sonin.mn
Токиогийн  зуны олимпын наадамд одоогийн байдлаар Монголын жүдочид  гурван медаль аваад буй билээ.
 
Тодруулбал, Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Азийн аварга, ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртсэн юм.
 
Тэгвэл Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан тэднийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, тус бүрийг нь 500 ам. доллараар урамшуулсан байна.