Хүн төрөлхтөн таньж мэдэхгүй, нэн шинэ тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. Мутацлагдсан вирус бүхий шинэ хэлбэрээр дахин дахин тархаж, дэлхийн улс гүрнүүд үзэж байгаагүй гамшигтай тулсаар байна.
Манай улс ч коронавируст цар тахлын халдварын тоо буурахгүй, өсөлттэйгээр бүтэн сарыг өнгөрөөж байна. Өдөр бүр 2000 гаруй хүн шинээр халдвар авч, арваас дээш тооны хүн энэ цар тахлын улмаас хорвоог орхиж байна. Өчигдрийн мэдээллээр 2400 хүн халдвар авч, 11 хүн нас баржээ. Халдвартай хүний тоо 93.5 мянга болсон байна.
Хаваржин явагдсан вакцинжуулалтын дараа өдийд гэхэд халдварын тоо эрс буурна гэсэн мэдээллийг Засгийн газраас өгч байсан.
Гэвч тэгсэнгүй. Халдвар улам хүрээгээ тэлж Монгол Улс тэр чигтээ улаан бүс болоод байна.
Эрүүл мэнд, онцгой байдлын мэргэжлийн байгууллагын Тандалтын багаас сүүлийн нэг сарын турш тогтмол өсч буй энэ халдварын тархалтын шалтгааныг судалжээ. Түүгээр Ерөнхийлөгчийн хавтгайруулан олгосон шагнал, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сурталчилгааны үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэсэн.
Ерөнхийлөгч өнгөрсөн сарын хугацаанд 16 мянган шагнал олгосон, түүний 11 мянга нь “Алдарт эхийн одон" байжээ. Халдвар авагсдын 80 орчим хувь нь хүүхэд, эхчүүд байна. Мөн өдөрт гарч буй халдварын 30 гаруй хувь нь орон нутгаас илэрч байна. Ингэхээр Ерөнхийлөгчийн тараасан шагнал хийгээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаатай холбоотой гэдэг нь үндэстэй болж таараад байгаа юм.
Гэхдээ сүүлийн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү хийж буй дайралт улам нэмэгдэж байна. Энэ аргагүй. Коронавируст цар тахлыг хумих, халдварын тархалтын эсрэг арга хэмжээ авах үүрэг нь Засгийн газрынх.
Тэр утгаараа нийгмийн уур амьсгал Засгийн газрыг хүйтнээр үлээж таарна. Тиймээс ч Засгийн газар сүүлийн өдрүүдэд байн байн хуралдаж, тодорхой асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байна.
Үүний зэрэгцээ нийгмийн уур амьсгал, цар тахлаар халхавчилсан нэг үйл явдлын угтал МАН-д өрнөж байна.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч болоод явж буй У.Хүрэлсүхийн оронд хэн намын дарга болох вэ гэдэг нь МАН-ын дотоодод асуудал болоод байна.
Энэ “сонгууль”-ийн хаялга өнгөрсөн долоо хоногт Тусгаар тогтнолын ордноос гарч, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан, Засгийн газрын хуралдаан дээр хүчтэй яригдаж эхэллээ. Түүнчлэн хотын төвийн “ААА” зэрэглэлийн байршил дахь оффисууд, Тусгаар тогтнолын ордны зарим өрөөнд тусгайлсан уулзалтууд болсон байна.
2021 оны зургадугаар сарын 14-ний даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан, 16-ны Засгийн газрын хуралдаан дээр төмөр замын нарийн царигийн талаар яригджээ. Тодруулбал, одоо явагдаж байгаа төмөр замуудыг нарийн царигаар үргэлжлүүлэх “горимын санал”-ыг нэр бүхий УИХ, Засгийн газрын гишүүд гаргажээ.
Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эсэргүүцсэн байна. Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулга буух эсэхээс шалтгаалж, төмөр замын бодлого өөрчлөгдөхгүй. Төмөр замууд эхэлснээрээ яваад дуусна. Гашуунсухайтын төмөр замыг гэхэд ийм байдлаар 12 жил гацаасан. Тэр хүнтэй олон зүйл дээр санал зөрөлдөж байсан ч төмөр замын бүтээн байгуулалт, дагуул хотын асуудал нийлж, ажил хэрэг болгосон. Тухайн үеийн Ерөнхий сайд, сая Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх ч, миний бие ч ийм байр суурьтай байсан” гэжээ.
Үүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн хурал, Засгийн газрын хуралдаан дээр “Ерөнхийлөгч 16 мянган шагнал тараасан. Үүний 11 мянга нь “Алдарт эхийн одон” байсан.Халдварын тархалт Ерөнхийлөгчтэй холбоотой гэж Засгийн газар байр сууриа илэрхийлэх хэрэгтэй” гэсэн саналууд бас гарчээ.
Ерөнхий сайд мөн л эсэргүүцсэн байна. Тэрбээр “Ямар нэгэн байдлаар цар тахал ийм юмнаас боллоо гэж шалтагласан юмыг хэлж болохгүй. Тийм байсан ч хэн нэгнийг буруутгахгүй. Цар тахалд хэн нэгнээс бурууг хайх шаардлагагүй. Тэр тусмаа улстөржсөн дүгнэлт хийхгүй. Улстөржүүлэхгүй. Харин судлаачдаа сонсоно. Цаашдаа яах вэ гэдэг дээр анхаарна” гэсэн байна.
Харин маргааш нь 17-ны пүрэв гарагт МАН-ын зарим хүмүүс, тухайлбал М.Энхболд, Д.Хаянхярваа, бас Н.Номтойбаяр нар уулзаж "Л.Оюун-Эрдэнэ сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа талд ажилласан.
Гэхдээ өчигдөр Засгийн газрын хуралдаан дээр “Төмөр замыг тогтвортой байлгана” гэж Х.Баттулгыг хамгаалаад байна. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болох ёсгүй" гэж ярьцгаажээ. М.Энхболдын хувьд ийм байр суурьтай байж, Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэх том шалтгаантай.
Л.Оюун-Эрдэнэ 2016 оны УИХ-ын анхдугаар чуулган дээр намын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд болсонгүй гэсэн шүүмжлэлийг хэлж эхэлсэн. 2017 оны зунаас 60 тэрбумын хэргийн араас хөөцөлдөж, Тагнуулын байгууллага, АТГ-аар дахин шалгуулахаар болсон.
Удалгүй хууль хяналтын байгууллагууд 60 тэрбумын хэргийг сэргээн шалгасан. Улмаар намар нь Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүх МАН-ын дарга болж, М.Энхболд УИХ-ын даргын суудалтай үлдсэн.
Л.Оюун-Эрдэнэ 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр нэр бүхий гурван гишүүний хамт Төрийн ордонд суулт зарлаж, тэр үеэрээ УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд орж уулзахдаа "Та 60 тэрбумын асуудалд үнэхээр холбоогүй юу. Монгол Улсын төрийн сүлд, Үндсэн хууль, төрийн далбааны өмнө үнэнээ хэлчих" гэж байв. 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Сүхбаатарын талбайд М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх шаардлага тавьж томоохон жагсаал зохион байгуулсан. Ингээд 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр М.Энхболд УИХ-ын даргаас чөлөөлөгдөж байв.
М.Энхболдод Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэх үндэслэл нь энэ.
Тиймээс тэрбээр өнгөрсөн долоо хоногоос хойш Тусгаар тогтнолын ордноос салахаа больж, уулзалтуудыг идэвхтэй хийж буй ажээ. Сүүлд, энэ сарын 18-ны баасан гарагт Тусгаар тогтнолын ордон дахь өрөөндөө Сү.Батболдтой уулзсан байна. М.Энхболд "Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргад дэмжихгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа" гэдгээ Сү.Батболдод хэлжээ.
Сү.Батболдын тухайд бас л Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэх шалтгаантай. "Оюутолгой" ХХК татварын асуудлаар Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгсөн. Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 21-нд ээлжит бусаар хуралдаж сөрөг нэхэмжлэл гаргах шийдвэр гаргасан.
Сөрөг нэхэмжлэл дэх олон зүйлүүдийн нэг нь Сү.Батболдын "оффшорын" асуудал болсон. Тодруулбал, “Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж, гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болон гадаад улсын шүүхүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн үйл явдал, баримтад үндэслэн “Кинг энд Спалдинг” хуулийн фирмээс төлөвлөж буй асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах” гэсэн зүйл багтсан. Энэ сөрөг нэхэмжлэлийг Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд гаргасан байдаг.
Үүнд Сү.Батболд ихэд дургүйцсэн талаар тухайн үед яригдаж байлаа. Тиймээс тэр М.Энхболдын урилгаар уулзалт хийсэн гэсэн үг. Харин уулзалтын үеэр Сү.Батболд М.Энхболдод ямар нэг тодорхой хариу хэлээгүй, байр суурь илэрхийлээгүй байна.
Тэр өдөр С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, М.Энхболд нар уулзаж, Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга болгохгүй байх талаар ярилцсан гэх мэдээлэл бас байна. Энэ хүмүүс мөн л эсэргүүцэх шалтгаантай. Л.Оюун-Эрдэнэ сул гишүүн байхаасаа МАНАН бүлэглэл гэж эсэргүүцэж ирсэн. ЗГХЭГ-ын дарга болоод “МАНАН бүлэглэл бодитой гэдгийг илүү мэдэрлээ” гэж мэдэгдэж байв.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Баттулгаа зайлуулсан. МАНАН одоо толгойгоо өндийлгөж шударга бүгдийг тасар татна. Ойворгон Хүрэлсүхийн балаг.
Мие Энхболд, Сү Батболд, Элбэгдорж, Бат-Үүл, С.Баяр нар нийлж Монгол улсыг Хятадад зарж, өөрсдөө асар их орлого олж, гадагшаа зугтах хуйвалдаан зохион байгуулж байгаа гэсэн. Тэднийг бага дээр нь дарахгүй бол биднийг худалдаад зугтана шүү.
Өлбийсөн муу пязду нарыг шонд дүүжилж шоронд хорих юмсан
Багадана Зүрхийг нь сугалж туг тахих хэрэгтэй
ЮМ ЭЭЛЖТЭЙ ОЮУЭРДЭНЭ ОДОО НОХОЙД БАРИДАГ МОД БАЙСАНАА УХААНАА ККК
ЭНХБОЛД, БАТБОЛД НАРЫН ЛУЙВАРЧДАД МОНГОЛЫН ЭРХ Ашиг гэж байхгүй, зөвхөн хар толгойгоо бодсонхөгийн шаарууд, m.MAN Иийм хүмүүсээсээ салах ёстой.
Женкогийн гараар Оросууд Таван толгойг авах гээд чадаагүй болхоор саад болсон Сү Батболд руу дайрч байгаа.
ОДОО ХҮРЭЛСҮХ ТЭНГЭРИЙН АМЬТАН БОЛСОН ТЭРЭНД НАМ НЬ ХЭРЭГГҮЙ ШУДРАГА БООЛУУД ХЭРЭГТЭЙ ТЭР АМЖИЛТТАЙ ЗУГТААДАГ ЗАНТАЙ ККК
Оюун-Эрдэнийг хэт дөвийлгөсөн байна. Тэр муу пацаан өөрийгөө худал дөвийлгөж, магтуулж 9 шидийн юм бичүүлээд. Зодоод хаячмаар пацаан шүү
Зайл цаашаа
чамтай чамгүй өөрийнхөндөө зодуулж байгаа ккк үйлийн үр юмдаа хөөрхий
Хүрэлсүх нь Оюун-Эрдэнээ хамгаалж цаашид хос морь мэт хамтарч холыг туулах хэрэгтэй. Ми овогт гэж бөөрөнхий амьсгаа дандаа хор найруулж явна, Бадамжухай сдагаа дагуулаад шорондоо явбал таарна.
МАН ын олигарх дээрэмчид , гадаадын нууц тагнуулууд зориуд мангайсан царайтай илжиг адуун толгойтой боловсролгүй данхагнасан хулгайч нарыг удирдах албан тушаалд тавьж тэдний маанагийг ашиглан хулгай дээрэм хийж ууж иддэг уламжлалт арга барилтай.
Oyun Erdened buh erhalten medel baina. Zuv shiidver hiihgui baina Hii hoshgoruulj, uhaalag alham hiihgui baina. Eurunhii said bolsnoos hoish haldvar gaarsniig martaj bolohgui
“Би ч Номтойбаярыг бодвол 8-р ангийн монтажтай” гэдэг үг гарсан байна шүү дээ!
Ерөнхий сайд нам доторх бүлгүүдийн эрх ашгийг харгалзаж үзэхгүй бол бусад фракцын УИХ-ын гишүүд сөрөг хүчинтэй нийлж байгаад засгаа унагаачихна. Тэгэхээр хангалттай эрх мэдэл байгаа гэж үзэхэд хэцүү. Халдварын тархалт олон хүчин зүйлээс хамаарч байгаа, засаг боломжоороо л ажиллаж байна!
importoor oruulj baigaa shathuuniig gaaliin labrator deej avaad shinjilerd baidag yum bile vaktsiniig shinjileechee
Одоо дахиад Манан Бүлэглэлийнхээ гарт оруузай МаН Тэр Сү Батболд Бага банди СБаяр МиЭнхбол Номтбаяр Бадамжунуй гээд манангийн том толгойлогчидоосоо салж чадахгүй бол Манан мафи сэрэхэд бэлэн байгаа шүү Одоо Оюун эрдэнийг л зайлуулах санаа өвөрлөнө дөө Оюун Эрдэнэ ийг цар тахалтай холбох биз Хэрэв тэгвэл Манан толгойгоо дахин өндийлгөнө шүү Манан дахин хүчээ авбал яах вэ
ард түмэн хүчтэй юу мөнгө хүчтэй юу бүлэглэл хүчтэй юу дайн болох нь тодорхой. газрын дайнд эрлийз хүрлийзүүд мөнгөөр цутгаад үргэлжлүүлэн хийнэ гэсэн тооцоотой байгаа. гэвч ард түмэн Оюун эрдэнэ-ийг дэмжих байлгүй дээ
Тэр төмөр зам бол нарийн царигаар баригдах хэрэгтэй шүү.Тосгоны “бэрс”сургуулийн төгсөгч ойлгодоггүй юмуу
1. Дэлхийн хаана ч хийлгээд халдвараас бүрэн сэргийлэх эсэх нь батлагдаагүй вакцинаар монгол түмнийг туршилтад оруулсан шүү. 2. МАНАН бүлгийн толгой өндийвөл Монгол сөнөнө. Тиймээс Оюунэрдэнийг дэмжих хэрэгтэй. 3. Хүрэлсүх хэлсэндээ хүрч шударга ёс тогтоох эсэхээс их юм шалтгаална. Одоо хурандааг дэмжихээс өөр арга бхгүй. Монгол мөхлийн ирмэгт бна.
Үхэлтолгой хадгаламжны 1.6 тэрбумын эх үүсвэрээ шударгаар тайлбарла. Хятадын коммунист намын мөнгийг хадгаламжиндаа хийчихээд байгаа гэж ард түмэн дүгнэж байгаа шүү.
Сүгийг л сайн ажиглах хэрэгтэй шүү.Монголын хамгийн том хулгайч.Удирдах албан тушаалд ойртуулж болохгүй хүн
10 тэрбум орлогыг Монголоос булаасан Женко орос буриадууддаа л байх.Таван толгойтойгоо үлдсэн малчин Монголчуудыг баримтгүй нэргүй гүтгэлэг цуурхалаар нуруу руу нь хутгалдаг та нарын үе өнгөрч байна.
Хэтэрхий мэргэн бөөдий байна. Манай улс 18 нас хүртлэх хүүхдүүдээ вакцинд хамруулж байж л энэ цар тахал жаал гайгүй болно. Хүн төрөлхтөн хэзээч салж чадахгүй хэцүү биодайнтай учирсан байхаа
Оросууд эхний тунгаа 18/ нь 2 дахиа 9,9/ хийлгэж гэтэл бид ингэж байгаад золиос туршилтын туулай болчих вий дээ
уих өргөн царигийн төмөр зам тавих тогтоол шийдвэрээ гаргаад ерөнхийлөгч баттулга засгийн газар эхлүүлж амжилттай сайхан бариж байгууллаа өргөн төмөр замаа байгуулан баруун зүүн тийш тавьж алс дорнот новосибирск крымийн магистралид холбогдох ёстой ерөнхий сайд намын дарга байх ёстой нам хүчирхэг байх ёстой ГУРАВТ корон вирустай тэмцэх оны эцсээр эдийн засгийн уналтад орохгүйн тулд евразийн эдийн засгийн холбоонд ард түмэн орохыг хүсч байна
Хужаагийн цариг гэж Женкогийн нэрэлсэн нарийн цариг бол Ази Америк Европт хэрэглэгддэг олон улсын стандартын цариг.Харин Оросын өргөн цариг зөвхөн хуучин Зөвлөлтийн колониудад л хэрэглэгддэг. Монгол орос стандарттай хэвээр байхад вагон бүх юмаа зөвхөн Оросоос авч дэлхийн техник технологийг нэвтрүүлэх боломжгүй болж байгаа.Хэрэгтэй ч зардлаа 30 жилд нөхөх Зүүнбаянгийн замыг зардлаа ганц жилд нөхөх Гашуун сухайтын замаас мөнгийг нь булааж яаравчлан барьж байгаа нь Монголд олон улсын царигийг л нэвтрүүлэхгүй саад болох ганцхан зорилготой. Цаашдаа бас Монгол Хятадын хил дээр цариг шилжүүлэхэд нэг тонн ачаанд 3 доллар илүү гаргана.Жилд 40 сая тонн нүүрс гэж тооцход 120 сая доллар.
яс булаацалдсан нохойнууд ингэж л ман гэдэг чини чин үнэндээ хэнд ч хэрэггүй юм шүү дээ.манийг ни бөмбөг тавиж тэсэлж дэлбэлж устгах л үлдсэн.өөрөөр устгаж чадахгүй.намын төв байранд ни бөмбөг тавиж устгахад монголчууд бүгд санал нэг бгаа шүү .
Шизо илжигэн толгойт Оюунэрдэнэ EС хийх ямар чадвар алга төр нь 2 толгойтой юм шиг Хүрэлсүгийн зангаагаар гэлдэрч байна рариуцлагаа хүлээгээд огцор
Засгийн газар наадамд зориулах 10 тэрбум төгрөгөөр хүчил төрөгч өтгөрүүлэгчийг худалдан авах хэрэгтэй. Нэг хүчил төрөгч өтгөрүүлэгчийн үнэ 550 доллар монгол мөнгөөр 1573,000 төгрөг. 10 тэрбум төгрөгөөр 6357 ширхэг хүчил төрөгч өтгөрүүлэгч худалдан аваад улаанбаатар хот 21 аймаг сумдуудаа хүчил төрөгч өтгөрүүлэгчээр хангаач.
МАНАН БҮЛЭГЛЭЛ толгойгоо өндийлгөж МАН-ын дарга, Ерөнхий сайдыг өөрсдийн хүмүүсээр бүрдүүлж Эрдэнэтийн 49, Багануур, Монросцветметийн бүх ордуудыг буцаан авч, Цахилгаан станцууд зэрэг Улсын болон Хувийн компаниудын өөдтэй өнгөтэй гэсэн бүх өмч хөрөнгө, орд газруудыг дээрэмдэж Монгол улсыг шулж мөлжих, дарангуйлах хязгааргүй шуналаа хэрэгжүүлэхээр улайрч байна. Иймээс МАН нь Ерөнхийлөгч Хүрэлсүхтэй хамтарч Оюунэрдэнэ тэргүүтэй шударга гишүүдийн хамтаар МАНАН БҮЛЭГЛЭЛ-ийг бүрмөсөн устгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх, Улсын болон Хувийн дээрэмдүүлсэн орд уурхайнууд, өмч хөрөнгөнүүдээ буцааж авах цаг нь болжээ. Эс чадваас МАН түүхийн тавцангаас зайлна.
shagnalin buruu gej uy baidagiin,dor burnee sahilga battai baihad l bolno sdee,zugaa tsengeld durtai humuus bol yamarch ued baisaar irsen ys surthuungui teneg amitas
Азийн Монгол яагаад заавал европ гэж хийрхдэг Орос стандартаар амьдарцгааж, цол гуншин одон тэмдэгтэн онигоотож байх ёстой гэж? Гэрээрээ дүүрэн төмөр зүүчихсэн чухал царайлсан уяачдын үе Женкогоор дуусаг. Монгол дэлхийтэй танилцаад гучин жил өнгөрчээ.Америкийн ардын жүжигчин,Английн гавьяат тамирчин, Японы алдарт эх гэж байдаггүй.
Ам насаа ч үл хайрлана гэсэн ЕС маань нэг өдөр өөрөө буугаад өгчихсөн. Одоо чөмөг мөмөг хавьцаа юм яриад Ерөнхийлөгч болох гэж байна. Сүгийн бүлэг бүрэн ялсаны шинж. Харин ард түмэн ялагджээ.
Иргэн бүр хариуцлагатай байх хэрэгтэй.Солонгос улс 54 сая хүнтэй вакзинжуулалт дөнгөж 80 настайчууд хийлгэсэн.Гэтэл одоо өдөрт 300гаас 500 дотор халдвар эргэж байна.Короногийн хууль хатуу.масз зүүгээгүй бол 100.000вонн торгоно Монгол улс одоо хатуу хууль гаргаж ажиллах хэрэгтэй .Цэнгээний газар мөн олон баярыг гэрээр болон ах дүү найз хамт олноор нийлж тэмдэглэсэн тохиолдолд иргэдийн мэдээлэл авч хатуу торгох сая хүртэл төгрөг гэх мэт ухамсаргүй ууж идэх наргиж цэнгэх донтонгуудыг хорьж цагд торго олноороо цуглаж өвчин тараахыг зогсоох хэрэгтэй.Иргэд өөрсдөө ямарч ухамсар алга.Одоо л төрийн төмөр нүүр хэрэгтэй байна.
Залуучууд олноороо цуглаж баар цэнгээний газар найр наадам төрсөн өдөр их тэмдэглэж короно их тарааж байна.Зохион байгуулсан оролцсон хүмүүсийг илрүүлж өндөр торгууль ноогдуулж цагдан хохь.Солонгос гм улсын жишиг тэгж байж короно дарагдаж байна.
Оюнэрдэнэ Женко иин бууний нохой! Хүрэлсүх бас! МАН ийхан энэ 2 оосоо үтэр түргэн салах ёстой! Одоо бол МАН ыг Женко удирдаж бна даа! Хэлээ хазсан шулаг банди Аса Болдсайхан нараар ПР даж Хятад вак шахаж корона г гааруулсан хариуцлагаа хүлээж огцор! Аса шунал өөрөө Пфзер тариулсан л бгаа????
Оросуудын гар хөл хот тойрсон хужаа буриадууд та нар битгий онигоот. Женкотой чинь түүнийг Монгол төрөөс зайлуулж байгаа Хүрэлсүх Оюун Эрдэнэ малчин Монголчууд хавирлаа юу? Ямар танай Бямбасүрэн Да Ганболд,Миеэ Энхбаяр,Баяр Баярцогт, Сайханбилэг Зоригт гээд хужаа буриад хослолууд биш.ДЭМБ баталгаажуулчихсан Хятадын вакциныг та нар нүүрээ нууж хор гэж хуучин социализм шигээ дайраад одоо газар авахгүй.Оросуудын чинь рекламддаг Спутникийг харин ДЭМБ, Европын Холбоо хоёулаа баталгаажуулаагүй байгаа.
Тархи угаах нийтлэл бичжээ хэн итгэх вэ дээ хахаха
Oyun-Erdene ooriigoo magtuulj, busdiig harluulsan muuhan nairuullagatai zohion bichleg bichuulj, Baatar z/b-San bolov uu,
Яаж ч байсан Хүрэлсүх Оюун Эрдэнэ хоёр анх удаа Монголын төрд гарцгааж байгаа Оросод тархиа угаалгаагүй Монгол хүмүүс.Очирбат Багабанди Энхбаяр Элбэгдорж бүгд Зөвлөлтөд төгссөн бол Женко бүүр Оросын хүргэн. Буриад Бямбасүрэнгээс эхлээд Сайханбилэг хүртэл бүх ерөнхий сайдууд бас адилхан бүгд Оросод тархиа угаалгагчид. Харин Миеэгийн тавиул Эрдэнэбат Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль дүүргэсэн байсан.
гашуун сухайтын томор зам нариин байвал зардал багатай уг нь!
Хамаг бурууг засгийн газар вакцинд хоёрт тохчихоод иргэд өөрсдөө гадуур хүмүүстэй ойр хавьтаад халдварын тохиолдлыг нэмэгдүүлээд байх хэрэг байна уу?
Н.Энхбаяр дарга одоо намын дарга болж байгаад бүгдийг нь байранд тавина... энэ дүнхүү бөхийг хотын даргаас авч хаяна...
МАН-г хагалах гэж Энхбаяр,Бямбасүрэн, Баяр,Жаргалсайхан,Сайханбилэг нарын хэн нь илүү хүчин зүтгэснийг хэн ч үл мэднэ.
МАНАН нэмээх мафын бүлэглэл дахин сэргэж МАН-ын даргад Оюун-Эрдэнэийг болгохгүй гэсэн хуйвалдаанаа эхлүүлжээ. Ялангуя М.Энхболд, Элбэгдорж, Эрдэнэ гэсэн мафын бүлэглэл ч уулзаж шударгадуу хүнээр МАН-ын дарга тавьж болохгүй гэж ярилцаж өөрсдийгөө илчилсэн бололтой.Энэ МАНАН хэмээх мнам дамнасан мафын бүлэглэлийг тас цохихгүйгээр монгол улс , үндэсний том 2 нам хэзээч хөгжиж шинэчлэгдэхгүй шүү.
Н.Энхбаяр намын дарга ерөнхий сайд болох байх аа... асар их туршлагатай ёс зүйтэй хүн юм .... хэлмэгдсэн болохоос нэр цэвэр хүн дэ
М.Энхболд, Сү.Батболд гэсэн мафын гол гишүүдэд монголын тусгаар тогтнол хөгжил огт хамаагүй гэдэг нь дахин дахин батлагдаж байна. Тэднийг зайлуулахгүйгээр МАН ч шударга болохгүй, монгол улс ч хөгжихгүй, ард иргэдийн амьдрал ч сайжрахгүй гэдгийг МАН-ийн эрүүл саруул гишүүд мэдтүгэй.
Эбигийн найз хотыг залгисан Ми овогтыг Таван толгойг Монголд авч үлдсэн Сү Батболдтой харьцуулж болохгүй.
Bas l muu Xar Svgvv chi!
Энэ Мие ,Сү эд нарын үтэр түргэн зайлуулах хэрэгтэй тэгэхгүй бол МАН-г жинхэнэ дусгана одоо зайгаа тавих хэрэгтэй хөгшчүүл
саяханы МАХН гэж юу байсым ... энхбаяр түүний авгай цолмон хүү батшугар долоогч тулга долоогч эрдэнэжамьяан долоогч баянсэлэнгэ энэ хэд шт... одоо Хүүк ерөнхийлөгч болцон Ганбаатар биш тул энэ МАХН гэсэн хүмүүсийг хөөж явуул.. нам бутаргана... дэмий.... энхбаярт баярлалаа гээл худлаа манжлаад хөөж явуул...!!!!!! Амарбаясгалан даргаа
Oyunerdene said g unagval MAN g demjihgui ee
Oyunerdene ch dee.yarihaas tsaashgui huvuun yum bba daa.tsar tahaliig arai denduu bolgoloo
Booronhii heltei batsaan zailval taarna. Covid-oo aldaad, bur uzegdehch gui alga boljee. Ineedtei batsaan shuu. Muu nertei ch hujaa Enkold bol mujik bsan shu
Оюун-Эрдэнэ эх орныхоо төлөө зөв дуугарчээ. Ерөнхий сайд мөн л эсэргүүцсэн байна. Тэрбээр “Ямар нэгэн байдлаар цар тахал ийм юмнаас боллоо гэж шалтагласан юмыг хэлж болохгүй. Тийм байсан ч хэн нэгнийг буруутгахгүй. Цар тахалд хэн нэгнээс бурууг хайх шаардлагагүй. Тэр тусмаа улстөржсөн дүгнэлт хийхгүй. Улстөржүүлэхгүй. Харин судлаачдаа сонсоно. Цаашдаа яах вэ гэдэг дээр анхаарна” гэсэн байна.
Яав ч эд ман гэсэн нэг тогоонд багтахгүй л дээ - манантайгаа хоюулаа мансуурсан үедээ л хоюулаа байх . Нямдорж л чадахгүй бол хэн ч чадахгүй , магадгүй муу оюуэрдэнийг энэ тогоонд мулз чанаад " нохойд " хаяж өгч мэднэ ...
Сонгууль энэ халдвар ихсэхэд хамгийн их нөлөөлсөн шүү.Нүдэн балай чихэн дүлий ард түмэн байна гэж битгий доромжлоод байгаарай.Мэдээлэл түгээж байгаа ухаантай юм бол тэнцвэртэй хэн нэгэнд пялдагадсан мэдээлэл цацахаа боль.
Хүүк өөрийнхөө шүдийг сугалж шүдгүй арслан болсон. Одоо ЕӨК ямар ч эрх мэдэлгүй. Бараг намын дарга байхдаа илүү их эрх мэдэлтэй байсан даа.
Oyun erdene Zaluu hvn gehed Ene olon alban tushaaliin Soliorol bolson Luiwardtai sain temtsej bgaa bayraluushtai vil yawdal shvv taminee ?!!!
Энэ намын хөгшин хувалзнууд залуу хүнийг элэг барьж магад шүү.хүчтэй бх хэрэгтэй
Та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зарах уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай.Бид бөөрнийхөө төлөө 400,000 долларыг танд өгөх болно. Намайг DOCTOR GEORGE гэдэг, би ХОТЫН ЭМНЭЛЭГТ нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд бөгөөд холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хотод байрладаг Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг хүсч байвал имэйлээр бидэнтэй холбоо бариарай. Имэйл: cityhospital7557@gmail.com ШИЛДЭГ ХҮН ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR GEORGE
Та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зарах уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай.Бид бөөрнийхөө төлөө 400,000 долларыг танд өгөх болно. Намайг DOCTOR GEORGE гэдэг, би ХОТЫН ЭМНЭЛЭГТ нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд бөгөөд холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хотод байрладаг Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг хүсч байвал имэйлээр бидэнтэй холбоо бариарай. Имэйл: cityhospital7557@gmail.com ШИЛДЭГ ХҮН ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR GEORGE