Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.22) Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиллалаа.
Тус төвийн Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт сүүлийн 24 цагт 538 хүүхэд иржээ. Үүний 80 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна. Яаралтайгаар ирж буй дийлэнх хүүхдэд өндөр халуурсан, гүйлгэсэн, суулгасан, бөөлжсөн зэрэг шинж тэмдэг илэрчээ. Эмнэлгийн ачаалал энгийн үеэс хоёр дахин нэмэгдсэн байна.
Томуугийн дэгдэлтийн үе тул нэг ээлжид 14 эмчийг хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт ажиллуулж байна. Гэсэн хэдий ч хүлээгдэл их байгааг иргэд хэлж байна.
Эмнэлэг дамжин дугаарлаж явснаас үүдэж хүүхэд шокын байдалд орох, татах зэрэг тохиолдол их байгаа учраас ирсэн хүүхдүүдийг аль болох буцаахгүйгээр коридорт ор дэлгэж авч буйг тус төвийн эмч нар учирлалаа.
Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг коридортоо 20 ор дэлгэжээ.
6 хүртэлх сартай нярай хүндрэх нь элбэг байна. Гүйлгэж, бөөлжсөн, амьсгалын дутагдалд орж хүндэрсэн тав хүртэлх насны 14 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Тэдний 11 нь ой хүрээгүй нярай хүүхэд байна. Ерөнхий сайд Г.Занданшатар оргил ачааллын үе буюу 12 дугаар сараас өмнө хүүхдийн тасгийн ачааллыг бууруулах бодлого, зохицуулалт хийх, өвчлөл дэгдээгүй орон нутгаас эмч нар дайчлан ажиллуулах чиглэл өглөө. Мөн амбулаторийн цагийг сунгаж ажиллуулах, резидент эмч нарыг ачаалал их тасгуудад ажиллуулах зэргээр нөхцөл байдалдаа тохируулж уян хатан зохицуулалт хийхийг санууллаа.
Г.Занданшатар: ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ зэрэг яам, агентлагуудын сайд, дарга нар явж ажилла. Үнэлгээ, датаг бодитой гарга. Тасалгаанд суугаад компьютер дээрээс тоо нэгтгээд яриад байх нь зохимжгүй. Нүдээр үзэж, харж байж бодлого, шийдвэр оновчтой гарна. Энэ жил томуугийн А хүрээний H3N2 вирус, амьсгалын замын синцитиаль вирус дэгдэж байгаа юм байна. Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн 7 хоногоос 4 хувиар нэмэгдсэн төдийгүй нийт амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна.
Томуу, томуу төст өвчин Улаанбаатар хотод алаг цоог дэгдэлттэй, эмнэлгүүдэд ачаалал нэмэгдсэн. Харин улсын хэмжээнд томуугийн идэвхжил нэмэгдэж буйг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Хүүхдэд унтаарах, зовуурьтай тухгүй байх, уйлагнах, ойр ойрхон гүйлгэж, бөөлжих, 3-4 цагийн зайтай өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөлөө. Дур мэдэж эм өгөхгүй байх, интернетээс зөвлөгөө авахгүй байхыг эмч нар онцгойлон анхааруулж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар үргэлжлүүлэн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл7
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!
Хүн бүр дор бүрнээ анхаарч маскаа зүүх хэрэг гарах нь дээ. Утаа аймаар байх шиг, гарч ганц нэг зураг оруулна аа, нөгөө нянбактэр энэ утааны талөөр нэг юм ярих цаг болсон доо. Та нарын оруулж ирж буй ТҮЛШ яааг бүрэн шаталттай юу? Та нар нь иргэд дээрээ туршилт хийж бгаан биш биз? Гараад хар даа
Өт язганасан өмхий жорлон МАНыг хуйгаар шатааж устгацгаая.
Эмээ уугаачээ,,,,дебиль оркоо,,,
"3-р сургуулийн дэргэдэх гуравдугаар сургуульд суралцах хоин минутын хотын оршин суугчдын хүүхдийн сургуулийн барилга тодорхой галтгаангүйгээр хэдэн сар зогсоосныг шалгаж барилгын материалаар хангаж бүрэн баригдсан барилгын хөрөнгө оруулалтыг хүүүхдийн эцэг эх бүрэн төлсөн тул урагшлуулж өгөөчээ энэ онд энэ барилга ашиглалтанд орчих байсан ард түмэн бас хохирахуу

"гурав дугаар орос сургуулийн эцэг эх хүүхдүүдийн орон сууцны барилгад хөрөнгө оруулж энэ онд ашиглалтанд орох ёстой хорин минутын хотын гуравдугаар сургуулийн эцэг эх хүүхдийн орон сууцны барилга саатаж хугацаандаа ашгилтанд ороогүйгээс томууны үед хүндрэл үүслээ яаралтай урагшлуулж өгнө үү
наадах чинь угаартсан хүн дээр илэрдэг шинж байх юм. маны нямбаатартай асуудлаа шийдэх хэрэгтэй байхаа
энэ утаа хөрсний бохирдолоосоо салаагүй цагт халдварт өвчин салахгүй шүү дээ , юу ч хийгээгүй Хотын даргадаа хариуцлага тооцоочээ