Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.11.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Уг асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул "Монгол Улсын Их Хурлын даргаар Ням-Осорын Учралыг сонгохыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 82.5 хувь нь дэмжив. Иймд хуралдаан даргалагч “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг уншиж, танилцуулав. Тогтоолын эцсийн найруулгатай холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй.
Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулав.
Үүний дараа шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэллээ. /бүрэн эхээр нь эндээс/ Тэрбээр хэлсэн үгэндээ, Төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх учир миний бие ард түмнээс уг сурвалжтай, эх ундаргатай, ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө Үндсэн хуулиа сахин баримталж, хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлээд, ард түмний элч, төлөөлөгчдийн олон ургалч, үзэл бодлоо уралдуулах чөлөөт индэр, олон намын сонирхлын олон бүлгийн өргөн төлөөллийн оролцоотой парламент мэргэжлийн мэтгэлцээний өргөн талбар байлгахын төлөө хичээж ажиллах болно гэв.
Тэрбээр, Олон ургалч үзэл бодлоо уралдуулахын зэрэгцээ Монгол Улсын язгуур нийтлэг эрх ашиг гагцхүү шударга ёсонд суурилсан, эв эеэ хичээн, улс орныхоо илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээж ажиллацгаая. Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш, хууль төрж байх ёстой.
Улсын Их Хурлын нэр хүнд гишүүн гэмт хэрэг шалгуулаад байгаагаас болж унаагүй. Улсын Их Хурлын нэр хүнд Улсын Их Хурлын гишүүн шалгуулахгүй байх давуу, дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч, ард түмэнтэйгээ адил хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Нэгдүгээрт, парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан цаг үе, олон улсын чиг хандлага хэрэгцээ, шаардлагад нийцсэн хууль тогтоомжийг хэлэлцэн баталж байх үүрэгтэй.
Гуравдугаарт, олон ургалч үзэл бодлын мэтгэлцээний талбар байх ёстой.
Дөрөвдүгээрт, олон нийтэд илүү нээлттэй ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвших учиртай. Эдгээр дөрвөн зорилтыг Улсын Их Хурлын даргын хувьд баримталж ажиллана. Энэ бүхний үр дүнд ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхийг барих парламентын засаглал бэхжих болно гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ тодотголоо.
Түүнчлэн УИХ-ын дарга Н.Учрал, Та бид ард түмний 126 дарга биш. Та бид ард түмний 126 элч, төлөөлөгч. Илүү тусгай эрх дархтай, ард түмэнд зааж, зааварладаг дарга нар бид биш.
Улс төрийн намын бус, улс орны ард иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлэн дээдэлж, нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, дэлхийн чиг хандлага, цаг үедээ нийцсэн хууль тогтоомжуудыг судалгаа шинжилгээ, иргэд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын өргөн идэвхтэй оролцоонд тулгуурлаж хэлэлцэн баталж байх нь та бидний онцгой үүрэг юм. Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжид хийдэл давхардалтай, өөр хоорондоо зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, зөрчилдөж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилж, хууль тогтоох, Засгийн газарт хяналт тавих үндсэн үүргээ биелүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлах, эрх зүйн иж бүрэн шинэчлэлийн төлөө хамтдаа ажиллахыг уриалав. Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Н.Отгон
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл21
Amjilt
АН гэж тэнэг нам дахиад араараа тавиулбаа. Цогтгэрэл гэж тэнэгээс тэнэг тэнэг малд занданшаратын өрөөнд гүйж ороод амарбаясгалан унагалцаад хариуцлага нэхнэ барина гэж тэнэгтээд байхад тэгж болохгүй гэсэн. Эргүү мал ахынгаа шагнал авч өгөх чухал байж тэнэг дөрвөдийн баяд шээсэд. Ашиглаад хаячихаж байгаа биз дээ. АН цогтгэрэлтэй цаашаа явахгүй ээ зайрмагны мөнгөөр хахууль өгч сонгогдоод тэнэг хүн тэгээд цаашаа явахгүй юм даа. 2027 оны сонгууль МАН дахиад АН-ыг ашиглахаар сумлаж эхэлсэн ойлгомжтой байна. МАН энэ дээ гарууд шаарнууд даа. Удахгүй хар бангал уйлан дугараад гараад ирнээ хар бангалыг яг сонгуулийн өмнө шившиг болгож хаяхаа МАН хүрэлсүх төлөвлөчихсөн байгаа байлгүй дээ. Яана гэж бодсон юм болдоо УИХ-аас 4 суудал чүү авч байгаа намд улс орон итгээд ерөнхийлөгч болгоно гэж бодсон юм байх даа дур эзнээ голохгүй ээ гэж хэцүү юм даа. Одоо нэг арга байна 2027 он хүртэл хүрэлсүх занданшатарыг хамаг байдгаар муугийн үзэх тэгвэл 2027 нус нулимастайгаа хутгалдах биз.
ОЮУН-ЭРДЭНЭ, АМАРБАЯСГАЛАН, БУЛГАНТУЯА нар бол шинэ үеийн МАН-ын ногоон малгайтнуудад хилсээр хэлмэгдсэн хэлмэгдэгсэд юм. Харин ХҮРЭЛСҮХ, ЗАНДАН ШАТАР, УЧРАЛ, ЭНХБАЯР нар бол МАН-ын шинэ үеийн ногоон малгайтнууд юм. Болгоомжлогтун монголчуудаа.
Баярлалаа.
Англи, Америкийн эрин дууслаа. Цаашид англи хэл хэрэглээ багасах нь тодорхой. Дэлхийд нэгдсэн төр гэж байхгүй. Иран улс цөмийн зэвсэгтэй болно. Хүчирхэг зэвсэгтэй улсуудын нөлөөний бүсийг тогтоож, улс бүр бие дааж явах шаардлага буй болж байна. Иймд олон улсын хэрэгцээгүй гэрээ контактанд баригдах шаардлага огт байхгүй, зөвхөн Монгол улсын эрх ашгийг дээдлэж, бусад улстай харилцахаас өөр замгүй. Энд тэнд очиж НҮБ шугамаар цэрэг илгээдэг тэнэг гадаад харилцаагаа зогсоо. Монголын цэргүүдийг улсаасаа гаргаж үл болно.
Хөөрхий энэ нөхөр одоо MCSээс авсан өрөө төлнө дөө. Ухаа худгийг ард түмэндээ авч өгөх бол уу. Нөгөө Алтангэрэлийн хуулийг оруулж батлуулах бол уу. Төрийн өндөрлөгүүд Mcs болчихвоо
Буриадуудын бага дарга Хүрэлсүх Монголын хаан болжээ.
Франц гэдэг колоничлогч улс Африк тивээс булайгаа дэлгээд хөөгдөөд гарсан. Тэгсэн чинь Азид африкчуудаас ч долоон доор тэнэг этгээдүүд байна, тэд дэлхийд тэргүүн эгнээнд орох их нөөцтэй Оюутолгойн том ордоо англичуудад зүгээр л бэлэглэчихээд бас дээр нь нэмээд торгууль төлбөр төлөөд ангайгаад сууж байна гэнэ гээд сонсонгуутаа наашаа хандаж ерөнхийлөгч хүрэлсүх гэгчийг хэдэн еврогоор худалдаж аваад ураны ордыг ашиглаж, улмаар далд оруулах газар олдохгүй байгаа цөмийн хаягдлаа манай улсад булшлах асар ашигтай гэрээ хийлээ. Одоо тэгээд найдвартай нь дээр гээд барьцаа ахиулж бууны нохойгоо хууль тогтоох байгууллагын дарга болголоо. Өөрөөр хэлвэл ерөнхийлөгч,УИХ н дарга хоёр хоёулаа францын бууны ноход болсон гэсэн үг. Уранаа ухуулаад зогсохгүй өнгөрсөн жил цөмийн хаягдал булшлах үүрэг хүлээсэн Монгол улс ОУ н хуулийг даган мөрдөх конвенцод нэгдсэн болохоор цөмийн хаягдал булшлах өдөр хоног өдөр өдрөөр ойртож байна. Үндэстний сүйрлийн суурийг нь ингэж тавьж байна.
МоЯа нар шиг НиЯа нар нь Оросын хатгаасаар Францыг шахаж гаргасан. Оросыг дагасан улс хөгждөггүй юм. Дагаагүй Ботсвана, Руанда Африктаа толгой цохин хөгжиж байна. Учралыг дэмжинэ. Монгол хөгжих ёстой. Оросоос аль болох хөндийрөх нь зөв.
орос францаас атомын станцын ураны хөгжлийн талаар францаас хамаагүй илүү шүү дээ одоо лав египетэд туркад венгерт белоруст казакстанд атомын станцууд барьж байна франц дэмий хаягдлаа монголд хаях гэж байгаа юм тэгээд ч зелинскийг хамгаалагч макрон унана укранд устгасан пушкины хөшөөг сая францын жак ширакийн ордны өмнө босголоо цагаан хаант орсын үед орсууд дан францаар ярьдаг болсон дайны үед германаар их сурсан францууд байнга оростой хамт найрамдалтай байхыг хүсдэг цорын ганц ард түмэн
Дур эзнээ голохгүй Дунд чөмөг сүүжээ голохгүй.
cham sig teneg bys?....hereb tand sylhan sonsogdoj baibal esbel ataarhal chini dabamgailj baibal teriigee hel?...tyynees bys?...zeb mergen debsilt baina,gej anzaarch baina....
Amjilt hysye,helsen yg ni ardyyd bidnii hyyliin yndsen sinjelgee setgel zyrhend todorhoi ikhe hyral ard niitiin ireedyin delhiin niitiin hybiral eerchilelt sinechlelttei dabhazaj andyyral endyyrelgyigeer hybisan eerchilegdej baihaar hyychin engersen niigemd zohisgyi hyyli dyremeen ch zasaj eerchileh tyhaid egyylsen ni sine ikhe hyraliin dargiin emnehee bodbol iluu alsiig harsan haraat ynemsilt teleb ajiglagdana...amjiltiig dahin dahin hysej iluu ikhe eh oronch bygdeeree orolzson sain ikhe hyral baigaarai hemeen ereeye.....
ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. 🇲🇳 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️ . 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ.
Монголд МАН-ын манж хятад цусны яргачдын Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд Чингисийн алтан ургийнхан,нийгмийн сэхээтнүүд,буриад, хасаг нарын эсрэг шууд чиглэж байв. Хүмүүсийг голдуу Чингисийн алтан ураг эсвэлтЯпоны тагнуул гэж нэр тохон хэмээн хэлмэгдүүлж цаазалж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн яргалуулан хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,816 нь лам нар байв.
Цуст аллагыг гардан үйлдсэн алуурчид Хорлоогийн Чойбалсан, НКВД Михаил Фриновский, Онц Бүрэн Эрхт Тусгай Комиссын гишүүд Доржжавын Лувсаншарав болон Хууль зүйн сайд Цэрэндорж, Дотоод хэргийн хорооны дарга Д. Намсрай, дотоод хэргийн дэд сайд Насантогтох, Баясгалан, Дашцэвэг болон бусад яргачид юм. Энэ яргачид дотор Бао Лин Цэрэндорж гэгч цэвэр цусны хятад байгаа бөгөөд Хүрэлсүх тэргүүтэй МАНын манж хятадын мафийнхан энэ алуурчин хужаагийн хөшөөнд сэмхэн очиж мөргөцгөөдөг.
Намын дарга Хурлын дарга бж болохгүй гэж яриад байхад яаж бн өдөөд байна уу Сөрөг хүч эсэргүүцээд бх хэрэгтэй
нарны доор нам төрийн дээр нам байдаг нам нар хоёроо дагаж амьдрахад нарангэрэл нь хэзээд бэлхэн гийгүүлдэг
Шарыг харж шарваж улааныг харж урванаа гэж энэ дээ
Учрал ямар хууль гаргуулж, яаж хэлмэгдүүлэлт хийх гээд УИХ ын дарга болов. Намын их хурал нь Намын дарга ерөнхий сайд хийх ёстой гэж хууль дүрэм гаргасан байхад хэнэгч үгүй зөрчөөд УИХ ын дарга болж байна гэдэг бол хуулиа зөрчөөд нөгөө олигархуудаа шалгуулахгүй, хуулийн өөрчлөлтийг хийх юм байна гэж ойлгогдож байна. МАНАН гийн даалгаврыг хийх юм байна. МSC ээс хамгийн их хандив , авилга авсан хүн.
zugeer namiin dargaa hiigeed bj bhgui zaaval ih hurliin darga boldog...dargiin heneeten, nuursnii hulgaitai evlerehgui geed baisan Zandan darga, heveeree yu