sonin.mn
Парис хотноо болсон ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 216-р чуулганаар, тавдугаар сарын 22-ны өдөр талууд зөвшилцсөний эцэст, БНХАУ-ын Шанхай хотод ЮНЕСКО-гийн шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн /STEM/ боловсролын байгууллага байгуулах тогтоолыг санал нэгтэй баталжээ.
 
Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орнуудын төлөөлөгчид үг хэлж, Хятад улсын ЮНЕСКО-д үзүүлж буй дэмжлэгийг үнэлж талархал илэрхийлээд, уг байгууллага нь STEM боловсролын чиглэлээр ЮНЕСКО-гийн манлайллыг бэхжүүлж, ЮНЕСКО-гийн эрхэм үүрэг зорилго, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа мэдэгдсэн байна.
 
Хятадад энэ төрлийн байгууллагыг байгуулах тухай тогтоолыг Гүйцэтгэх зөвлөл энэ оны 11-р сард болох тус байгууллагын 42-р чуулганд оруулж эцэслэн батлах юм. Энэ нь Хятадад ЮНЕСКО-гийн байгуулсан анхны А зэрэглэлийн байгууллага болох төдийгүй Европоос гаднах дэлхийн чанартай анхны А зэрэглэлийн байгууллага болох ажээ.
 
Г.Бямба