sonin.mn

“Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдсон байна” гэх дуудлага энэ оны 07-р сарын 19-ний 13:30 минутад цагдаагийн байгууллагад ирсэн. 



Бүртгэгдсэн дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 34 настай, эрэгтэй “Ж” нь Toyoya Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 35 настай, эмэгтэй, “Б” гэмтсэн байна. 



Орон нутгийн зам хурдны зам биш шүү дээ. Тэр замд хурдаа нэмж, яарч хэрхэвч болохгүй. Согтууруулах ундааны зүйл байтугай айраг амссан ч жолооны ард сууж болохгүй. Согтуу жолооч хүйтэн зэвсэг барьсан алуурчин гэх үг бий. Ямар л олиг байхав, нүд халтирам дүр зурагтай нүүр тулах.

Иймд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж хэвшье.

Хариуцлагатай, ухамсартай байж өөртөө болон бусдад хүндэтгэлтэй хандъя.

Замын хөдөлгөөний дүрэм амьдралын дүрэм гэдэг шүү дээ. Дүрмээ ягштал мөрдье.