sonin.mn
Хятад Улс 2007 оноос салхин цахилгаан станцаа бие даан байгуулж, дэлхийд тэргүүлж эхэлжээ. Тодруулбал 2010 он болоход Хятад улс шинээр байгуулсан салхин цахилгаан станцын тоо болон салхин цахилгаан станцын нийт хуримтлалаараа анх удаа Америкийг давж, түүнээс хойш 12 жил дараалан дэлхийд тэргүүлж байна. 2021 онд тус улсын  салхины эрчим хүчний үндэсний цахилгаан сүлжээнд нийлүүлсэн хүчин чадал 300 сая киловаттын босгыг давж, Хятадын нийт цахилгаан эрчим хүчний 13.9 хувийг, дэлхийн салхины эрчим хүчний нийт хэмжээний 40 хувийг эзэлж, салхины эрчим хүчний ашиглалт 96.9 хувьд хүрсэн байна.
 
Г.Бямба