sonin.mn
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 1-р сарын 19-нд Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр цар тахал дэлхий нийтэд газар авч буй өнөөгийн нөхцөл байдалд итгэлцлээ бэхжүүлж, хамтран ажиллах нь "Ковид-19"-ыг ялах цорын ганц гарц болно гэжээ. 
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш 2022 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцон үг хэлэхдээ: "2021 оны эцэс гэхэд дэлхийн хүн амын 40%-ыг вакцинжуулалтад хамруулна, мөн  энэ оны дундуур 70% -ийг хамруулж  дуусна гэсэн ДЭМБ-ын зорилтод хүрэх болоогүй байна. Өндөр орлоготой орнуудад вакцинжуулалтын түвшин Африкийн орнуудтай харьцуулахад долоо дахин их байна. Иймээс вакциныг шударгаар хувиарлах ёстой" хэмээсэн юм.
 
Жао Лижянь энэ тухай: "НҮБ-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришийн хэлсэн үгийн нарийн тунгаан бодох ёстой. Цар тахал гуравдахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд хүн төрөлхтний амь нас , дэлхийн эдийн засагт маш хүнд хохирол учруулсан . Хятад улс дэлхийн вакцины хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлж байгаа бөгөөд  олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааны "тэргүүн фронтод "-д зогсож, вакциныг шударгаар хуваарилахыг дэмжсээр ирсэн" гэжээ.
 
 
Г.Бямба