1969 оны долдугаар сарын 21-ний өдөр “Апполо 11” хөлгийн нисгэгчид хүн төрөлхтний түүхэнд анх удаа саран дээр газардсан бол “Аполло” төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд нийт зургаан удаагийн нислэгээр сансрын 12 нисгэгч саранд хүрчээ. Гэвч эдгээр үйл явдлын дүрс бичлэгүүдэд эргэлзээ төрүүлэм мөчүүд цөөнгүй дүрслэгдсэн гэх.

Тухайлбал, “Аполло 14”-ийн нисгэгч Америкийн далбааг сарны хөрсөнд зоож тогтоох үед далбаа намирч харагддаг. Далбаа салхинд хийсэх мэт, тэр ч байтугай нисгэгч холдсон үед ч хэсэг хугацаанд намирч байгаа нь саран дээрх үзэгдэл мөн гэдэгт эргэлзээ төрүүлнэ. Сар агаар мандалгүй учир дэлхийн шөнө мэт үй түмэн одод тэнгэрт үзэгдэх учиртай.
Гэтэл саран дээр авсан гэрэл зургуудад тэнгэрт ширхэг ч од дүрслэгдээгүй байдаг. Мөн сансрын нисгэгчид, бусад обьектуудын сүүдэр урт богино, өөр өөр өнцгөөр байрласан нь нарны бус зохиомол гэрэлтүүлгийн дор авсан мэт харагдана. Зүй нь алс холоос тусах нарны гэрэлд адил өндөртэй биетүүдийн сүүдэр шиг урттай, өндөр өөр байлаа ч адил өнцгөөр, параллель хэлбэрээр байрлах ёстой.

Мөн 14 тонн жинтэй буугч хөлөг газардах үеийн тийрэлтийн хүчний нөлөөгөөр сарны хөрсөнд том хэмжээний хонхор үүсэх ёстой. Гэтэл бодит гээд байгаа гэрэл зурагт хөлгийг зөөлхөн байрлуулсан мэт, хөрсөнд ямар ч өөрчлөлтгүй байдаг.

Хүн үнэхээр саранд хүрсэн үү, эсвэл “НАСА” студид авсан зохиомол дүрслэлээр дэлхий дахиныг олон жилийн туршид хуурсаар ирэв үү. Сансар судлалын түүхэн үйл явдлын үнэн эсэхэд эргэлзсэн анхны ном “Аполло” төсөл дууссанаас хойш дөрвөн жилийн дараа хэвлэгджээ. Номын зохиогч Бил Кэйсинг “Аполло” төслийн пуужин бүтээх ажилд оролцож байсан нэгэн бөгөөд Америкийн сансрын технологийн боломжид үл итгэж байсан нь түүнд эргэлзээ төрөхөд хүргэжээ.
Хүйтэн дайны ид үе болох 1961 онд ЗХУ анх удаа сансарт хүн амжилттай нисгэж, сансар судлалын шинэ эринийг эхлүүлэв. Тэгвэл өрсөлдөгчдөө ялагдаж, тулгамдсан АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди 1960-аад ондоо багтан саранд хүрэхээр амлажээ. Хэдийгээр “Аполло” төсөл аль хэдийн эхэлсэн байсан ч их хэмжээний түлшийг тогтвортой шатаах технологийг хөгжүүлж амжилгүй, дэлбэрэлтээр төгсөх пуужингийн бүтэлгүй туршилтууд удаан хугацаанд үргэлжлэв.
Ийм нөхцөлд хэдхэн жилийн дотор саранд хүрэх технологи бүтээх боломжтой гэдэгт Кэйсинг үл итгэж байсан гэдэг. Түүний дүгнэснээр саранд хүрсэн үйл явдлын үед сансрын төвөөс жинхэнэ пуужинг хөөргөж, дүрслэлийг дэлхий дахинд үзүүлж байжээ. Харин пуужин хөөрөхөөс өмнөхөн хөлгөөс нууцаар гарсан сансрын нисгэгчдийг америкийн элсэн цөлд хүргэж, тэнд байх студид хийсэн бичлэгийг дэлхий даяар дамжуулж байсан гэжээ.
“НАСА” юуны учир ийнхүү хуурамч бичлэг хийх болов. Энэ талаар өөрийн дүгнэлтийг хийгээд байсан кино найруулагч Барт Сибрел ийнхүү дүгнэжээ. Түүний бодлоор “Кеннеди хэдийгээр ерөнхийлөгч байсан ч эрдэмтэн байгаагүй. Хүнийг сансарт 15-хан минут байлгах түвшинд байсан тухайн үеийн америкийн сансрын технологи 10-хан жилийн дотор саранд хүрэх ямар ч боломжгүй байсан” гэсэн байна.
Саранд хүрсэн үйл явдал үнэхээр хууран мэхлэлт байв уу? Дүрслэлүүд эргэлзээ төрүүлж байгаа хэдий ч бодит байдалд бидний өнгөц ойлголт алдаанд хүргэх тохиолдол олон бий. Нухацтай судалж, сайтар эргэцүүлж үзвэл эргэлзээг тайлах боломжтой болов уу?
Бодит байдалд ишийг нь эргүүлэх үед далбаа вакум орчинд ч намирах хөдөлгөөн хийдэг. Энэ нь, инерцийн үзэгдлийн нөлөө бөгөөд ишийг эргүүлэх хүч
далбааны үзүүр хүртэл дамжих учир салхинд намирах мэт харагдах бөгөөд ишийг эргүүлэхээ больсон ч хэсэг хугацаанд ажиглагддаг.
Гэхдээ дэлхийн агаарын нөхцөлтэй харьцуулахад намиралт илүү хүчтэй, илүү удаан үргэлжилдэг. Далбааны хөдөлгөөнд саад болох агаарын эсэргүүцэл байдаггүйтэй холбоотой юм. Агаар мандалгүй саран дээр салхигүй учир далбаа намирах ёсгүй гэсэн бидний өнгөц ойлголт буруу байв.
Нөгөө талаас эргэлзээ төрүүлэх дүрслэл харин ч эсрэгээр нотлогоо болж чадна. Саран дээр тогтоосон далбааны дэргэдүүр сансрын нисгэгч дэгдэн өнгөрөх үед далбаанд ямар ч хөдөлгөөн ажиглагддаггүй. Энэ нь, хүний биеийн хөдөлгөөний нөлөөгөөр агаарын хөдөлгөөн үүсч далбаанд нөлөөлөхгүйг харуулж, саран дээр байгааг баталгаажуулна.
Саран дээр авсан зурагт одод дүрслэгддэггүйн учрыг гэрэл зураг сонирхогчид тодорхой тайлбарлаж чадна. Дэлхийн шөнийн нөхцөлд одны зураг авахын тулд камерийн хөшигний хурдыг дор хаяж 10 секундээс багагүй хэмжээнд тохируулах шаардлагатай байдаг.
Одны гэрэл бодит байдалд харагдаж буйгаасаа хэт бага учир гэрэл зураг авах үед хангалттай урт хугацаанд, хангалттай хэмжээний гэрлийг камерийн линзээр нэвтрүүлэхгүй бол оддыг тод дүрслэх боломжгүй. Харин гэрэлтүүлэгтэй нөхцөлд орчны хамт сансрын нисгэгчийн зургийг авах үед хөшигний хурд хэд дахин бага байна.
Энэ тохиолдолд хүн болон одны гэрлийн ялгаа хэт их тул хүн тод гарлаа ч тэнгэрт одод дүрслэгдэхгүй. Саран дээр авсан зургууд өдрийн цагаар авсан тул хүн болон тухайн орчинд тусах нарны гэрэл хангалттай их байна. Харин агаар мандалгүй учир сарны тэнгэр дэлхийн шөнөтэй адил харагдана.
Энэ үед камераар харагдах дүрслэл хүний нүдээр хардагтай адил байх ёстой гэсэн бидний өнгөц ойлголт буруу байв. Мөн сансрын нисгэгчийн тод дүрслэл болон одот тэнгэрийн зургийг нэг камераар зөвхөн нэг удаагийн оролдлогоор авах боломжгүй юм.
Бодит байдалд саран дээрх сансрын нисгэгчдийн сүүдрийн урт, өнцөг гэрэлтүүлгээс хамааралгүйгээр адил байх ганцхан нөхцөл бий. Тэр нь, сарны гадаргыг тэгш гэж тооцох тохиолдол юм. Нэгэнт сарны гадарга тэгш бус, дов сондуултай учир түүний хэлбэрээс хамааран хүний сүүдэр тодорхой цэгээс ажиглахад янз бүр харагдана.
Хэрэв хүний сүүдэр довын өгсүүр хэсэгт тусч байвал богино, уруудах хэсэгт тусч байвал урт харагдана. Мөн налуугийн хэлбэрээс хамааран өөр өөр өнцгөөр харагдана. Энэ тохиолдолд сүүдэр тусах гадаргын хэлбэрийг тооцож үзэлгүйгээр ойрхон байрлах зохиомол гэрэлтүүлгийн (студийн) үеийн сүүдэр урт богино, янз бүр байна гэсэн бидний өнгөц ойлголт буруу байж.
Мөн хөлөг болон хүний сүүдэр параллель бус харагдахын шалтгаан нь дүрслэх урлагаас авахуулаад барилга архитектурын салбарт ашиглагддаг чухал ойлголт болох дүрсний алслалтын нөлөө юм. Хэрэв эгц дээрээс нь харвал алс хол байрлах гэрлийн нөлөөгөөр үүсэх биетийн сүүдрүүд параллель байна. Харин аль нэг биетэд ойртож, хүний нүдний түвшингээс харвал алс байгаа биетийн сүүдрийн харагдах өнцөг багасч харагддаг.
Сансрын нисгэгч урт саваа хэлбэрийн илрүүлэгч төхөөрөмжийг суурилуулах үеийн дүрслэлээс сарны хөрс нэлээд хатуу болохыг мэдэж болно. Сарны хөрс солирын мөргөлдөөнөөс үүссэн тоосонцор мэт элсээр хучигдсан байдаг. Сарны гадаргад элс хуралдах тусам доорхи элсний хоорондын зайг дүүргэж, аажим хатууруулдаг.
Гадаргын хэдхэн см өнгөн хэсэгт элс байх боловч түүнээс доош нягт ихтэй хатуу хөрс байрладаг. Харин дэлхийн нөхцөлд газар доорх амьтад, шавьжны хөдөлгөөн, бороо, салхины нөлөөгөөр хөрс гүндээ хүртэл сийрэг, зөөлөн байдаг. Саран дээр хөлөг газардах үед үлээх хийн (тийрэлтийн) нөлөөгөөр хөрсний өнгөн хэсгийн элс хийсч, зөвхөн хатуу хэсэг нь үлдэнэ.
Энэ тохиолдолд сарны хөрсийг дэлхийнхтэй адил зөөлөн байна гэсэн бидний өнгөц ойлголт буруу байлаа. Ийнхүү нухацтай судалж, сайтар эргэцүүлж үзвэл эргэлзээг тайлах боломжтой ажээ. Гэвч худал хуурмагийг илчлэх гэсэн эсрэг байр сууриныхан түүхэн нөхцөл байдалд ч эргэлзсээр байна. Хэрэв хүн хагас зуун жилийн өмнө саран дээр очсон нь үнэн бол өдийд тэнд багагүй хэмжээний суурин байгуулсан байх ёстой.
Хэрэв одоо саранд хүрч чадахгүй байгаа бол хагас зуун жилийн өмнө хэрхэн очиж чадав. “НАСА” үнэнг мэдэх гэсэн хүмүүсийг хуурсаар байгаа гэдэгт Бартер нарын хүмүүс итгэл төгс байна. “НАСА”-д үл итгэх хүмүүсийн эргэлзээ зөвхөн сараар зогссонгүй, нарны аймгийн бусад гаригууд руу тэлэн өргөжсөөр байгаа аж.
Эх сурвалж: "Ганзам" сонин
Сэтгэгдэл0
sonin l um gehdee tugni ishnii suuder yagaad gantsaar esreg tald ni tusdag um boloo
Хүн ер н сансарт нисээгүй юм штэ. Бүгд фото шоп:)
саранд одоо хүртэл хэн ч хүрээгүй, хүрч чадах ч үгүй. Тэнд буугаад буцааж эх дэлхийд авчирч чадах техник үгүй билээ. Хүйтэн дайны үед яаран сандран ийм балай зургаар хэсэг хугацаанд явсан, одоо юм хөгжөөд онигоо болж байна. Харин НАСА-гийн сансарын лазерын буу нь болчихбол дуусгана даа, энэ хэдэн лаларын улсыг.
Herev uneheer saran deer ochson bol udii iim olon jil nam gum baiv gej dee. Hudlaa l daa.
Ta ih bolgoomjilj bichjee. Amerikt yasan ih dolignoo ve? Saran deer hun buugaagui gedgiig notolj olon ulsiin erdemted udaa daraa bichih bolj, germanii televizeer mun tailbarlan gargasan baina. Ene bol oros amerik hoyoriin ursulduun uchraas hudlaa medeelsen. Nikson yerunhiilugch baihdaa sarand nisegchdiig huleej avaad l hulugt nu ochij gadna talaasna bayar hurgej baigaa bichleg baidag. Tegtel ted zugeer ongotsoor niseed irj bui met hudal huurmag ineemseglesen humuus baisan. Mun Nisgegch Amstron 90-eed ond mun ene tuhai yarij, bi yari hel gesniig ne yarine gej baisan ene bichleguud hadgalagdaj bui uchir sanaa zovoltgui ee. Saran deer hun buusan gedeg shal hudlaa yum shuu dee. Herev tegsen bol udiid hed dahin niseed sariig segelsen baigaa shuu dee. tegeed boddoo.
Za ta nar Taiwan baigrai medrel muutai malnuudaa
иймэрхүү шүүмжлэл бүрт тус бүрт нь ул үндэстэй няцаалт өгсөн Насагийн тайлбарыг хамтад нь оруулахгүй хүмүүст харьцуулж үзэж алинд нь итгэхээ өөрсдөө шийдэх боломж олгохгүй.хэтэрхий нэг талыг барьжээ.ер нь ийм тайлагдашгүй нууц мууц гэсэн юмнууд нэг хэсэг эргэлзээтэй байгаад аль хэдийн учир нь олдчихсон зүйлүүдийг одоо болтол тайлагдаагүй байгаа мэтээр сенсаацалсан шинжлэх ухааны нэр хүндтэй эрдэмтэд тоож ч хардаггүй шар мэдээнүүд байдаг.жишээ нь бермудын гурвалжин байна.
Үүний учрыг л олох хэрэгтэй. Өршөөлийн хуулиас өмнө шүү. Монголоор моод дуусдаг гэдэг үнэн. Энд эцсийн цэг тавих түүхэн үүрэг бидэнд ногдсон. Сар руу яваад арай гэж оччихоод харин буцаж ирэх ямар ч аргагүй нь өөрийн биеээр үзсэн нэг гар дээр үгээ хэлсэн байна. Үүнийг баримт болго.
Саранд хүрэх нь зардал чирэгдэл ихтэй зөвхөн зөвлөлтөөс түрүүлж хүрэх гэсэн үзэл суртлын зорилгоор асар их мөнгөөр санхүүжүүлж байсан.өнөөдөр ч гэсэн саранд хүрье гэвэл илүү хямд хүрэх байх.гэхдээ зүгээр л очоод 15 минут болчоод ирэхийн төлөө тэгэхгүй л болов уу.тэгээд ч хүйтэн дайнаас хойш насагийн зардал мөнгө хасагдсан.
саранд хүрээгүй гэдэгт итгэдэг олон хүн байдаг нь хүн бүр одон оронч инженер байдаггүйтэй холбоотой.Бичлэгийг хуурамч гээд Стэнли кубрикийг хүртэл хардаж үзсэн.69 онд саран дээр очдогийн урд жил нь хүн суулгасан америк хөлөг сарыг нэг тойрчоод ирсэнийг хүмүүс бараг мэддэггүй.сарыг.тойрч харчаад ирж чадсан юм чинь дээр нь бууж чадахгүй гэж үү.
hehehe, bas neg ugaagdsan tarhitai muruudliin bagiin gishuun garaad irj...
Заасс аль галбад хаагдчихсан асуудал ш дээ.
Саяхан манай 6 сартай гөлөг анх сар хараад хуцаад үнэхээр хөөрхөн. Надад бас харуулах гээд байх шиг байгаам
ХЭХЭЭ ИНЭЭД ХҮРГЭЭД
huuran mehlelt baisan gedeg n ali ert batlagdsan biz dee. nevada mujd baidag neg tsergiin hamgaalalttai bus dotor zurgiig n avsan gedeg. tuhain ued amerik terguutei hurungutnii niigem, oros terguutei socialist ulsuudiig sansariin ursulduund davj garlaa gej haruulah gesen uhaantai yaaruu sandruu hiisen huuran mehlelt baisan gedgiig amerikuud uursduu ch huleen zuvshuurdug bolson
Chamd yamar hamaatai yum ergyy lalar aa
Saran deer hun buugaagui gedgiig notolson uunees uur mash tom tom notolgoonuud bii. Zadgai sansariin mash huchtei Radiatsiig amid organism tesverlehgui geh met.....
Bogsnii alchuuraa chamd hamaagyishd
Хүн саранд хүрсэн гэдэгт итгэхгүй байгаа хүн өөрийнхөө боловсролын түвшинг л харуулж байгаа юм
Ж,Гүррагчаа сансарт үнэхээрийн ниссэн үү? Аль эсвэл бас орсуудын зохиосон жүжиг байсан уу? Хэн бодит хариулт өгөх бол.
Gurragchaa ah sansart niseegui bol bid bas l honio hariulsan mangaruud baih baisan! Bi bol nissen l gej bodoj ongirdog!
Ergyy malnuud niseegyil gene dee harj bgaarai
Зарим Төвдүүдийн дунд сонин яриа дуулсан ууу Төвдүүд сансарт ниссэн гэнээ Тэр хэн бэ асуухад Гүррагчаа гэнээ Манайхан хүүхдэд Монгол нэр өгч төвд нэрнээс татгалзах цаг нь болсон
balai mini gurragchaa gej tuvd bish enetheg ug mal shig bichih yumtuvd bish ertnees ugsun erdene .sanasar gedegtei adil
That´s one small step for man, one giant leap for mankind! Manai mongolchuudad jorlongiinhoo asuudliig shiidchihvel! one small step!
Delhiig toirood buuh, saran dee buuh hoer shal uur zuil.....
Delhiin busad hugjiltei ornuud sar luu yagaad yavaagui ve?
Huts haltar malaa
Та нар халтар хонь ,халтар ямаа, халтар тэмээ гэж сонссон уу? Ер нь халтар мал гэж байдаг боловуу. Харин халтар НОХОЙ гэж бий шүү. Ккк
Оросууд Америк саранд буусаныг зөвшөөрч баталгаажуулчихаад байхад манайханы зарим хуйвалдааны онолд итгэдэг нь буруу шүү дээ
Кремлийн АНУ ын эсрэг үзэл суртлын дайн Монголыг ч тойроогүй бололтой,мэдээ.мн дээр хоёр солонгосын тухай мэдээ тавьчихаж утга нь ЗХУ энхийн цагаан тагтаа...
10-д жилийн өмнө Орост анх ийм нийтлэл гарсан. Үнэн худлыг нь нотлогдсон юм байхгүй. Ийм юм орчуулаад хайран цаг. Ер нь бол мэдээллийн хог. Ахуй амьдралаа бодоод урагш харсан хүнлэг, шинжлэх ухаанч юм л монголд хэрэгтэй байна. Орос Америкийн хүйтэн дайны л нэг өөдс байна. Манайх ийм юм сонирхвол арай ахдана, бас ямар ч ач холбогдол байхгүй. Сар энэ тэр эж хуцсанд орвол жорлонгийн асуудлаа ярилцсан нь дээр.
Дахиад саран дээр очоогүй нь их сонин байгаам даа
hun sansraas uudeltei baij bolno
mongol sansar hogjihgui oros hyatad hoyr boomildog
zuvhon mongol uhaan unen baidaggui
holgiin nernees n unen hudliig medeh
Za uhruud min huni sar narand ochson hend hamaatai yum,duugui l naad uvliin utaa ugaar,zuni umhii unreesee salah talaar muurtsguu!!!!!