
Түүхнээ, “...Богдын Даншиг наадам” хэмээгддэг Даншиг наадам өнгөрсөн долоо хоногийн сүүлч, амралтын хоёр өдөр болоод өндөрлөлөө. Энэ удаагийн Даншиг наадмын тухайд соёл урлаг, аялал жуулчлал, тэмдэглэлт өдөр талтайгаа илүү уягдав. Уг нь, Даншиг нь Богд хааны зарлигаар тогтоосон наадам юм. Тодруулбал, Богд хааны зарлигаар тогтоосон “Монгол Улсын хууль зүйлийн бичиг” гэж байдаг. Уг бичигт “...Дөрвөн том их баярыг монголчууд тэмдэглэж байна” гэж хуульчилсан. Энэ дөрвөн том баярын нэг нь Богдын Даншиг наадам юм байна.
Мөн Даншиг гэдэг нь төвдөөр Бат оршил гэсэн утгатай. Тэр утгаараа, жил бүр Жавзандамба хутагтын өлмий бат оршиж, урт наслахын ерөөл өргөж олон хоног үргэлжлэн хийдэг баяр наадам байжээ. Ийм байдлаар 1912 оныг хүртэл тэмдэглэсэн. Монголчууд туурга тусгаар улсаа сэргээн мандуулсны дараа жил буюу 1912 оны зун хөнгөн ёсолж байжээ. Тэр үеэс хойш тасарсан байдаг. Харин 2015 онд Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга байхдаа сэргээн тэмдэглэж эхэлсэн. Тэгэхдээ, наадам соёлын агуулгатай сэргээсэн байгаа юм.
Хэдийгээр, нэг талаас соёлын үнэт уламжлал бий ч хамгийн гол нь өдгөө Монголоос X Богд тодорчихоод байгаа юм. X Богдыг 2023 оны гуравдугаар сарын 8-нд Далай лам дэлхий нийтэд зарласан.
Тиймээс “...X Богдыг Монголдоо сэнтийд нь залсан. Тэр үед итгэл найдвар, эрч хүч өгсөн X Богдтойгоо Даншиг наадмыг тэмдэглэж байлаа. XX зууны эхэн үеийн монголчуудад тодорхой харагддаг зүйл нь Богдын дүрийг харсан монголчуудын нүд баясаж, сэтгэл сэргэдэг. Үүний тулд мөргөж, залбирч, адис авах гэж хүрээнийхэн цугладаг. Тиймийн учир одоо шашны учир агуулгыг нь анхаарч Даншиг наадмаа Богддоо зориулан хийх нь зүйн хэрэг болоод байна. Шашин хүмүүсийг нэгтгэдэг зүйл болохоос мунхруулдаг зүйл огтоос биш. Тийм ч учраас Даншиг наадам зөвхөн улаанбаатарчуудын наадам биш, монгол түмний наадам болж хөгжих ёстой. Хэрэв нийслэлийнхний наадам гэж хийх бол Даншиг наадмаас салгаж авч үзэх ёстой. Тэгэхгүй бол монголчуудын нэгдэж нягтрах, ойртон ижилсэх гэсэн эрэлт шаардлагыг үгүйсгэж, үндэсний ашиг сонирхолд харшлах болно. Бодит байдлаа харгалзан үзээд Улаанбаатар хотын захиргаа, Монголын бурхан шашны төв нэгдсэн бодлого, чиглэлтэй л болмоор байгаа юм. Даншиг наадмын тухайд шүү дээ. Түүнийгээ аажимдаа хууль эрх зүйгээр баталгаажуулах шаардлага бий” хэмээн түүхчид байр сууриа илэрхийлж байсан юм. Гэвч, түүхчдийн үгийг тоосонгүй өнгөрсөн. Тэр байтугай, энэ жилийн Даншиг наадамд X Богд ирж оролцсонгүй өнгөрөөв. Даншиг наадам өнгөрөөд 2-3 хоносны дараа хүмүүс “…X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ” гэцгээгээд эхэллээ. Хариуг өгөх хэн нэгэн одоогоор алга байна.
X Богдын тухайд, анх заларсныхаа дараа 2023 оны гуравдугаар сард Энэтхэгийн Дарамсала хотноо болсон Далай багшийн номын айлдварт ихрийн хамт оролцсон. 2024 оны зургадугаар сард есөн насныхаа төрсөн өдрөө тохиолдуулан Улаанбаатар хотын зургаан дүүргийн 100 айлын хүүхэд багачуудад бэлэг тараасан. 2024 оны аравдугаар сард Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдэд мод тарьсан. 2024 оны арваннэгдүгээр сард өвлийн тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдрөөр Богд хааны ордон музейд зиндааны лам нартайгаа морилсон. 2024 оны наймдугаар сард Гандантэгчэнлин хийдэд болсон Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдний их авшигийн айлдварт оролцсон. 2025 оны нэгдүгээр сард ээж, эгч, ихэр дүүгийн хамт Монголчууддаа ая дууны цэнхэр хадаг өргөн, мэндчилгээ дэвшүүлсэн. Тэгэхэд, X Богд хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суварга” аялгууг ээж, эгч, дүүгийн хамтаар морин хуур, төгөлдөр хуур хөгжмөөр тоглон сонордуулсан байдаг.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл43
Хүүхэд юм чинь PC эсвэл сагс өөр спорт сонирхоноштээ. Ацны даншигийг ямар хүүхэд тоохов дээ
Тэнэг
Амны алдас унал мөн ч их гаргах юм..фб- ээр. Үйл үйлдээд үр нь заавал гардаг гэдэг аль нэгэн төрөлд. ...........даншиг ингэж өгүүлж болохгүй ээ?????
Хүний хүүхэд зүгээр байлгамаар юм. Хаана юу хийх нь хэнд ямар хамаа байна аа.
Хүхдээ ч бас зүгээр байлгамаар юм. Богд могд гэж солиорч байхаар.
Тэр хоёр ихрийг нааш нь авчирч яах нь вэ ! Аль нь жинхэнэ Богд нь юм гээд монгоонууд хуйлраад зодолдоод хачин юм болно ! Гэртээ л байж байсан нь дээр !
Чиний балайрал хэзээ дуусах вэ ? Путиний " Цөмийн зөвлөх " гуай
Юм болгоныг зоосны нүхээр харж, нийслэл хотын өдөр болгон хамтатган тэмдэглэх болсонтой холбоотой байх ...
1912 оноос даншиг хийхээ больсон нь учиртай шүү яагаад тусгаар тогтнолоо олж аваад хийхээ больсныг сайн судлах хэрэгтэй байна даа түүхчидээ
Зардал , өррөл, сүйтгэл их гардаг тул шинэ тулгар улсын эдийн засагт хүндрэлиэй
Тэр хульх Богд могдоо одоо больж үз одооны даншиг гээд бг аялал жуулчлалд зориулсан шоу одоо богд далай лам гэж хэнч сонирхохгүй манай хулгайч дарга нар л дүр эсгэн нүглээ дарах боловуу гэж хий найдахаас цаашгүй
Чи л сонирхдоггүй юм байгаа биз
Богд нь байхгүй Богдын даншиг гэж юу байдаг юм? Ардын намын данжаадуудын хээр гарч ууж идэж унгаж баах гэсэн арга мэх
Ардчилсан намын чинь салга Бат-Үүл сэргээсэн гээд байгаа юм биш үү?!
Х Богд гэдэг цол уу, эсвэл хоч уу, эсвэл өхөөрдсөн нэр үү, эсвэл цаасан малгай юу хэн тайлбарлах вэ? битгий л мухар сүсэгтэй холбож тайлбарлаарай даа.
Монгол хүн бол
Эмээг нь МАН шоронд хийсэн болохоор өс санасан.
Эхлээд Миeэгийнд төрнөө л гэсэн.Миeэ төрөөс унсан чинь өөр айлд төрсөн.Тэгээд энэ хувилгаан хүн чинь ингэдэг юмаа гэж лам нар ярьсан.Ширээнд залраад хаад ноёд чинь өршөөл үзүүлдэг атал, манай богд маань Хуланг,Өнөрөөг гээд шоронд хорьж заларлаа.Ард түмэнд ач тусгүй нь дохио доо.
Засссссс. Үхсэн баасны чинь Богд! Үнэн ч юмуу худлаа ч юмуу. Богдтой Монголын цаг нь аль дээр үед 101 жилийн өмнө дууссан.!!!
Засссссс. Үхсэн баасны чинь Богд! Үнэн ч юмуу худлаа ч юмуу. Богдтой Монголын цаг нь аль дээр үед 101 жилийн өмнө дууссан.!!!
Богдтой Даншиг уг гойм
Далай ламын хойд дүр гээд гадна том маргаан болж байхад Богдын аюулгүй байдал чухал байхаа. Насанд хүртэл нь Богдыг амар тайван байлгаж номд нь шамдуулвал алсдаа өлзийтэй биз.
Гарамжав дэмий юманд оролцсон юм даа!!! Үнэгүй юм гэж байхгүй бүх юм өр төлөөстэй!!!
Богдоо олны нүд шүд хэл амнаас хол байлгасан нь дээрээ. Хүний өөрийн муу хүмүүс их байгаа
Та нар хүүхэд битгий оролдоод бай????? Үүнээс хойш Бат Оршил даншиг наадамдаа 10 -р Богдоо оролцуулж байя.Ёр аливаа асуудалд эхэнд.болгоомжлон бод, дунд нь шинжлэн оно, эцэст нь зохилдуулан тавь.
Эмээ нь хориглоно байлгүй дээ
Эмээ нь хориглоно байлгүй дээ
Ирэх ирэхгүй нь өөрсдийн хэрэг чамд харагдах гээ тонх үү. Ирсэн байга лээ. Чи харахгүй л дээ б.баяраа
Хүүхдийг ингэж зовоохоо боливол яасийн
Хүүхдийг хүүхдээр нь байлга үхсэн хатсаных нь Богд гэж уул нь дэмий л юм бгаа юм даа
Хүүхдийг хүүхдээр нь байлга үхсэн хатсаных нь Богд гэж уул нь дэмий л юм бгаа юм даа
Хүүхдийг хүүхдээр нь байлга үхсэн хатсаных нь Богд гэж уул нь дэмий л юм бгаа юм даа
Danshig naadam 8 sard boldog bhdaa goyo bsan. 6 sard arai bishee
Danshig naadam 8 sard boldog bhdaa goyo bsan. 6 sard arai bishee
Монголын сүсэгтэн олонд хүлээн зөвшөөрөгдөөгүй тэр бацаанаар юүээ хийх вэ. Орхи цаашаа.
Богдод их ач холбогдол өгөх шаардлагагүй 10-р богд билэгдлийн чанартай байхад л болно феодалын үед эн тэнцүү эрхтэй халхын 3ханы нэг түшээт хан заль гаргаж өөрийн хүүг богд болгож нөгөө хоёроосоо хуруу илүү гарсан тэрнээс нээх буян муян бол байхгүй байх шүү эрх мэдэл арай илүү байхын тулд шашныг ашигладаг тэгэхээр шашин бол худлаа
Маш их алтны мөнгөний хэрэгт орооцолдсон эмээ Богдыг бодоод бузар үйл , хар хэл амнаас татгалз . Нялхын нэр мөр цэвэр , үйлс нь чиг яваг .
Даншиг нь монгол бөх морь хоёрын ир бяр сүр хүчийг байхгүй болгочихдог гэдэг юм билээ
Нямбаатарын анх санаачилсан нийслэлийн иргэдийн жижигхэн наадамд юу гэж Богд морилж доошоо орох вэ дээ.
Үндсэн хуульд төр шашин тусдаа гэж заасан шүү дээ , ийм юм хийхээ болиосой ,энэ хүүхдийн богд могд гэж юу бхйсан юм хүүхдийн хувь заяагаар тоглохоо болиоч ! Тангад түвдийн хараалыг амилуулахаа больцгоо!
Хүүхэд тоголож яваа биз дээ
ХБогд хоёр ихэр гэнэ үү.Андуу Индүү зүйл гаргах бий дээ.Ихэр гээд ижилхэн байна гэдэг ШАЛ худлаа зүйл.Тийм адилхан бол монголыг хоёр болгох санаатай юу.АВГАЙ АВСАН ХОЙНОО ДАНШИГТ ЗАЛРАХ ГЭЭ ЮМ БОЛОВ УУ.ямар ч хэрэггүй богд.
Монголчууд бидний Богд маань өсөн торниж л байна. Тунамал сайхан богдтой болсон. Хүлээцтэй байцгааяа.