sonin.mn
4-р сарын 26-нд Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас цаг үеийн асуудлаар тайлбар, мэдээлэл өгсөн билээ. Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны атташе Надежда Латышевагийн хэлсэн нэгэн тайлбар ихээхэн анхаарал татсан юм. Тодруулбал тэрээр: "
 
Элчин Сайдын яамны гадаа жагссан жагсагчид өөрийнх нь биш туг, далбаа, тэр дотроо ОХУ-ын зарим мужуудын талбайг барьж жагсах нь хууль, эрх зүйн үүднээс зохимжгүй. Учир нь энэ үйлдэл ОХУ-ын дотоод хэрэгт шууд оролцсоныг илэрхийлдэг юм.
 
" гэсэн билээ.
 
Өөрөөр хэлбэл Монголд Буриад, Халимаг, Тувагийн далбааг барьж жагсах нь ОХУ-ын дотоод хэрэгт оролцсон явдал болох ажээ. Үүнийг ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааг эсэргүүцэгчид ба Монголын үндэсний үзэлтнүүд анхаарвал зохих биз ээ.
 
Наянтайгийн Далантай