Маргааш тохиох Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич С.Нарангэрэлд хүртээхээр боллоо.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар мэдээлэл өглөө. Академич С.Нарангэрэлийн Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг ийнхүү үнэлэн алдаршуулж байна.
С.Нарангэрэл нь Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич.
Удам дамжсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн юм. Тэр бээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа хууль зүйн салбарын дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульч бэлтгэжээ. Академич С.Нарангэрэл нь Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын 1 дүгээр орлогч, Улсын Ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төрийн бодлого судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн дэд захирал, УИХ-ын гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байсан.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагад олгодог. Мөн улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд хүртээдэг юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг:
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
- 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
- 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
- 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
- 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай
- 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр
- 2019 онд The Hu хамтлаг
- 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа
- 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин
- 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
- 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга
- 2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээжээ.
Мягмар - 12 сарын 16,
2025



Сэтгэгдэл25
Энэ хүний зохиос гэх үндсэн хууль ажиллахгүй байхад яахаараа шагнаж байгаа юм бэ. Монгол улсад гай удсан хүн байхад шагнах нь өөрөө төрт ёсонд үл нийцнэ. Угаас энэ нөхөр ганцаараа ухаантай гэж батлах боломжгүй, тэнэг хүн мөн.
Хөгжмийн зохиолч Шарав , сансрын нисэгч Гүррагчаа , яруу найрагч Мэнд- Ооёо нар л Монгол сэтгэлтэй Монголын төлөө цохилох зүрхтэй Чингэсийн баатрууд. Бусад нь ху жао овгийнхон шиг байгаа юм.
МАН алтан ургийнхныг олон арван мянгаар нь алж устгаж үгүй хийчихээд хужаагийн эрлийзүүдийг Чингисийн одонгоор шагнадаг болж. З2 -ын тойргийн хужаагийн өмхий шээс Хү Сү Жан чи зайлаарай домбон толгойлсон өмхий хятад
bravo
Өөр хүн олдоогүй юм байх да !
yagaad?......teneg ee!!!!
Энэ хүн шударга ёсыг сахиж Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарын талд биш, харин шударга ёсыг урамтаж Хүрэлсүх, Занданшатарын талд зогссоны төлөө шагнаж байгаа юм байна л даа.
Уг нь энэ хүн сайхан хүн. Эрдэмтэн. Гэтэл яг үнэндээ Хуукд үйлчлэж Зандкаг өмөөрч түүнийхээ шагналд авч бг юм шиг юм харагдахаар бн л даа.Харамсалтай нь. Филармоний Ухнаа, мангас Мөнхсайхан нар ч Хүрэлсүхийн Сонгуульд ажилснаараа Шагнуулсан тай адилхан юм болж бн даа. У
Ляньхуа эмгэний зээ Данхан толгойт Бээжинхүүг яаралтай баривчлах ёстой. Бас 32-ын тойргийн Домбон толгойт алцгар луухааныг бас.
Энэ танихгүй өвөө юу хийсэн юм бол?
yamar ard tymen bna,yag tiim ergyynyyd yysne??????????????????ynen teneg chag ye syy!!!tyyniig yrgelj batalgaajuulah ni TENEG EE l dahin dahin haryylah uu,;;;;
Зөв хүнээ шагнажээ. Нарангэрэл бол үнэн үг хэлж, шудрага байдал гаргаж байдаг нь олон хүнд таалагдадгүй байх. Ямар ч байсан олоо цагийн өөрсдийгээ хуульч гэж цээжэээ дэлдэдэг нөхдүүдийн хажууд жинхэн хуульч шүү. Эцэг нь Совд гэж Үндсэн хуулийн цэцийн анхны дарга байсан бас л мундаг хуульч байсан. Ийм хүмүүсийг шагнах бол өөр ямар хүний шагнах ёстой юм. Үнэн үг хэлсэн хүнд ноён дургуй, үхэр унасан хүнд нохой дургуй гэдэг.
Үнэнг бид УИХ д сонголт хийснийг харсан л даа
JINHENE NYDEE OLSON SAGNAL,;;;;;;tertei baga sig tersel.............................sain ch muu ch Mongol ylasiin ter tergyylej baina.....................
Урьд гь голдуу улс төрчдийг шагнаж байсан Энэ удаа 50 шахам жил МУИС д багшилсан эрдэмтэн хүнийг шагнасан нь нүдээ олжээ
МАН энэ өдөр алтан ургийнхныг олон арван мянгаар нь цаазлан хороож цуст яргалал үйлдсэн явдалдаа хариуцлагаа хүлээж зайлах ёстой. Домбон толгойт хужаагийн шээс Хүрэлсүх чи сайн дураараа зайлаад хулгай хийсэн үйлдлүүдээ шалгуул.
Монголд МАНын манж хятад цусны яргачдын Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн яргалуулан хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,816 нь лам нар байв.
Цуст аллагыг гардан үйлдсэн алуурчид Хорлоогийн Чойбалсан, НКВД Михаил Фриновский, Онц Бүрэн Эрхт Тусгай Комиссын гишүүд Доржжавын Лувсаншарав болон Хууль зүйн сайд Цэрэндорж, Дотоод хэргийн хорооны дарга Д. Намсрай, дотоод хэргийн дэд сайд Насантогтох, Баясгалан, Дашцэвэг болон бусад яргачид юм. Энэ яргачид дотор Бао Лин Цэрэндоржи гэгч цэвэр цусны хятад байгаа бөгөөд Хүрэлсүх тэргүүтэй МАНын манж хятадууд энэ алуурчин хужаагийн хөшөөнд очиж мөргөцгөөдөг.
Хичээнгүй гэх Ерөнхий сайд Балингийн Цэрэндорж 1928 онд (Аль эрт) Нас барсан байсан Хөгшөөн худлаа шааж болохгүй! Тархи угааж гөлөг төөрүүлэж байгаа биш! Хичээнгүй сайд нь бүүр Богд хааны үед Чин ван Ханддоржийн (Гадаад хэрэгийн сайд) Тууштай дэмжлэгээр Монгол төрийн Хар хүн болон гарч ирсэн Хүн.
Одоо наад дургжй хүнээ Хятадын шээс гэх чинь Үлгэрийн баатао болж дууслаа. Монголчууд аливаа үндэстэн,соел,шашныг Чингисийн соерхолоор “ дайсан” гэж хардаггүй юм. Яахав Юмжавын Цэдэнпил(Цэдэнбал) Оросын шахалтаар,Орос авгайн халуун тэврэлтээр Урд хөршөө хөөж тууж Улаан Арми 3- дах удаа Монголд оруулж ирсэн. Угтаа ЗХУ Жанжин штаб,КГБ,ЦК КПСС ын Тушаал-төлөвлөгөө бсн. Жич-Эрлийз хурлийздаа хүрвэл Цэдэнбалын ч ойр дотно шадар туслах/референт Батцэнгэл, УТТ товчооны гишүүн Майдар,Даш нар Эрлийз/Хурлийз хүмүүс бсн. Эдийн засаг санхүүгийн асуудал хариуцсан Төв Хорооны н/б дарга,хамгийн нөлөө бүхий УТТ гишүүн Д.Моломжамц Хятадын эрлийз эхнэртэй бсн.Цэдэнбал эь чаж ч чадахгүй л бсн. Яг хөархий огцрохдоо -Тэгэж хашгирсан гэж бг-(Ухаан нь Молом оо чиниы эхнэр чинь хятадын эрлийз !гэж 😁) Нэмэр болсонгүй Бал дарга өрөвдөм огцорсон. Ер нь Монголын олон алдар нэртэй хүмүүс Цус холилдсон хүмүүс бсн. Байгаа ч. Монголоо гэх Сэтгэл ухаан хэрэгтэй. Тэд эцэг эхээ сонгож төрөөгүй Л болов уу
Одоо наад дургүй хүнээ Хятадын шээс гэх чинь Үлгэрийн баатар болж дууслаа. Монголчууд аливаа үндэстэн,соел,шашныг Чингисийн соерхолоор “ дайсан” гэж хардаггүй юм. Яахав Юмжавын Цэдэнпил(Цэдэнбал) Оросын шахалтаар,Орос авгайн халуун тэврэлтээр Урд хөршөө хөөж тууж Улаан Арми 3- дах удаа Монголд оруулж ирсэн. Угтаа ЗХУ Жанжин штаб,КГБ,ЦК КПСС ын Тушаал-төлөвлөгөө бсн. Жич-Эрлийз хурлийздаа хүрвэл Цэдэнбалын ч ойр дотно шадар туслах/референт Батцэнгэл, УТТ товчооны гишүүн Майдар,Даш нар Эрлийз/Хурлийз хүмүүс бсн. Эдийн засаг санхүүгийн асуудал хариуцсан Төв Хорооны н/б дарга,хамгийн нөлөө бүхий УТТ гишүүн Д.Моломжамц Хятадын эрлийз эхнэртэй бсн.Цэдэнбал эь чаж ч чадахгүй л бсн. Яг хөархий огцрохдоо -Тэгэж хашгирсан гэж бг-(Ухаан нь Молом оо чиниы эхнэр чинь хятадын эрлийз !гэж 😁) Нэмэр болсонгүй Бал дарга өөрөө л өрөвдөм огцорсон. Ер нь Монголын олон алдар нэртэй хүмүүс Цус холилдсон хүмүүс бсн. Байгаа ч. Монголоо гэх Сэтгэл ухаан хэрэгтэй. Тэд эцэг эхээ сонгож төрөөгүй Л болов уу
Одоо наад дургүй хүнээ Хятадын шээс гэх чинь Үлгэрийн баатар болж дууслаа. Монголчууд аливаа үндэстэн,соел,шашныг Чингисийн соерхолоор “ дайсан” гэж хардаггүй юм. Яахав Юмжавын Цэдэнпил(Цэдэнбал) Оросын шахалтаар,Орос авгайн халуун тэврэлтээр Урд хөршөө хөөж тууж Улаан Арми 3- дах удаа Монголд оруулж ирсэн. Угтаа ЗХУ Жанжин штаб,КГБ,ЦК КПСС ын Тушаал-төлөвлөгөө бсн. Жич-Эрлийз хурлийздаа хүрвэл Цэдэнбалын ч ойр дотно шадар туслах/референт Батцэнгэл, УТТ товчооны гишүүн Майдар,Даш нар Эрлийз/Хурлийз хүмүүс бсн. Эдийн засаг санхүүгийн асуудал хариуцсан Төв Хорооны н/б дарга,хамгийн нөлөө бүхий УТТ гишүүн Д.Моломжамц Хятадын эрлийз эхнэртэй бсн.Цэдэнбал эь чаж ч чадахгүй л бсн. Яг хөархий огцрохдоо -Тэгэж хашгирсан гэж бг-(Ухаан нь Молом оо чиниы эхнэр чинь хятадын эрлийз !гэж 😁) Нэмэр болсонгүй Бал дарга өөрөө л өрөвдөм огцорсон. Ер нь Монголын олон алдар нэртэй хүмүүс Цус холилдсон хүмүүс бсн. Байгаа ч. Монголоо гэх Сэтгэл ухаан хэрэгтэй. Тэд эцэг эхээ сонгож төрөөгүй Л болов уу
Моломжамц,Лувсан Лхавгасурэн залуу жанжин/хурандаа генерал нар цус дамжсан эхнэрүүдтэй ОЛОН Төр засагын дарга сайд нар бсн. Эрлийз энэ тэр гэдэгийг НАХЯ яамны Бодлого болгосон Цэдэнбал ч яаж ч чадахгүй л байсан. Тэд чинь Одоо манайхны эргэн санагалзан байгаа Монголын Соц гэх бүтээн байгуулалтыг удирдан явуулсан !
Эрхэм хундэт профессорт баяр хургэж, амжилт, эруул энхийг ероое.
Нарангэрэл йн дайтай шударга үг хэлтэй үй олон хүмүүс байгаа. Түүний л нэг боловч тэднээс овойж товойх зүйл нь гавихгүй л нэгэн. Харин 14 тэрбумын хэргийг нь бол өмгөөлж ял завшуулсан нь үнэн байхаа зайлуул