sonin.mn

Хэнд хоёр cap хангалттай юм бэ гэж үү. Даян аварга Агваансамдангийн Сүхбатад. Тэрбээр Даян аварга, Г.Өсөхбаяр, Аварга Д.Сумьяабазар нарын хамт монгол бөхөд шинэчлэл хийх зорилгоор “Залуу аваргуудын холбоо”-г байгуулсан. Залуу аваргуудын төлөөлөл саяханй С1 телевизийн “Монгол бөхийн хөгжлийн төлөө” нэвтрүүлэгт уригдсан юм.

 

Энэ үеэр тэрбээр “Монгол бөхөд шинэчлэл хийгдээд, найраагүй болчихвол барилдаж яагаад болохгүй гэж. Ер нь би хоёр cap бэлтгэл хийхэд л барилдахад бэлэн болчихно” хэмээн ам алдаж дуулдсан.

 

Бөхийн холбооныхон хэдэн жилийн турш л ярьж буй найрааныхаа асуудлыг шийдчихэж чадах юм бол залуу аварга маань хотлыг шуугиулсан эрч хүчтэй барилдаанаа Монгол түмэндээ үзүүлэхэд бэлэн л юм байна даа.

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”