sonin.mn
Бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад хэдхэн хоног үлдсэн Ерөнхийлөгч Х.Баттулгыг одон медаль тарааж, хүн амын дунд эрсдэлтэй нөхцөл үүсгэхгүй байхыг олон нийт шаардаж эхэллээ. Учир нь Монгол Улс төдийгүй дэлхий нийт коронавирусийн цар тахалтай тэмцсэн хэвээр байна.
 
Манай улсад 3-4 дүгээр сард халдвар авах иргэдийн тоо өдөрт мянга давж байсан бол өнгөрсөн сараас буурсан. Гэсэн ч харамсалтай нь сүүлийн өдрүүдэд эргэн нэмэгдэж, мянга дөхчихөөд байна. 
 
Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга “Хөдөлмөрийн баатар”, “Гавьяат”, “Алтангадас” зэрэг төрийн шагналаас гадна “Алдарт эх”-ийн одонг өнгөрсөн сарын 18-наас өдөр  алгасахгүй тарааж эхэлсэн нь нөхцөл байдал хүндрэхэд хүргэжээ. Шагнал авч байгаа иргэдийг буруутгах аргагүй ч цар тахлын нөхцөлд, иргэдийг олноор цугларахад хүргэж, бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө шагнал тарааж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгыг энэ үйлдлээ зогсоохыг твиттер, фэйсбүүк зэрэг сошиал орчинд иргэд эсэргүүцэж эхлээд байна. Х.Баттулга бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө улсын хэмжээнд 10843 хүнд “Алдарт эх”-ийн одон гардуулахаар байгаа аж. Үүнээс орон нутагт 4224 хүнд олгохоор байгаа юм байна. Гэтэл энэ хэрээр хүмүүсийн бөөгнөрөл үүсч, халдвар тархахнөхцөлийг бүрдүүлэхээр байгаа учраас Ерөнхийлөгч Х.Баттулгыг улс орон, ард түмнийхээ эрүүл мэндийн эсрэг ажиллахгүй байхыг олон хүн сануулж байгааг зориуд дуулгая. Төрийн тэргүүн хүн халдвар хамгааллын дэглэм баримтлахад ард түмэндээ манлайлал үзүүлэн үлгэрлэх учиртай байтал ийнхүү нөхцөл байдлыг  дордуулахад “үнэтэй хувь нэмэр” оруулж байгаа Х.Баттулгад ард түмний эрүүл мэнд огтхон ч хамаагүй бололтой  албан тушаалаа ашиглан, шагнал тарааж байгаа нь харамсалтай. 
 
Д.Дандархүү