АНУ-ын Лос Анжелес хотын ахлах сургуульд суралцдаг Монгол хүүхдүүд өөрсдийн санаачлагаар Номхон далайн баруун эргийн аялал, амралт зугаалгын бүсийг 3 долоо хоногийн турш Бямба гараг бүрт цэвэрлэжээ. Далайн эрэг дээр амарч, чөлөөт цагаа өнгөрөөсөн зарим иргэд орчноо цэвэрлэлгүй үлдээснээр салхи, далайн түрлэгээр дамжин их хэмжээний хог хаягдал далайн ус руу орж бохирдол үүсгэн, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг.
.jpg)
Жилд дунджаар 380 орчим сая тонн хог, хаягдал далайд хаягдаж, тэдгээр хаягдлаар далайн амьтад хооллон эргээд байгаль экологи, бидний хүнсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулдаг байна.
Далайн эрэг дагуу хамгийн их хуримтлагддаг хог хаягдалд хуванцар сав, гялгар уут зэрэг багтах бөгөөд эдгээрээс болж жил бүр 1000 орчим төрөл зүйлийн 150,000 орчим далайн амьтад харамсалтайгаар үхэж үрэгддэг тухай Далайн амьтдыг хамгаалах дэлхийн сан судалгаандаа дурдсан байдаг.
Харин АНУ-д амьдарч буй Монгол хүүхдүүд энэ бүхнийг соргогоор анзаарч, суугаа хотынхоо ойр орших далайн эргийг цэвэрлэн сайн дурын ажил хийж, байгаль эх дэлхийгээ аврах чухал үйлст хувь нэмрээ оруулжээ. Тэднийг далайн эрэг цэвэрлээд явж байхад зөрөөд өнгөрсөн бараг хүн бүр баярлалаа гэдэг үгийг хэлж байсан хэмээн тэд урам зориг дүүрэн өгүүлсэн юм.
.jpg)
Үйлдлээрээ үлгэр дуурайлал үзүүлсэн тэдний энэ ажлыг Лос Анжелес хотын захиргаа баяртайгаар дэмжиж, оролцсон хүүхэд тус бүрт талархлын бичиг гардуулжээ. Мөн энэ чиглэлээр хийгдэж буй аливаа төсөлд эрхзүйн туслалцаа үзүүлэх, цаашид хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж буй бидэнд Монгол хүүхдүүдийн нэгдэл маш том дэмжлэг үзүүллээ хэмээн тусгайлан захидал илгээсэн байна. Лос Анжелес дахь монгол хүүхдүүд, тэдний эцэг эхийн санаачлагаар хийгдсэн энэхүү сайн дурын ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.
.jpg)
.jpg)
.jpg)
Н.Болортуяа
Сэтгэгдэл0
Оркууд америкийн аралийг хогоор дүүргэж ичсэндээ хогоо түүж байх шив дээ.
За чамаас л дээр юм байна . Атаархаж үхлээ юү .
Энэ сайхан ажил болжээ. Санаачилсан оролцсон бүх хүнд баярлалаа. Америк манайх биш ч дэлхий манайх мөн.
Монголын шинэ үе.Азийнхныг дээрэлхдэг шовинист Оросуудын социализм дуусах болсон.
Яг үнэн.
Ардчилсан америкт азиуд адгийн шаарт тооцогдоно. Бусад нь сав л хийвэл алаад байхаар нь азиудыг битгий ал гэсэн бие даасан хууль гараад 3 жил болж байна орк оо
194.230.147.234 Оросын гар хөл архичин Буриадууд та нар одоо ингэж цуураад Монголчуудын тархийг социализм шигээ барих уу?
ene saixan zaluus mongold ireesei bilee. talyn neg tarsan uum zaluusaa yaj duudaj ix buteen bauguulalt xiix ve
Sain baina mundag zaluus
Унасан газар угаасан ус нь юм чинь цэвэрлэлгүй яах вэ ! Лав л "Миний төрсөн нутаг Монголын сайхан орон " гэж уншихгүй байх.
Буриад Улан Удэ гэж бөөн өмхий хог л байдаг. Тэгэхээр төрсөн болхоор л хүн байгалиа цэвэрлэдэггүй юм.
Сайхан мэдээ байна, хүүхэд бүрт ганцхан цэнхэр дэлхийгээ хамтран хамгаалах, хайрлах сэтгэлтэй болгож өсгөх хэрэгтэй. Ази, Америк, Африк хаа ч ялгаагүй ээ. Бид нэг л гэртэй.