sonin.mn

Казахстаны нэрт археологич Арман Умарходжиев Буддаг Сак гаралтай байсан гэдэгт итгэлтэй байна гэжээ. Энэ талаар nur.kz сайт мэдээлсэн байна. Тэрбээр саяхан Балбад экспедиц хийж, Азийн энэхүү оюун санааны удирдагчийн шууд үр удамд генетикийн шинжилгээ хийжээ. Умарходжиевын цуглуулсан мэдээллээс үзэхэд Сакын Алтан хүн, Будда хоёр нэг хүн байж магадгүй гэсэн дүгнэлт гарчээ.


Буддагийн шууд удам болох Шакья овгийнхон генетикийн судалгаа хийхийг зөвшөөрсөн бөгөөд судалгааны үр дүн гайхалтай болж, Шакья овгийнхон үнэхээр казахуудтай холбоотой болох нь тогтоогдсон гэнэ.


Түүнчлэн "Сак овгийн мэргэн" баримтат киног бүтээгчид өөрсдийн хувилбарыг батлах олон шууд бус нотлох баримтыг цуглуулсан бөгөөд тийнхүү тэд Балбын уулархаг нутгаас Сакын хээтэй төстэй олон олдворыг илрүүлжээ. Жишээлбэл, буддын шашны важра тэмдэг нь Тэнгри бурхныг илэрхийлдэг ажи тэмдэгтэй төстэй байсан байна. Мөн Балбын Буддистууд болон Сакчууд ижил төстэй сумны хошуутай байсан бөгөөд Балбачуудын өмсдөг ичиг хэмээх хээрийн гутал нь Сакын гуталтай төстэй болох нь тогтоогджээ.


Эцэст нь Балба, Казах хэл дээрх олон үгс хоорондоо маш төстэй байсан бөгөөд жишээ нь Балба хэл дээрх "жан" хэмээх үг нь "сэтгэл", "долоо хоног" нь "апта" гэсэн утгатай гэнэ.


Профессор Виктор Зайберт Арман Умарходжиевийн энэхүү нээлтийг талархан хүлээн авсан бөгөөд эрдэмтэд өмнө нь Буддагийн Сак гарал үүслийг нэг хувилбар гэж үзэж байсан бол одоо үүнийг батлагдсан баримт гэж үзжээ. Ташрамд хэлэхэд энэ хувилбар нь гэнэт гарч ирээгүй гэнэ. МЭӨ 2-р зууны сүүлчээр Сакчууд уулсыг давж Хойд Энэтхэгийг эзлэн авсан бөгөөд Буддагийн хувьд тэрбээр бидний мэдэж байгаачлан ханхүү байжээ. Сиддхарта Гаутамагийн (Буддагийн Хиндү нэр) амьд байх хугацаанд сакчууд Хойд Энэтхэг, Балбын нутаг дэвсгэрийг захирч байсан бөгөөд энэ нь тэрбээр Сак гаралтай дээдсийн төлөөлөл байсан байж магадгүй гэсэн үг юм. Энэ нь түүнийг "Сак овгийн мэргэн" гэж шууд орчуулагддаг Шакьямуни гэсэн нэр нь баталж байна гэжээ. 



Ж.Бат 

Эх сурвалж: ng.kz