
Төмөр замаас гаралтай "Хурд" хамтлаг
Монголын нэрт рок хамтлаг "Хурд" 1987 онд төмөр замын хэсэг залуусын хүрээнд сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн гэдэг. Улмаар 1991 оны Ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн Нэгдүгээр бүрэлдэхүүн тарахад бөмбөрчин Д.Ганбаяр 1993 оноос өнөөгийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, жинхэнэ рок хөгжмийн уран бүтээлээрээ Монголчуудыг байлдан дагуулсаар байна.
"Хурд" рок хамтлаг нь зургаан гишүүнтэйгээр анхны "Хар салхи" бүрэн хэмжээний концертоо 1995 оны гуравдугаар сард тогложээ. Монголд дөнгөж хөгжиж буй "Рок" хөгжмийн түүхэнд эрэлхийлэл, шинэ стил хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж, Монголд анх удаа "Амплаггед" концерт, "Симфони-Хурд" концертыг амжилттай тоглосон.
"Хурд" хамтлагийн "Цэргийн бодол", "Аавдаа" зэрэг олон "Хит" дуу бий. Тэд Монголын рок поп хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолын 12 удаагийн шагналыг гардсан. "Хурд" хамтлаг мэргэжлийн өндөр түвшинд тоглож, дуулахын зэрэгцээ АНУ, Япон, Хятад, Солонгос зэрэг орноор аялан тоглолт хийдэг.
Монголын анхны хард хамтлаг Харанга
Монголын анхны хард хамтлаг юм. 1989 оны аравдугаар сарын 26-нд Драмын театрын дэргэд байгуулагдаж байжээ. Анхандаа нэргүй байсан гэнэ. Драмын театр, Ардын дуу бүжгийн чуулгын бүх уран бүтээлчийн дунд уралдаан зарласан үед Ардын дуу, бүжгийн чуулгын бүжигчин Д.Сүхбаатар "Харанга" нэрийг санал болгосон түүхтэй.
Анхны "Амьдрал" тоглолтынх нь тасалбар 30 минутын хугацаанд зарагдсан гэдэг. "Үгүйлэн санана", "Зөвхөн Монголдоо" зэрэг олон арван хит дуутай Харанга хамтлагийнхий тайлан тоглолт, цомгууд олон. УГЗ Ц.Чулуунбат, МУГЖ гитарчин Ц.Энхманлай, дуучин Х.Лхагвасүрэн нэр нь хүртэл "Харанга" болсон шилдгүүд.
Гадаад амжилт үзүүлсэн анхны поп хамтлаг "Хар Чоно"
Хар чоно" хамтлагийнхан "Music - Quist 92" хөгжмийн наадамд Монгол попыг эгшиглүүлэн, Алтан медаль, 5000 ам. Долларын эзэн болж байсан юм. Хоёр үе шаттайгаар шалгаруулдаг тус наадмын эхний шат Монголд болж, тухайн үеийн амьд хөгжмийн "Харанга", "Хурд", "Айзам", "Хөх тэнгэр", "Соёмбо", "Хар чоно" зэрэг найман хамтлаг өрсөлдөн, "Хар чоно" шалгарч байжээ.
Хоёрдугаар шатанд Азийн 29 орны 3000 хамтлагаас Монгол попыг эгшиглүүлсэн манай залуус дараагийн финалын эрхээ гардан авсан нь гэрлийн хурдаар гаргасан амжилт байлаа. 1992 оны аравдугаар сарын 11-нд Японы Кагигава хотын "Ямаха ресорт"-д болсон "Music - Quist 92" наадмын финалд таван тивээс шалгарсан 14 орны 17 хамтлаг оролцсоны нэг нь Монголын "Хар чоно" байсан юм.
Үндэсний хөгжмийг, орчин үетэй хослуулан, англи хэл дээр дуулдаг байсан тэд Д.Отгонбаярын ая, Д.Ганзоригийн шүлэг “Бид амьдрах гэж төрсөн юм" дуугаараа Гран при хүртсэн юм.
Монголын анхны метал хамтлаг Аясын салхи
Метал рок нь дэлхийн дахинаа 1966 оны үеэс хүчтэй хөгжиж эхэлсэн амьд хөгжмийн төрөл бөгөөд хамгийн хүнд хөгжим юм. Энэ чиглэлээр Монголын рок хөгжимд чөлөөтэй байр сууриа илэрхийлж байсан хамтлаг нь Аясын салхи. Тус хамтлаг 1984 онд хамтлагийн ахлагч Энди, дуучин гитарчин Д.Баярмөнх, бөмбөрчин Ц.Батдэлгэр, гоцлол гитарчин Х.Энхбаяр, басс гитарчин Т.Энх-Амгалан гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагджээ.
Социалист нийгмийн хараат байдалд уг хамтлаг нь Монголын ирээдүйн метал хөгжмийн үүдийг нээж өгсөн бөгөөд сонсогчдын дунд Монголын метал рокын загалмайлсан эцэг гэгджээ. Энэ хамтлагийн дараа "Булсара", "Зүгээр л", "Готика", "Хуучны Тамга", "Метроном" зэрэг хамтлаг Монголд метал рокыг хөгжүүлж байна. Аясын салхи хамтлагийн бүрэлдэхүүн 2002 оноос шинэчлэгджээ.
Эх сурвалж: "Ганзам"
Сэтгэгдэл(18)
bi khurdiig sonsokh durtai amjilt khusiye
Delgesen terleg uul us gol gorih whahaha
bi bol durgui
xurdiinxan bolovsrolgyi bydyyleg xymyys. ymar ch soylgvi carai muutiin tuiluud
Hurd iig tsarailag bailgaj Chi muu hoshnogo yah geev..Lalariin tembuu ...Hurd chamd taalagdah gej amidaraagui zul
Unen shuu Chamd taalagdah gej Hurd baiguulagdaagui pizdaa mini..Gichii mini zailaa chi..Idee tsarailsan ot batgana chi.. Hamtlaga muuldag hen be chi...
xeseg zaluus gej ax duu ger buliin hamtlag gedgiig hevlelees bainga unshsaar barag 20-ood jil bolj bhad ene maanag setguulch unshigch nadaas maanag yumaa!!
Mongolchuud mini dee. Hezee ene baliar tamiin togoonoosoo garah vee heduulee?
medkumdaa garch chadah uu
Хурд хамтлагт зарим нэг хүмүүс яагаад дургүй байдаг гээч эд нар шиг хамтлаг байгуулж чадаагүй, Хурд шиг тоглож чаддаггүй, зохиож чаддаггүй, эсвэл байгуулсан хамтлаг нь тараад аль хэдийнэ маань болсон хүмүүс ба түүний нөхдүүд л амиа тавьчих гээд муулаад байдаг юм шиг, хамгйин харамсалтай нь энэ үзэгдэл салбар болгон дээр байдаг нэг ёсны Монгол ХҮМҮҮСИЙН хамгийн сайн эзэмшсэн арчаагүй зан. Хурд хамтлаг хамтлагаараа л байгаал үзэгч олноо баясгаж чадаж байвал л болоо, боловсролтой байгаад Хогийн Хөгийн гарууд зөндөө л байна. Жүжигчин Навчаа их зэвүүн үг хэлсэн байсан. "Сэтгэл нь урлагт байгаад байдаг өөрийнх нь байгаа байдал аль хэдийнэ авсанд орсон, өөрөөс нь илүү хийж байгаа хүмүүсийг нэг нүдээрээ харж чадку тийм хүний оронцогууд л муулж явдаг" гэж мундаг хэлсэн байгаамдаа. Аяаяа ТАМЫН ТОГОО гэж....
Rok popin duunuud hamgiin goe shuu.Haranga odoo toglolt hiigeechee.Hedee oron nutgaar ybaach.Urdin tai adilgui zeritel duuren duuren baih bolno shii.Amjilt husie
Hurd tasarxai shvv yg amid vldsen zuuxun xamtlaguudiin negee busad n gantsaaraa duulaad b dag shvv
Сайн байцгаана уу? Надад "Хурд" сайхан санагддаг, сахйан дуунууд ч нилээдтэй. Худынхныхаа хувьд төрдөг бодол минь гэвэл гарч ирсэн ул, хөрс нь ч гэсэн АНУ-ын дуу хөгжмийн бие даасан, том салбар, АНУ гэдэг нутаг оронг, АНУ гэх улс орон, үүсч бүрэдэж яваа хүн ардыг нь илтгэгдэг "country music"-нутаг орны дуу хөгжим-тэй(зарим маань хөдөөний, хөдөө орон нутгийн гэх ч далайц нь хавьгүй дэлгэр, эрэмбэ чансаа нь хамаагүй тэнэгэр) эрэмбэ, чансаа дөт санагддаг. Нэг үгээр, миний л үг хэл юм шүү, өнөө бидний үеийн нутаг орны минь дуу хөгжмийн нэгэн хэлбэр болон гарч ирж буй санагддаг.
"сахйан"-сайхан, "бүрэдэж"-бүрэлдэж.
Haranga Hurd shuu
hezee l rokeruud tsarailag baisan jm be avijas huniig jinhene galzuuruulsan buteel hiij bgaa bol bolooshdee
har chono haana yawna bdimu odo hled uguch mddeg hyn bwal
Kharanga, Khurd bol jinhene hamt olon bas hiij buteesen setegeld honogshon saihan duutai zaluus shuu. ta nartai amjilt husie.