х.Нямбаатар биечлэн явж шалгана гэдгээ уулзалтын төгсгөлд хэлсэн юм.
Сэтгэгдэл5
Хотын 2 даргын 3 үеиын түүхииг мэдмээр бна? Биеиин хэлбэр дүрс, хөдөлгөөн, галбир , дуу хоолоыг нь харвхл яагаад ч М бишээ! Урд зүгиин л харагдаад баыхын? Тэр Орлогч нөхар бо л нэр нь хүртнл но той? Усан нүдтэй, халзан, унжгар биетэй, Баясаагын хамаатан ч бж магадшүй сонин сда гнт гарж ирээд шууд хотын орлогч болонгууьаа Хотын бүх тендерииг Хужаа д өгчихсөн! Удам угсааг нь шалгаачээ ! Энэ хот чинь хятадаар дүүрлээ!
Ямар ч хамаагүй юманд юуны түрүүнд эрлийз хурлийзаар нь дууддаг арчаагүй хоцрогдсон мал шиг балай сэтгэлгээнээсээ хэзээ салах вэ, улс эх орны сайн сайханы төлөө зүтгэж байгаа л бол чөтгөр байсан ч бид мэтийг гөлөгнүүдэд ямар падлий байнаа!!!!
Niamka sain ajillaj b
хогоо ангилах хэрэгтэй .олон жил болж байж сурах байх энэ ооркууд.гэсэн ч сургах л хэрэгтэй
Нямбаатар аа... чи хэдэн зуун км авто болон явган хүни зам таьсан бэ? харин хэдэн метр ногоон байгууламж хийвээ ??? харьцуулаад үздээ...ХУД- н нутагт сайхан ургаж байсан бүх моднуудыг /тэмээтэй хөшөөнөөс Номин хүртэлх/ бүгдийг нь устгаад хаяжээ...өөр хийх ажил алга уу???