
МОСКВА, 2025 оны долоодугаар сарын 2. /ТАСС/. Гурван жилийн дараа 2028 онд болох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын сан 25 сая ам.долларт хүрнэ гэж Олон улсын боксын холбооны /IBA/ ерөнхийлөгч Умар Кремлев мэдэгдлээ. Тэрбээр лхагва гарагт Истанбул хотод болсон IBA Golden Era хэвлэлийн хурлын үеэр энэ мэдэгдлийг хийжээ.
“Сонирхогчдын боксын ДАШТ-ий шагналын сан 5 сая ам.доллар байгаа бол 2028 онд 25 сая долларт хүрснээр жин тус бүрийн дэлхийн аварга 1 сая ам.долларын мөнгөн шагнал авах боломжтой болно. Мөн дөрөв, тавдугаар байрт шалгарсан боксчдод мөнгөн шагнал олгоно. Цаашдаа ДАШТ гурван жилд тутамд бус харин хоёр жил тутамд зохион байгуулагдана” гэж У.Кремлев хэллээ.
Энэ оны ДАШТ Арабын Нэгдсэн Эмират улсад болно. Уг тэмцээн хамгийн сүүлд 2023 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 14-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болж, 107 улсын 538 боксчин 13 жинд оролцсон юм. Тэмцээний шагналын сан нь 5,2 сая ам.доллар байв.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл4
Кремлевийн сүүлчийн өгүүлбэр дээр хольж сольсон орчуулга хийжээ 2 жилд бус 3 жилд гэж хэлсэн бололтой
Хаа байсан 28- он лай ч байна зай ч бн!!! Яааж ч муриж мэднэ!
Мурьдаг монголчууд дэлхийг, олон улсыг өөрсөд шигээ л санаж бна, үнэндээ бидэн шиг ёс суртахууны доройтолд орсон улс үнд эстэн өөр алга л доо !
Дэлхийд нэр хүндгүй, бас эдийн засаг нь сүйрч байгаа тул Оросууд юц хамаагүй худалаа ярьж арчаагүй байдалаа нуух болсон..хойд солонгос хөлбөмбөгийн дэлхийн аварга гэдэг шиг онигоо болж байна даа.