sonin.mn
Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны намрын хаалтын хуралдаан өнөөдөр боллоо.
 
Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ: " Өнөөдөр АН-ын тамга тэмдэг, эрх мэдлийг булааж авах гэсэн гадна, дотны маш олон сонирхлын бүлгүүд байгаа шүү дээ. Шулуухан хэлэхэд бол. Жишээ нь би хойд хөршийг шууд энд хэлнэ. Яагаад гэвэл өнөөдөр Монголд ардчиллыг байхгүй болгох гэсэн, ардчиллын үнэт зүйлийг устгах гэсэн, Монголд өөрсдийн дуулгавартай зарц, хөлсний этгээдүүдийг  байршуулах гэсэн үйл ажиллагааг хойд талаас хүчтэй явуулж байгаа. Маш их хэмжээний санхүүжилт яригдаж байгаа.  Энэ бүхэн угаасаа шалгагдаж байгаа." гэв.
 
С.Сарнай