сонин mn
Дэлхийн хөрөнгийн менежментийн хамгийн том группын нэг болох BlackRock саяхан "2021 оны дунд үеийн дэлхийн хөрөнгө оруулалтын төлөв байдал" -даа  "дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад Хятадын эдийн засаг цар тахлын эсрэг хүчтэй хариу арга хэмжээ авч, амжилттай ажиллаж байгаа бөгөөд өдгөө нэгэнт дэлхийн эдийн засгийн өсөлтийн "өвөрмөц тулгуур" болсон байна" гэж дүгнэжээ.
 
Мөн Хятадын албаны тал 9-р сарын 15 -ны өдөр тус улсын 8 -р сарын эдийн засгийн тоо баримтыг гаргасан бөгөөд энэ сарын макро үзүүлэлтүүд нь боломжит хязгаарт багтаж, БНХАУ-ын хөдөлмөр эрхлэлт ба бараа, бүтээгдэхүүний үнэ ерөнхийдөө тогтвортой буюу эдийн засаг сэргэж байгааг харуулсан байна. Үүний зэрэгцээ, эдийн засгийн бүтэц нь ч солонгорч, Хятадын эдийн засгийн сэргэлтийг дэмжих таатай хүчин зүйлүүд буй болон, Хятадын эдийн засаг тогтвортой хөгжсөөр байгаа аж.
 
Макро бодлогын ногдол ашгийг тасралтгүй бий болгож, бизнесийн орчныг тасралтгүй сайжруулсны ачаар Хятадын зах зээлд шинэлэг аж ахуйн нэгжийн тоо хурдацтай нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл технологийн инноваци нь зогсолтгүй ажилладаг "хөдөлгүүр" -тэй адил Хятадын эдийн засгийн хөгжилд хүч сэлбэсээр буй гэж дүгнэж болно.
Үүний зэрэгцээ дотоодын эрэлт хэрэгцээ нь Хятадын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байна. Нэг талаас, тахал, үер зэрэг хүчин зүйл нөлөөлж, 8-р сард Хятадын өрхийн хэрэглээний өсөлтийн хурд удааширсан боловч хэрэглээг дэмжсэн ажил эрхлэлтийн байдал ерөнхийдөө тогтвортой хэвээр байгаа гэнэ. 
Хоёрдугаарт, аж ахуйн нэгжийн үр ашгийг дээшлүүлснээр бодит эдийн засгийн хөгжлийг дэмжих Хятадын бодлого үр дүнтэй хэвээр байгаа бөгөөд хөрөнгө оруулалт ч нэмэгдсээр байгаа аж. 
Өнгөрсөн 8-р сард Хятадын гадаад худалдааны нийт хэмжээ түүхэн хугацаан дахь дээд хэмжээнд хүрч, импорт, экспортын өсөлт хоёулаа зах зээлийн хүлээлтээс давсан байна. 
 
Г.Бямба