sonin.mn
Камбожийн Ерөнхий сайд Хун Сен "Бүс ба зам" санаачилгыг идэвхтэй үнэлсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 5-р сарын 24-нд хэлэхдээ, "Бүс ба зам" санаачилга нь олон орон харилцан саадгүй холбогдох, хамтдаа хөгжих зэрэгт хувь нэмэр оруулж байна. Камбожийн Ерөнхий сайд Хун Сений хэлсэнчлэн "Бид аль нэг улсыг дайсан гэж үзэхгүй, аль нэг улсын хөгжилд саад болохгүй", харин бүх улс орны хөгжлийг туслан дэмжих болно.Арван жилийн өмнө  "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлснээс хойш хамтдаа зөвшилцөн хамтдаа байгуулан хамтаар хуваалцах зарчмыг хэзээд баримталж, Камбож зэрэг оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр ирсэн юм, одоо нэгэнт дэлхий нийтийн хүрээлэлийг олсон олон нийтийн бүтээгдэхүүн ба олон улсын хамтын ажиллагааны индэр болж чадсан байна." гэсэн байна.
 
Камбожийн Ерөнхий сайд Хун Сен 5-р сарын 22-ны өдөр хэлэхдээ, Камбож "Бүс ба зам"-ын хамтын ажиллагаанд оролцсоноор, бодит үр ашиг хүртлээ. Хятад улс Камбожид туслан их хэмжээний зам, гүүр зэрэг дэд бүтцүүдийг барьж өгсөн. Хятад улс түүхий эдээр тогтвортой хангаснаар, Камбожийн экспорт болон олон сая хүн ажлын байраар хангагдаж байна. Хятадын бодлого нь аль нэг улсыг дайснаар үздэггүй, мөн аль нэг улсын хөгжилд саад болохгүй" гэсэн ажээ.
 
Г.Бямба