Скандинавын дөрвөн орон болох Дани, Финланд, Норвег, Швед улсын Агаарын цэргийн хүчний командлагчид агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн хүчин байгуулах болсноо энэ сарын 24-нд зарлалаа. Энэхүү нэгдсэн хүчин байгуулах үндсэн зорилго нь ОХУ-ын зүгээс тэдэнд учирч буй аюул, заналхийллийг эсэргүүцэх явдал гэж Нордикийн орнууд гэж үзэж байна.
Нордикийн агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн хүчинд Норвегийн 57 нэгж F-16 сөнөөгч, 52 нэгж F-35 сөнөөгч, Финляндын 62 нэгж F/A-18 Hornet бөмбөгдөгч онгоц, 64 нэгж F-35 сөнөөгч, Данийн 58 нэгж F-16 сөнөөгч, 27 нэгж F-35 сөнөөгч, Шведийн 90 нэгж Gripens тийрэлтэт онгоц зэрэг 250 онгоц багтах бөгөөд тэдгээрийн тал орчим хувийг нь захиалгаар нийлүүлнэ. Тухайлбал, Норвег 15, Финланд 64, Дани 27 нэгж F-35 сөнөөгч онгоцыг АНУ-аас худалдан авах төлөвтэй байна.
АНУ-ын Агаарын цэргийн Герман дахь Рамштейн агаарын баазад болсон Нордикийн агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн хүчин байгуулах гарын үсэг зурах ёслолд НАТО-гийн Агаарын командлалын тэргүүн, генерал Жеймс Хекер оролцсон нь НАТО-гийн аргачлал, концепц, удирдлагад суурилсан хамтын ажиллагаа болохыг харуулж байна.
Скандинавын дөрвөн орны агаарын довтолгооноос хамгаалах хамтын ажиллагаа нь агаарын орон зайн нэгдсэн удирдлага, хяналт, тандалт, шуурхай төлөвлөлт, гүйцэтгэл, хүчний уян хатан байршуулалт, хамтарсан хээрийн сургуулилт, дадлага сургалтад чиглэгдэх бөгөөд шаардлагатай үед байлдааны онгоцнуудаа нэгдсэн нэг хүчин болгон ашиглах бололтой. Эдгээр ажиллагааг шинээр боловсруулах “Агаарын хамтарсан ажиллагааны Скандинавын үзэл баримтлал” баримт бичигтээ тодорхой тусгах төлөвтэй байна.
Стратеги судалгааны хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл(5)
Gadniihan ingeed baina?Mongolchyyd bid yana be?....manai darga nar neg yum bodoj baina uu?esbel ene agaar chemiin dainii ersdeltei chag yed yaj yldeh be?.....bas Oros Hyatad hoyor maani ygeen negtgeed yablaa,hajuu habirgand ni naaldaj baigaa Mongol haisaa handah be?....als holiin Amerik denduu hol baina?...hajuu hoyor hairaa neg l handyylah sinj alga?Yalanguya Hytad manaih ryy tysgah ni labtai ynen suu....Taibaniig abchbal Mongol...geh ni damjiggyi ee!!chag hygazaa tyn ch duuliantai oirtoj baisanju?................Delhii ch chag hyagazaand barigdahgyi tyn ch halyyhan yum bolj medne suu....
Hyatad yagaad Ameriktai yzeed eserheed baigaag saitar oilgo?.....ted delhiin tergyyleh hychin bolj byh delhiig l sanaarhah baih!ter tysmaa hyatadad hanaj chadah geh yhaan daanch baihgyi ee!!!
за ингэвэл ч бүр дэлхийн гуравдугаар дайн яах ч аргагүй ёвропт дахин давшран уинхнээсээ дайтахнээ орсыг араб африкуудыг унагаж чадах юм уу ёвроп цөмийн голомт болгоод зуун зуун жил чернобыль шиг болохнээ
Дэлхийн бараг талыг эзэлсэн их газар нутаг бусдаас булааж авч эзэгнэчихээд цаашаа бусдын нутагт шунах газар нутгийн шунал нь зогсохгүй улс бол Орос гэдэг нь нэгэнт тодорхой учраас тун зөв шийдвэр байна
niileed l 25 say hvntei jaahan ulsuud deer ihenh ongots ni f-16 geh 40 jiliin omonh huuchin ongotsuudtoi l yum bna. getel orosiig ih odoj baij but abuulah geed baih yum daa..evropd odoo orosuud bish tsagaach haltaruud eh oroniig ezelj baigaag oilgohgui hvmvvs de. 20 jiliin daraa musilmanii ulsuud bolon doo hoorhii dee..