
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 3 /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга То Ламтай утсаар ярьсныхаа дараа Вьетнам улстай худалдааны гэрээ байгуулсан тухай мэдэгджээ. "Энэ бол манай хоёр улсын хамтын ажиллагааны хамгийн том гэрээ болох болно. Гэрээнд заасны дагуу Вьетнамын тал манай улсад нийлүүлж буй бүх бараа бүтээгдэхүүнд 20 хувь, шилжүүлэн ачихад 40 хувийн гаалийн татварыг төлнө" гэж тэрбээр “Truth Social” нийгмийн сүлжээнд бичсэн байна.
Үүний хариуд Вьетнамын тал Америкийн бизнес эрхлэгчдэд зах зээлээ бүрэн нээх ажээ. “Вьетнам улс зах зээлээ АНУ-д нээж өгнө. Өөр хэлбэл бид Вьетнамд бүтээгдэхүүнээ гаалийн татварыг тооцоогүй үнээр борлуулах боломжтой болно" гэж Д.Трамп мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0