sonin.mn

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртэв.

Харин Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Н.Өсөхбаяр үзүүрлэж, Улсын гарьд цол хүртлээ.

Шөвгийн дөрвийн барилдаанд Дархан аварга Н.Батсуурь Н.Өсөхбаярт, Улсын аварга П.Бүрэнтөгс Э.Батмагнайд өвдөг шороодсон юм.


М.Чой