sonin.mn
Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмч, дэд хурандаа Балгансүрэнгийн Энх-Од, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Батхуягийн Энхболд, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Дулмаагийн Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Гомбожавын Галбадрах нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг олголоо.
 
 
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 97 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан албан тушаалын хурандаа хүртсэн нэр бүхий албан тушаалтнуудад ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг баяр хүргэж, амжилт хүссэн юм.
 
 
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Гэрэл зургийг: Ахлах ахлагч Г.Бат-Эрдэнэ