сонин mn
Өчигдөр буюу 7-р сарын 4-ний өглөө БНХАУ-ын Шинжааны их сургууль өөрийн албан ёсны цахим хуудсандаа “Шинжааны олон үндэстний  зохистой хөдөлмөр эрхлэлтийн бодит баримтууд” хэмээх  судалгааны тайланг Хятад, Англи хэлээр нийтэлжээ. Уг судалгааг хийсэн баг өөрсдөө :" Газар дээр нь очин бодит судалгаа хийж, онолын парадигмууд, бодит тохиолдлууд, нарийвчилсан дүн шинжилгээ хийх замаар Шинжаанны олон үндэстний хөдөлмөр эрхлэлтийн бодит байдал, хөдөлмөр эрхлэлтийн онцлог үйл явцыг харуулсан" гэж тайлбарласан байна.
 
Тайланд: "Шинжааны олон үндэстний  хөдөлмөр бол сэтгэл санаа, логик хэрэгцээний удирдлаган дор өрнөж буй сайн дурын, бие даасан үйл ажиллагаа. Шинжааны бүх үндэстний хөдөлмөр эрхлэлт, ажлын байраар хангагдах нөхцөл байдал нь нийгмийн шинэчлэл хөгжлийн зайлшгүй чиг хандлага болон жам ёсны үйл явцтай нийцэж байна." гэх мэтээр бичжээ.
 
Г.Бямба