Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, үндэсний бахархал болсон тамирчдаа төрөөс үнэлэн урамшуулдаг нь зүй ёсны хэрэг. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр зарлиг гарган, 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн, үнэхээр онцгой үйл явдал болсон. Учир нь тэд багийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн гавьяатай билээ.
Тэгвэл энэ онд АНУ-ын Остин хотод болсон “BLAST.tv Austin Major 2025” цахим спортын (eSports) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын “The MongolZ” баг мөн адил II байрт шалгарч, улс орныхоо нэрийг дахин дэлхийд цуурайтуулсан. Энэ бол цахим спортын хамгийн нэр хүндтэй, өрсөлдөөнтэй тэмцээнүүдийн нэг бөгөөд дэлхийн шилдэг багуудыг ардаа орхиж, финалд шалгарсан амжилт бол зүгээр нэг ялалт биш — үндэстний бахархал юм.
Цахим спорт бол XXI зууны шинэ спорт. Зөвхөн залуучуудын сонирхлыг хүлээгээд зогсохгүй, оюун ухаан, хурд, багийн зохион байгуулалт, олон улсын дэвжээний өрсөлдөөний өндөр түвшний жишээ болсон салбар. Дэлхийн олон улс орон цахим спортын амжилтыг уламжлалт спортоос дутахааргүйгээр үнэлдэг болсон. Тэгэхээр ийм өндөр түвшний тэмцээнд амжилт үзүүлсэн Монгол залуусыг ч төрөөс зохих түвшинд үнэлэх цаг болсон бус уу?
Бид өөрсдийн баг тамирчдаа ялгаварлан хандалгүй, төрийн шагнал урамшуулалд тэгш эрхтэйгээр үнэлж чадах үед л шударга нийгмийн тухай ярих үндэс бий болно. “The Mongolz” багийнхан Монгол Улсынхаа нэрийг өргөмжилж, олон улсын анхаарлыг татсан онцгой амжилт гаргалаа. Тэд бол өнөө цагийн баатрууд. Тиймээс төрийн өндөрлөгүүд, хариуцлагатай албан тушаалтнууд маань энэхүү амжилтыг харж, үнэлж, бодитойгоор урамшуулна гэдэгт олон нийт итгэж, хүлээж байна.
Ялгаварлалгүйгээр бахархлаа хуваалцъя. Цахим спорт бол бидний ирээдүй, харин “The Mongolz” — түүний манлайлагчид.
Т.Ундрахбаяр
Сэтгэгдэл28
Ерөнхийлөгч маань компутэр тоглодоггүй байгаа шүү
Цахим донтонгууд
Тэгж байгаад Хүүк гавьяатын одоонгоо бариад л инээд алдаад л гараад ирнээ! Тэгээл цахим спорт мандтугай, мугай гээл солиорч өгнө дөө!
Ерөнхийлөгч маань компутэр тоглодоггүй байгаа шүү
олимпын спортод л мөнгөн шагнал олгох хуультай
Шагнахгүй ДАШТ үүдийн дэд байранд орсон тамирчид хар мянга байгаа, Монголд л зохиогдсон сонгогч нар их хашгирсан бол шагнах байлаа. таны Казиночин ХҮҮК
CS бол цахим байлдаантай тоглоом биз дээ кк. CS ийн гавьяат тамирчин гэхээр ямар сонсогдож байна даа хэ хэ. Наад залуучууд чинь одоо том бооцоотой тэмцээнд ордог мэргэжлийн хүмүүс болсон. Төрөөс өгдөг тэмдэг мөнгөний хэрэггүй шд. Сагсан бөмбөг бол биеийн хүчний олимпийн төрлийн спорт
Тэнэг болтолоо тоглоомонд донтсон залуучууд нь голдуу мөрийтэй тоглодог. Тэр шагнал магналаар дутахгүй л дээ.
Контр страйкийг хийдэг америкийн компанаас шагнал магналаа нэхээч ээ. Ингэж ихээр бүтээгдэхүүнийг нь рекламдаж байхад
Пийсий тоглодог баньд нарт гавьяат өгчих юм бол монголын бүх хүүхдүүд пийсийрүүгээ хошуураад аав ээж нь хориглодогоо болиод бүр нэмж тоглох мөнгө өгч эхэлнэ ! Эцэст нь байлдаанд донтсон мангуурсан хүүхдүүд гарч ирээд жинхэнээрээ байлдаж эхэлнэ ! Тийм гоё юмыг хүсээд бөйгаа юмуу !
ene yamar mal shig setgulch nertei awgai we yaj im 2 zuilig haritsulj shagnal ene ter gej bichij chadaj bnaa ichij uhmer yum olimpin tutuöd oraon sportor amjilt gargawal shagnadag bga shu yooy mongolchud gej shagnal geher nude uhad uguhus butsajgui hun hognud yuma
Шагнахыг дэмжиж байна
edniig yugiin ni sagnah be?....dabarsan gaihalyyd!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!zail aa,ylas ornii chem bolood yabj baih ni saihan;
Ер нь манайx шиг ноогдсон сонгосон тамирчин гэдэг ажлаа л xийж байгаа улсыг тэнэг өндөр шагнадаг тэнэг ядуу улс xаана ч байxгүй л дээ, барьцвал шатар оюун уxаанийxан ч байна, анxнаасаа дэмий шагнасийн тэр өлсөж байгаа настнууддаа юм xялайлгаxгүй байж

Компютерийн тоглоом шт.. зугаа төдий зүйл… үхсэн ацны спорт бэ ???
Хөдөлмөрийн баатар цол өгнө.. аажимдаа… нөр их хөдөлмөр шүүү хахаха
Хөдөлмөрийн баатар цол өгнө.. аажимдаа… нөр их хөдөлмөр шүүү хахаха
ШАТАР БОЛОН, ОЙ ТОТООЛТЫН АВАРГУУД ӨЧНӨӨН БАЙНА Ш ДЭЭ. ТЭГЭЭД Ч АЛТ АВААГҮЙ ХҮМҮҮСТ НАСААР НЬ САЯ ТӨГРӨГ Ч ГЭХ ШИГ. АРАЙ ХҮНДДЭХГҮЙ ЮУ?
харин тиймшдээ.шагна адилхан шагнаарай
Цахим спорт энэ бол гаж донтонгуудын гоё нэр. Болгоомжлогтун монголчуудаа.
Хиймэл оюун ухаан бол хүмүүсийг сэтгэн бодох чадваргүй эргүү, тэнэг, маанаг болгодог нэгэн төрлийн гэмт хэрэг шүү дээ. Болгоомжлогтун монголчуудаа. Зарим улсуудад бүр хуулиар хориглож байна шүү дээ.
Цахим спорт бол гаж донтонгуудын гоё нэр бөгөөд зарим улсад бүр хуулиар хориглож байна шүү дээ.
ene bol 1 toriin bus baiguullagiin l shagnal delhiin nertei shagnal hamaagui. 3*3 bas has.
Санал нэг.
нэг нэгэнтэйгээ барьцахдаа мөн ч аугаа юмаа манай Монголчууд ...