Засгийн Газраас 5Ш ажиллагааг эрчимтэй явуулж байгаа. Түүний нэг нь “Шүүр" ажиллагаа. Үүгээр төрд хууль бусаар шургалсан, Ковидын түр хуулиар томилогдсон бүх албан тушаалтныг цэгцэлж байгаа билээ. Үүнийг Засгийн газар зөв гараараа эмхэлж байгаа ч, зарим сайдууд нь солгой гараараа нурааж байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нь Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон дүрэм журам, стандартыг дур мэдэн өөрчилсөнийг эрүүл мэндийн салбарынхан шуугиж байна. Юу болсон гэхээр ЭМ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын журамд “...эрүүл мэндийн чиглэлийн мэргэжлийн хүн байна” гэсэн заалт байсныг сэмхэн хасч, оронд нь “... ЭМ-ийн Төрийн нарийн бичгийн дарга нь эдийн засгийн мэргэжилтэй хүн байна” гэж өөрчилжээ. Энэ нь дэндүү бүдүүлэг үйлдэл болжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан та танхимынхаа сайдын энэ хууль бус үйлдлийг, дүрэм журмын хулгайг мэдсэн үү. Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ таны шударга ёсны тэмцэл ийм маягаар суларч байгааг анзаарч байна уу.
Бүр тодорхой хэлье. Эрүүл Мэндийн Төрийн бичгийн даргаар “Эдийн засагч мэргэжилтэй хүнийг сонгоно” гэсэн хулгайн өөрчлөлт нь өнөөдөр Сангийн яамны төсөл дээр ажиллаж байгаа Л.Мөнхзул гэж эмэгтэйд зориулсан юм байна.
Урьд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Л.Мөнхзул нь С.Чинзоригийг аль яаманд өндөр албанд очно, тэр бүхэнд дагаж явдаг бүсгүй юм байна. Өнөөдрийн Засгийн газрын “шүдний өвчин” бол эрүүл мэндийн салбар. Эрүүл мэндийн яаманд мэргэжлийн бус С.Чинзориг томилогдсон. Одоо Төрийн нарийн бичгийн даргаар нь мэргэжлийн бус эдийн засагч очих бололтой. Энэ яам, энэ салбар ер нь өөдөлж, нар харах уу. Төрийн албаны сонгон шалгаруулалтын дүрэм журмыг дур мэдэн өөрчилж байгаа ЭМ-ийн сайд С.Чинзориг нь Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагааны эсрэг шууд утгаараа ажиллаж байгаа нь тодорхой байна.
М.Оргил
Сэтгэгдэл(17)
Сэлэмнийх нь хуй нь юм байлгүйдээ. Хаха
лалар чинь тэр зээлээ төлөөрөй юу дуьсан гэж хүүхдүүддээ зээл авч өгсөн новш вэ
элэгний мэс засал хийлгэж элгээ солиулсан хүн 200 гэнэ монголулс даяар хичнээн хүн элэг солиулах солиулахгүй эм уух хүн хичнээн билээ тоогоо гаргана уу зарим хүн орсын "мерклюдекс "" гэсэн эмийг уугаад ракны "д" вирус арилж байх юм нэг жил уугаад шүү энэ эм гараад гурван жил болж байна энэ эмийг бүртгэснэ үү монголд орж ирсэн үү нэг жилиийнх нь 70 сая төгрөгийн үнэтэй гэнэ уугаад эрүүл болсон хүн байгаа юм байна орж ирсэн бол хаагуур эмчилж байгаа бэ хөнгөлт бий юу энд тодорхой тайлбар өгнө үү сайд аа
Батлан хамгаалах, Эрүүл мэнд, Гадаад харилцааны яамны сайдаар мэргэжлийн бус хүн ажиллах ньүнэхээрийн зохимжгүй. Өөр мэргэжлийн хүн тэр салбарт очихоосоо эрх биш ичдэг баймаар юм. Салбарын ажил чухал биш, сайд болох нь надад хэрэгтэй гээд очдог л бололтой.Тэгээд тэр яаманд буг болтлоо суусан хэдэн архаг юмны эрх, арганд орчихдог нь ер нууц биш. Ерөнхий сайд энэ С.Чинзориг, Ч.Номин, Б.Чойжилсүрэн нараас салж чаддаггүй л юм байх даа.
Арай үгүй байлгүй дэн, ер нь ч тэгээд Чинзориг бол сайд хийхэд ихээхэн тохиролгүй хүн дээ.
Яахав дээ. Барилга ХБЯ-ны сайд, дэд сайд, төрийн нарийн, хэлтсийн дарга, харъяа агентлагийн дарга нар бүгд мэргэжлийн биш хүмүүс байна. Өөсдөө болж байна. гэж бодоод явж байна. Гэхдээ улсад ямар их хохирол учирч байгааг энэ хүмүүс мэдэхгүй шүү дээ.
Энэ аймагтаа дарга нарынх нь томилгоонд л идэвхтэй оролцдог хүн тэрийгээ яаманд хийж байна, даварсаар даварсаар ....гэдэг л энэ дээ
Гөлөгнөж доогуур харчихаад худлаа хүн шүү ! 24 онд дэвшиж тэнэгтвэл саналаа өгөх тэнэгүүд Өвөрхангайд нь байхгүй биз гэж найдья !
Энэ нэг гүйлгэнэсэн гөлөлзсөн нүдтэй юмаар сайд хийгээд байхдаа яадаг юм бэ??
Харин ТНБД чинь эдийн засгийн хүн байх ёстой юм биш үү. Эмч нь эмчээ, санхүүгийнх нь санхүүгээ хийвэл яасан юм бэ.
Наад новшийн МАН намын нэр барьсан хулгайч дээрэмчин гишүүдийг энэ тэнд очиход гь хөөгөөд явужлаарай удахгүй сонгууль гээд жүжэнд уйлан дужлна хрьсыг гь хуулаад жгаадас баас шээс шидээрэй муусайн авилгалын үүр оромж нүдний булайнууд
Зайлуул. Оёук сайд нараа ," шүүрдээч ээ" улайн цайм байлгаад байх ём
Чинзориг ЭМЯ-нд тохирох хүн биш тул Мэргэжлийн хүнийг тавиач. Сайдын ЭСРЭГ үйлдэл хийж бна.Сайд хийхээр болсон ЭМЧ хүнийг томилоод ард түмэн тэтгэврийн бид хүсэж байна!!!
hutsalgvi uruu tuluu Chinzorigoo
Энэ хүн очихгүй л дээ. Бүү сандар. ЭМЯ-нд юу гэж эдийн засагч очуулахав дээ, хувийн эмнэлгүүд рүү хийсэн гүйлгээг нь дэлгээд, баллах байлгүй. Сайдыгаа дарамталж байгаа төгсөлтийнхөө 1 эмчийг тавиулж, санхүүгийн хяналтгүй дураараа байхаа бодно биз
ЭМ-ИЙГ ЭНЭ ХҮН СӨНӨӨХ НЬ ДЭЭ
Чинзоригийг тэр эмэтэйтэй нь шүүрд.