sonin.mn
10-р сарын 18-нд буюу өчигдөр БНХАУ 2021 оны эхний гурван улирлын улс  эдийн засгийн тоо баримтаа тайлан болгон гаргажээ. Энэ оны эхний гурван улиралд Хятадын ДНБ 82 их наяд 313 тэрбум 100 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 9.8 хувиар нэмэгдсэн байна. Хэрэглээ, аж үйлдвэр, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, ажлын орон тоо, оршин суугчдын орлого зэрэг тоо баримтаас харахад оны эхний гурван улиралд гол гол макро үзүүлэлтүүд бүгд хэвийн хэмжээнд байгаа аж. Энэ нь Хятад Улсын эдийн засаг олон эрсдэл, сорилтыг үр дүнтэй даван туулж, хөгжлөө тогтвортой сэргээснээр эдийн засгийн өсөлтийн хурд нь дэлхийн гол гол эдийн засгийн системийн дунд эхэнд бичигдэж буйг харуулж байна.
 Тогтвортой нэмэгдсээр байгаа ажлын байрны тоо болон оршин суугчдын орлого нь хэрэглээг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлсөн бол хөрөнгө оруулалт ч ерөнхийдөө сэргэх төлөв ажиглагдаж буй гэнэ.
 
Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: " Дотоодын эдийн засгийн тогтвортой сэргэлт, олон улсын эрэлт хэрэгцээ нэмэгдэх зэрэг ашигтай нөхцөл байдалд Хятад улсын гадаад худалдаа ч өдөр ирэх тутам амжилт гаргаж байна. Хамгийн чухал нь Хятад улсын эдийн засгийн бүтэц тасралтгүй тэлж байгаа нь ирээдүйн хөгжилд улам их хүч сэлбэж байгаа. Хөдөлмөрийн зах зээлийн бүтцийн хувьд Хятад улсын эдийн засгийн хөгжлийн чанар тасралтгүй дээшилж байна. Дэлхийн эдийн засгийн хоёр дахь том систем болохын хувьд Хятад улсын эдийн засаг тогтвортой сэргэх нь дэлхийн эдийн засгийн хувьд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Хятад улс олон улсын эрэлт нийлүүлэлтийн гол хэсэг. Мэдээж ирээдүйд олон улсын нөхцөл байдал тогтвортой байх нь Хятад улсын эдийн засагт олон сорилт авчрах болно.Ирээдүйд Хятад улс тогтвортой байдлыг илүү чухалчилж, эдийн засгийн сэргэлтийн алхам бүрийг сайтар зохицуулж, дотоод эрэлт хэрэгцээний нөөц боломжийг илүү сайн нээн, улмаар эдийн засаг, нийгмийн хөгжлийнхөө бүтэн жилийн зорилтыг биелүүлэх учиртай. Мөн өөрчлөлт нээлтийн бодлогоо гүнзгийрүүлж, даян дэлхийтэй хөгжлийн ашиг шимээ хуваалцах нь гарцаагүй юм" гэжээ.
 
Д.Хүчитбаатар