
Баяр наадам гэсээр Баялгийн сангийн тухай яриа үндсэндээ мартагдав. Цаашдаа ч, яригдаж хэрэгжих эсэх нь эргэлзээтэй болж эхлэв.
Өмнөх Засгийн газар энэ Баялгийн санг хэт их ярьж, хэтэрхий цөмөрсөн. Тэгээд огцорсон. Хамгийн сүүлд, Ухаахудагийг ярьсаар байгаад унасан.
Ер нь бол, наанадаж Ухаахудаг, цаашлаад Баялгийн сангийн тухай хамаагүй яривал юу болохыг засагт томилогдсон нөхдүүдэд хатуу анхааруулсан үйл явдал сар гаруйн өмнө болсон. Тэгэхээр энэ Засгийн газар өөртөө л “нүх ухах” гээгүй бол Баялгийн сангийн талаар бага ярих хэрэгтэй болчих шиг боллоо.
УИХ ч Ухаахудагтай холбоотой тогтоолын төслийг хүлээж авалгүй халгаж гүйгээд цаг их авсан. Тэгж тэгж УИХ-ын ажлын хэсгийг байгуулсан. Тэр ажлын хэсгийн гишүүдээс нь “…Ухаахудагийг ингэнэ, тэгнэ” гээд дуугарчих хүн ч ховордож буй бололтой. Тэгэх нь, ихээхэн улс төрийн зориг шаардсан ажил болох нь дог.
УИХ, Засгийн газар ингээд дуугүй байх зуурт Ухаахудаг болон бусад стратегийн ордуудаас Баялгийн санд төвлөрүүлэх эрх зүйг углуургаар нь үгүй болж мэдэхээр байна.
Улс төрийн хүрээнд яригдаж буйгаар, Тодорхой ордыг ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолд өөрчлөлт, эсвэл тогтоол өөрөө агуулгын хувьд өөрчлөгдөх магадлалтай болжээ.
Та бүхэн санаж байгаа бол үе үе “…Стратегийн орд гэдэг ойлголт дэлхийд байхгүй” гэсэн контент гарч ирээд л пижигнэтэл сэвэгддэг. Энэ нь нөгөө талаас шууд л “…Баялгийн сан хэрэггүй” гэж уншигдана.
Монгол Улсын Ерөнхий сайд асан эрхэм “… Стратеги гэдэг ойлголтыг зөв ойлгомоор байгаа юм. “…Уул үзээгүй байж хормой шууна” гэдэг шиг уул уурхай гэхээр л маш том стратегийн асуудал ярьж байна гэж ойлгодог хандлага бий. Үнэн хэрэгтээ тийм биш л дээ. …Олон орон уул уурхайгаасаа орлого олж амьдардгаа стратеги гэж үзэхээ больчихсон. Уул уурхайн орлогоо их мөнгө өгдөг салбар гээд ойлгочихсон улс орон стратеги гэж харж, тэгж бодсоноосоо болж алдаа хийж эхэлдэг. Тэр орнуудын тоонд Монгол багтана. Монгол өөрийн стратегитай байж болно. Гэхдээ өөрөөсөө зардал мөнгө, тоног төхөөрөмж гаргаад олборлож хүчрэхгүй учраас бусадтай хамтарч таарна. Тэгэхээр бусдын стратегийг хүндлэх хэрэгтэй. Бид стратегитэй гээд гаднаас орж ирж буй хөрөнгө оруулагчийг үргээгээд хаагаад байна л даа. Манай улсыг сонирхож ирсэн хөрөнгө оруулагч ч өөрийн гэсэн стратегитай. Стратегиа эвцэлдүүлэх учиртай. Миний стратеги гадны хөрөнгө оруулагчийнхтай эвцэлдэхгүй л юм бол бид хэзээ ч хамтарч ажиллаж чадахгүй. Тийм учраас стратегийн гэж хэтрүүлэн ойлгодог байдлаасаа татгалзвал зүгээр санагддаг. Монголд стратегийн түүхий эд байхгүй. Стратегийн түүхий эд гэж голчлон цэрэг, дайны зориулалттай зайлшгүй нөөцлөх түүхий эдийг нэрлэж ирсэн байдаг. …Зах зээл дээр нийлүүлэлт нь хэзээ ч тасалдаж мэдэх түүхий эдийг эрэлт ихтэй буюу критикал түүхий эд гэдэг юм. Стратегийн түүхий эд мэдээж эрэлт ихтэй критикал түүхий эд гэдэгт хамаарна. …Үнэн хэрэгтээ дэлхийд стратегийн орд гэсэн ойлголт байдаггүй. Түрүүн хэлсэнчлэн стратегийн түүхий эд л гэж бий” гэж нийтлэл бичиж олон нийтэд хүргэж байв.
Уул уурхайн дэд сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн эрхэм ч “…Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ордоос төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг компаниудтай хийж эхлээд явж байна. Гэтэл стратегийн орд гэдэг нэр томъёо зөвхөн манай улсад л байна. Өөрөөр хэлбэл, стратегийн ашигт малтмал гэдэг зүйлийг улс орнууд батлаад түүнийгээ дэмждэг. Товчхондоо, тухайн улсын эдийн засагт ийм ийм ашигт малтмалын борлуулалт, олборлолт, үйлдвэрлэл хэрэгтэй байна гэж үзээд түүнийг нээж илрүүлэхийн тулд бодлогоо боловсруулж, аж ахуйн нэгжүүддээ хөнгөлөлт үзүүлдэг.
Ингэж аж ахуйн нэгжүүдийг дэмжиж явах ёстой бодлогыг 2006 онд манай хууль тогтоогч нар Ашигт малтмалын тухай хуульд тусгаж өгөхдөө “стратегийн ашигт малтмалын орд” гэдэг ерөнхий агуулгаар нь биччихсэн. Энэ нь өөрөө сөрөг үр дагавруудыг бий болгоод байгаа юм” гэж хэвлэлд ярьсан.
Ерөнхийдөө, дээрх хардлага гэх үү, зарим эх сурвалжийн мэдээлэл бодитоор хэрэгжих суурь нь ингээд тавигдчихсан. Тиймээс, Ухаахудагийг “Энержи ресурс”-т үлдээж, Баялгийн санг ярихаа түр хойш тавих нь зөв бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл31
Төр хулгай гд хүлээн зөвшөөрчихсөн, ард түмэн ч буцаан авахыг шаардаж байхад Хүрэлсүх Монголын ард түмнийг баялгыг хулгайчын өмч болгох ёсгүй. Хулгайчын өмч болгоно гэвэл хувь авсан л гэсэн үг. Хэрэв тэгвэл ард түмнээс Ерөнхийлөгч Хүрэлсүхэд итгэж байгаа үгүйг санал авч огцруулах үгүйг шийдэхэд хүрнэ.
Засаг унагаасан жаалууд шангаа аваад чимээгүй
Ардын нам байгаа цагт ухаа худаг Оджаргалд байсаар байх болно л доо!
Занданшатар Баянхонгорынх ! Оджаргал Баянхонгорынх ! Тэгэхээр Занданшатрын үёд Оджаргалаас Ухаа худгийг буцааж авна гэж байхгүй ! Оджаргал сая Батмагнайд нэг тэрбум төгрөг бэлэглэсэн ! тэгэхээр буцааж авна гэж бүр байхгүй ! Бусад улсуудад байхгүй ч гэсэн стратёгийн орд гэсэн ойлголт Монголд байх хэрэгтэй ! бусад жижиг ордуудаасаа ялгаж байгаа ухаантай юм ! Том жижиг орд гэж ялгавал ач холбогдолгүй бөгөөд хэн ч тоохгүй ! харин ч завшина ! Хоорондоо байлдах гэж байгаа том улсууд л стратёгийн түүхий эд гэж ярьдаг юм ! Монгол шиг жижиг улсад бол энэ үг зохихгүй бөгөөд хэрвээ хэрэглэвэл бүх ашигт малтмал стратёгийн түүхий эд юм ! Норвёг шиг Баялагийн сантай болтол хол байна да хол бөйна ! Хятадын харьяанд орчихсон хойноо л болох байх да хөөрхий !
Оюунэрдэнийн засгийн газрыг унагасан үндсэн шалтгаан энэ новшийн постноос тодорхой харагдаж эхэллээ. Б Гарьд гэж хэн бэ? Сэтгүүлч үү?, МСS-ийн зарц уу? Ер нь хэн байсан ч энэ гөлөгт ингэж далдаганах, стратегийг үгүйсгэх боломж уг нь байхгүй. "Стратеги"-ээ өөрөө ч ойлгоогүй байж олон юм донгосох нь мөнгөний хүч, эсвэл зандралтын үйлчилгээ гэлтэй. Стратеги -алсын бодлого улс орон бүхэнд байдаг. Эх дэлхийд өвлөгдсөн баялгын хэн нэг шуналтай хулгайч ганцаараа идээд барахгүй. Угаасаа хэн шуналтай нь ганцаараа иддэг ч хөрөнгө биш. Тиймээс 34-50 хувь ард олонд очих ёстой. МСCдангаарөө идсэнийхээ 34-51 хувьтай тэнцэх торгууль төлөх ёстой. Жамыг сөрнө гэж юу байхав гөлөгнүүд ээ.
Бачлгийн санг ярихаа болихгүй ээ Ард иргэддээ бачлгаас хүртээх рэсэн Оюунэрдэний санаа бол буруу биш ээ Ухаа худагийг хувьд өгсөн нь ятөрийн өөрийнх нь алдаа байсан юм Тэхээс Оджаргал булааж аьаагүй Харин одоо төр алдаагаа бодолцон Баялгийн сангийн концепцаа илүү чамбай болгох хэрэгтэй
та нар төрд ав төрд ав гээл байх юм. төр очоол хэдэн дарга нарын шахааны газар болдог биздээ. эсвэл тэгээл эрдэнэт шиг хэнд ч хэрэггүй баахан зуслан амралт театр ажиллуулаад умаахум болдог.
Угаасаа стратегийн орд гэсэн ойлголт байхгүй, стратегийн орд гэсэн нэрийн дор албан тушаалтнууд хулгай шаах л арга гэж байгаа
Huviin Hevshilees "bulaaj avah" argaaraa Delhiid aldartai, gun gunzgii avilgaliin deed oligarch deglemtei Kirgizstan-d diplomatuud maani Euk-uu ailchluulaad delhiid olson ner hund, gargasan ololt amjilt buriig ni unagaag haychihlaa. Gazariin Haanaas yaaj Hamgiin Hamgiin Hamgiin AVILGACH ulsiig olj Mash turgen ailchluulj baigaag zahialgatai horlol gej hardaj bn. Transparency-iin medeegeer 180 ornoos 145-d, onoogooroo 30 orchimd unelegdej, goe gangan populist loozongoor Huviin Umchiig bulaah "kustarnizstsi" gedeg bodlogo yavuulj
buhniig Tur Zasagt gedeg nereer huvudaa luivardan avch 1)Ard Tumen, 2)Tur Zasag, 3)Business-iin ali alind ni ch HURTEELGUI bolgodogoo-roo aldartai. 2005 onoos 3 udaa Ardchilaliig Togtooh Huvisgal (Tulip Revolution, Melon Revolution, Third Revolution) garch 3-iin 3 Euk-uu unagaj baisan ch (Akaiev, Bakiev, Jeenbekov) Songomoliin Songomol Avilgach oligarch uls heveeree uldsen. 2,3 jiliin umnu export-n orlogo ni $5,5 billion-d hurehed alban esnii statistics medeendee 1,3 $ billion gej hudal bichij Erh Barigchid ni luivardsan baidag. Manai Tomchuud Nuursnii 40-80 ih nayadiig luivardsantai yag adilhan.
Kirgizstan ni Ardchilaliin Goe Aral gedeg neriig Baruunaas hurtsen bdg. Manai Ardchilaliin Bayan Burd gdg nertei adilhan. Getel GDP-iinh ni barag 50% ni huuli bus dald ediin zasag buyu odoogiin Euk Zhaparov-oor tolgoiluulsan "Shadow Economy" gej delhii hochildog. "Shell Companies"- uud ni Huviin Kompani, Huviin Ezediin mungiig bulaaj Tur Zasagtaa bish Huvidaa avdag. Euk ni gantsaaraa ulsaa udirddaggui K.T gedeg nertei "de-facto Co-Ruler"-tai hamtardag. Uuniihee hucheer 1 udaa l songogdoh erhtei Zhaparov ni huulia zurchij Dahin 6 jil Euk-uur songogdoh arga zali zohioj baigaag hevleluud bichdeg.
Kirdizstan-ii ard tumen tuiliin yaduu hund amidraltai uchraas barag 50% ni Booliin Ajil hiiheer durven zugatal Turk Oros bur taaruuhan amidraltai Uzbekistan ruu zugtsan bdg. Manaihan Korea ruu yavdag shig. Iim uchraas delhii dahin maani ene ulsiig. "FACADE DEMOCRACY"- tai adgiin adiin uls geed bdg um. Bayarhuu niitlelch naiz maani iim l orond "Challenge- Tsumrult" hiine gej dalchignan Huukiig bish umaa gehed Mongoliig min tashiraar ni Dayan Delhiin doog shogloom doromjlol bolgoj endee Olon Ulsiin Hariltsaanij Surgujlid ni surch baisan geh Shavi Battsetseg ni Mongoliig min "Big Time Loser" bolgohoo bolitsgoo.
Stop creating one big scandal after another, poor dudes. One day You will end up leaving your positions one way or another but Mongolia Foreign Policy will exist n prevail FOREVER.
Kirgizstan harin 10-aad Usan Tsahilgaan Stantsaa uursduu barisan um bilee. Ter ni ard tumendee undur unetei ochij balladag aj. Agricultural Cooperation-------chuhal ch Ed Nar Shunaltai Zerleg luivardaad surchihsan gedgiig bitgii martaarai. J.Enhbayar said harin ene tal alzahgui hun. Bur Tom Zuragaar uls orniihoo Auylgui Baidaltai ch holboj uzeh chadvartai Hun. Diplomat-uudaas hamaagui urgun delger setgene shuu dee.
Цаана нь хужаа мөнгө орлогыг уутлаад сууж байдаг бол энэ нөхрөөс одоо газрын баялгаа хурааж ав. Болно шүү дээ. Гадны гар хөлнүүд...албатай юу. Газрын баялгаа ирээдүйдээ үлдээ...
Одоо болимоор юм даа, төрд аваад хэдэн авилгачдыг л тэжээнэ Төрд Одоо бгаа хэдээ л ашигтай ажиллуулья
Стратегийн оод гэж байх ёстой. Ийм ордуудаа тогтоож, баялагийн сан бий болгохоор хөөцөлдөж байсан ажил бол манай улс шиг цөөхөн хүн амтай улсад нүдээ олсон чухал ажил байлаа!!! Үүнийг үгүйсгээд, баялаг арвинтай ордуудаа тодорхойлоод түүнээсээ баялагийн сангаа байгуулаад, уул уурхайн өгөөжийг ард түмэндээ хүртээж, ядууралаас нь гаргаяа!!! Ингэхгүй хуучин аргаараа цөөнх нь баяжиж,улам зузаарч, ард түмэн ядуурсан хэвээр, бүүр гуйлагачидын армийг шинээр бий болгох талруугаа эргэлт буцалттгүй шилжинэ гэдэгийг ойлгох хэрэгтэй!!! Уул уурхайгаа хувьд бүрэн шилжүүлээд өгснөөр уурхай түшссэн цөөнх нь баяжиж, таргалаад, ард олон ядууралд эргэлт, буцалтгүй шилжих болно. Батзандангийн эхлүүлсэн ажилыг улам эрчимжүүлэн үргэлжлүүлэж, баяллагийн сангаа зөв, бүрдүүлэн, жил бүр аривжин дэлгэрч байхааар шуурхай зохион байгуулахад Засгиййн газар цаг аалдалгүй шийдвэрлэж хандах хэрэгтэй
Сонгуулаар та нарыг буулгаад өгнөө одоохондоо галзуурчил бай
Тэр цаад талд нь харагдаж байгаа Энхтүвшин Оюун-Эрдэнэ ерөнгхий сайдад итгэл үзүүлэх чуулганы хуралдаан дээр "Цэр цээжиндээ бөөр бөгсөндөө" гэж үгээ дуусгаж байсан. Бодвол Оюун-Эрдэнийг доош нь хийсэн ДОРОМЖЛОЛ нь байсан гэж санагдсан. Харин ард түмний өмчийг хулгайлсан Оджаргал, Энхтүвшин мэтийн гэмт этгээдүүд ШОРОНД байх ёстой гэдгийгээ өөрсдөө мэдэж байгаа байлгүй дээ
Хэрвээ Ухаа худгийн зохих хувийг Баялгийн санд яаралтай оруулахгүй бол засгийн АРД ТҮМЭН тэмцэж Их хурлыг Засгийн газартай нь тараая. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэхгүй бол хэн бид нарын төлөө тэмцэх юм бэ???
Ухаа худагийг улс аваад идэж уугаад юу ч үгүй үлдэнэ. Түүний оронд хуучнаар нь ажлуулаад ашгийн 34-50% сандаа төвлөрүүлээд явбал хамаагүй ашигтай!!!
Оюун-Эрдэнэ ард түмэндээ эх орныхоо баялгаас хүртдэг боломжийг олгох гэж их зүтгэсэн.Даанч хулгайчид луйварчид тэдний хамсаатнууд троллуудаа мөнгөөр зодож Оюун-Эрдэнийг элдвээр хэлж нэг муу асору цүнхээр барьцаалж огцруулсан.Оджаргал Ухаа худагийг аваад түүний үр шимээр барьж байгуулсан Орчлон ЕБС, Интермэд эмнэлэг зэрэг нь тэнгэрт тулсан өндөр үнэтэй жирийн иргэд үйлчлүүлж чадахгүй хулгайч луйварчид нь өөрсдөө л үйлчлүүлдэг байх.Яагаад тэд үнэгүй авчихаад тодорхой хэсэгхэн хувийг баялагийн санд өгөөд ард түмэндээ өгч чадахгүй байгаа юм бол!!! Төрийн мөнгөөр баяжигсад арай дэндэж байнаа.Тэд мөдхөн кармагаа амсах байх даа
МCS-тролл зарц Гарьдаа хол очиж хуцаарай. Ард түмэн эх орныхоо баялагаас хүртэх ёстой шүү.Битгий хулгайчдад тал засаж сагсагнаад ард түмнийг доромжлоод байгаарай.
Жамыг сөрнө гэж юу байхав гөлөгнүүд ээ.
Төрд бгаа 5 толгойгоо хар! Удахгүй пампуурах гж бна!!!? Энэржи г хар! 1 атаархуу хулгайч бгаагүй бол 15 жилиин өмнө төмөр замаа тавьж бгаад өдиид бид Дубай цаашаа болох блаа! Тэр хулгайчын Монголд барьсан ганц амбаар бна уу? 1 хужаа хөшөө барихдаа хүртэл хульхны хувьцаа 100 төгрөгөөр зарсан! Тэр хөшөө нь олигтоы ОО ч бхгүй балгас! Оджаргалд Алтан хөшөө барьсан ч буруудахгүй! Хулгайч хүн Нүүрсний орд ч ажиллулж чадахгүй Хужаа д зарчихсан бгаздээ! Кишка тонка !
МСS ийм сурталчилгаанд өчүүхэн мөнгө зарж байгаа нь тодорхой. Гэвч ард түмэн тэнэг биш шүү, хараарай.
МСS ийм сурталчилгаанд өчүүхэн мөнгө зарж байгаа нь тодорхой. Гэвч ард түмэн тэнэг биш шүү, хараарай.
МСS ийм сурталчилгаанд өчүүхэн мөнгө зарж байгаа нь тодорхой. Гэвч ард түмэн тэнэг биш шүү, хараарай.
ЭМ СИ ЭС ИЧИХ ХЭРЭГТЭЙ ИЧИХГҮЙ БАЙГАА НЬ БҮҮР Ч ЛУЙВАРЧИН
Хараалтай соёмбыг төрийн далбаандаа хэрэглэснээс хойш монголчууд унтаа болж, өөдлөхөө байсан. Манжууд зохиосон. Манжууд шумер гаралтай хүмүүс. Занабазар соёмбыг зохиосон гэдэг. Жинхэнэ соёмбо бол хас тэмдэг. Бөө мөргөлд хэрэглэдэг. Жинхэнэ нар зөв чин нар буруу нь эм хас нар буруу хас. Эр хас одоогын төрийн далбаанд хэрэглэдэг эргэлдэж буй загасны эргэлтээр эргэх хас
Баялагийн сан байгуулаад нэмэргүй дээ ! Ер нь дарга нар л идэх гэж байгуулж бгаа ш дээ урьд байгуулсан бүх санг УИХ-ын гишүүд, Сайд, дарга нар л идсэн шүү дээ ! Тийм болохоор ард түмэн баялагийн сан байгуулахыг дэмжихгүй л бгаа шүү !!!