сонин mn
Улсын Онцгой Комисс өнөөдөр өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх сэтгүүлчдийн асуултад Эрчим Хүчний Сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хариулсан юм.
 
Энэ үеэрээ тэрээр: "Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаад дуусч байна. Ажлын хэсэг гараад, шалгалт хийгээд явж байгаа. Шарын гол, Багануур, Шивээ овоо гээд 3 уурхай дээр дизель түлшний нөөцгүй болсон. Улсын нөөцөөс өнөөдөр дизель түлш гаргуулахаар болсон.
 
 
Дулааны асуудал өвлийн ид ачааллын үед сөхөгдөж тавигдана. Гадаа -35 хэмээс хүйтэн нөхцөлтэй 7 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл тасалгааны хэм 23 биш 20, 19 хэм болж буух нөхцөл үүссэн. Учир нь Улаанбаатар хот бүх хүчин чадлаараа 2366 Гкал/цаг гаргах хэдий ч одоо холбосон байгаа хэмжээ нь 3000 Гкал/цаг давчихсан байгаа учраас ямар ч нөөцгүй болсон.
 
 
Мөн шөнийн цагт гарсан цахилгаан эрчим хүчийг ОХУ-руу маш хямд экспортлож байгааг зогсоож, дотооддоо цахилгаан эрчим хүч хуримтлуулж, оргил ачааллын цагаар буцааж системдээ нийлүүлэх төсөл хэрэгжээд явж байна." гэв.
 
 
М.Чой