Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам “The Hu” хамтлагтай хамтран тус хамтлагийн “Аянгын нүргээн” нэртэй цомгийг танилцуулах ажлыг Лондон хотноо ЭСЯ-нд 2022 оны 12 дугаар сарын 8-нд зохион байгуулав.
Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх энэхүү үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ The Hu" хамтлаг “Хүннү рок” хөгжмийн шинэ урсгалыг үүсгэж, Монголын уламжлалт урлагийн өв соёл, агуу түүхийг уран бүтээлээрээ дэлхий дахинд сурталчлан, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж буйг онцлон тэмдэглэв.
Тус хамтлаг 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 7-нд Ирландын Даблин, Британийн Манчестер, Лидс, Ноттинхам, Кардиф, Бирмингем, Белфаст, Глазгоу хотод тоглолтоо хийсэн.

“The Hu” хамтлаг 2019 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан. Мөн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО “The Hu” хамтлагийг 2022 оны 11 дүгээр сард Энх тайвны төлөөх уран бүтээлчээр (Artist for Peace) томилсноор энэхүү эрхэм хүндтэй үүргийг хүлээсэн анхны рок хамтлаг болсон юм.

“Th Hu” хамтлаг 2019 онд Британи болон Европын орнуудад аялан тоглолт хийж, “Гэрэг” нэртэй анхны цомгоо танилцуулж байсан. Энэ жилийн аялан тоглолтын хаалтын тоглолтыг Лондон хотын Раунд хаус концертын танхимд 12 дугаар сарын 9-ний өдөр хийлээ гэж Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам мэдээлэв.

Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл0
Амжилт хүсье.
ongirch bolokhgyi arxinaas l xol yavaarai
Хачин мэдрэл муутай юмнууд өөрсдийгөө хэн гэж бодоод байгаа юм.
Залуус сайхан харагдаж байна, харин бүү таргалж бүдүүрч " богиносоорой"
Cүүлийн үед гарсан дуунууд нь нэг л онцгүй... Yuo Tube -д хандалт нь тун тааруухан болчих шиг болчлоо.. Aнхны Wolf totem. Yy vy. Sugaan essene .. дуунууд шигээ час хийсэн бүтээлүүд гаргаач ээ...Hөгөө алдарт Aлтанагарна, 60 цагаан адуу дуунуудыг рок маягаар дуулаад үзээч дээ..
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)