sonin.mn
БНХАУ-ын Усан ашиглалтын яамны мэдээлж буйгаар тус улс өмнөд нутгаасаа усыг умард руугаа татах төслийн зүүн, дунд шугамын төслийн ус татсан хэмжээ нийт 50 тэрбум шоо метрээс давжээ.
 
Өмнөд нутгийнхаа усыг умард руу татах төслийн барилга байгуулалтын ажил эхэлснээс хойш зүүн шугам дагуух усыг ашиглагч олон хотуудын ахуйн хэрэглээ болон аж үйлдвэрт нийлүүлэх усны түвшин доод талдаа 80% хувьд хүрэхгүй байсныг нэмэгдүүлэн, 97% хувиас дээш хэмжээнд хүргэж, дунд шугам дагуух ус хэрэглэгч олон хотуудын ахуйн хэрэглээний усны нийлүүлэлтийн стандарт түвшин доод тал нь 75% байсныг 95% хувиас дээш хэмжээнд хүртэл нэмэгдүүлж, аж үйлдвэрт нийлүүлэх усны стандарт 90% хувиас давсан байна.
 
Хятадын өмнөд нутгийн усыг умард руу татах төслийн зүүн, дунд шугамын нэгдүгээр хугацааны төсөл нь бүх талаар ус татаж эхэлснээс хойших 7 жил гаруйн хугацаанд, усны нийлүүлэлтийн  хэмжээ удаа дараа шинэ стандарт тогтоон, жилд татсан усны хэмжээ 2 тэрбум шоо метр байснаас  10 тэрбум шоо метрт хүрч, 140 сая гаруй хүн өгөөжийг нь эдлэн, Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн бүс нутгийн усны нөөцийн стандарт түвшнийг ихээхэн нэмэгдүүлсэн гэнэ.
 
Г.Бямба