Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвөөс нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд аравдугаар сарын 23-нд мэтгэлцээний тэмцээн зохион байгуулсан. Тус тэмцээний ялагчдыг тодруулж, өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нар гардуулсан юм.

Уг мэтгэлцээнийг нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, албан хаагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санал, санаачилгыг нээн илрүүлэх зорилгоор зохион байгуулжээ. Тэмцээнд нийслэлийн нутгийн захиргааны 23 байгууллагын 21 баг оролцсон байна.

Мэтгэлцээний тэмцээний тэргүүн байранд Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын баг орсон бол дэд байранд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын баг шалгарчээ. Харин гутгаар байранд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны баг шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
.jpg)
Тэргүүн байранд шалгарсан Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын багийн гишүүн Ш.Золбаяр “Юуны өмнө мэтгэлцээнийг өндөр түвшинд чанартай зохион байгуулсан НЗДТГ-ын Сургалт, судалгааны төв болоод үнэн бодитой шүүсэн JCI байгууллагын шүүгч нарт талархлаа илэрхийлье. Уг тэмцээн нь нийслэлийн өмнө тулгамдаж буй олон асуудлын шийдлийг хэлэлцэхэд чиглэсэн. Төр, захиргааны байгууллагуудын албан хаагчидтай өрсөлдөн, салбар, салбарын онцлогийг таньж, олон талын мэдээлэл олж авснаараа тун үр өгөөжтэй байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Сэтгэгдэл0
Хаалт нээгээд нэг хаалт хаагаад гурав...Махан толгойлсон Үхэрсүг ,Оюунданх,Сумтайбузар нараа мэтгэлцээнд оруулаач Чадах уу Гөлөгнүүд ээ..
УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол" компанийн захирал Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаатай цагдан хорьж буй. Түүнтэй холбогдох хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох мэдээлэл өгч, Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө хэргээ илчилсэн гэдгийг хэлээ. "УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн талаар 2021 оны наймдугаар сар болон аравдугаар сард авлигын шинжтэй мэдээллийг ирүүлсэн. Энэ мэдээлэлтэй нь холбогдуулж өөрийг нь шалгаж байгаа асуудал огт байхгүй ба Д.Хаянхярваагийн өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Энэ цаг хугацаанд хахууль өгөгч иргэнээс "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нарт их хэмжээний ам.долларыг бэлнээр хахуульд өгсөн талаараа хэргээ илчилж ирсэн. Нэгэнт хахууль өгөгч гэмт хэргээ илчилж ирсэн тохиолдолд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан.
10 дугаар сарын 18-ны өдөр гэрт, албан болоод хувийн оффист /түрээслэдэг/ нэгжлэг хийж гэрэл зургийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд шууд тавьж намайг авилга авсан мэтээр нийтэд түгээж, улмаар 48 цаг хорьж миний нэр хүнд, эрхэд ноцтойгоор халдсан хууль бус ажиллагааг Авлигатай тэмцэх газраас явууллаа. Төрийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, авлига албан тушаалын гэмт хэргийг шалгуулах хүсэлт гаргасны хариуд ийнхүү хуулийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны хохирогч боллоо. Тодруулбал, намайг хорьж шалгасан асуудал нь 2019 оны буюу намайг томилогдохоос өмнөх үеийн худалдаж авах ажиллагаатай холбоотой асуудал байсан. Гэтэл энэ асуудал нь надад хамаагүй нь тодорхой болонгуут энэ хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлэн намайг 30 хоногоор цагдан хорьж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэг тулгаж үр хүүхдүүд, хань ижлийн болоод найз нөхөд, худ ураг бүхий л хүмүүсийг дуудан байцааж байна. Улмаар 2016 он болоод түүнээс өмнөх байдлыг ч шалгаж байна.