Хятадын Нисэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлж буйгаар өчигдөр буюу 8-р сарын 20-ны 08 цаг 38 минутад "Шэньжөү-12" хөлгийн сансрын нисгэгч Ние Хайшэн "Тяньхэ" гол бүхээгийн залгуурын хэсгийн бүхээгээс гарах хаалгыг амжилттай онгойлгож, 10 цаг 12 минут гэхэд сансрын нисгэгч Ние Хайшэн, Лю Бомин нар Хятад улсын бүтээсэн задгай сансарт өмсөх шинэ үеийн “Фэй Тянь” хувцсыг өмсөнТяньхэ гол бүхээгийн залгуурын хэсгийн бүхээгээс гарч, робот гар дээр хөл тогтоох төхөөрөмж болон задгай сансарт ажиллах ширээг угсрах ажлыг гүйцэтгэжээ.
Тэд дараа нь робот гарны дэмжлэгтэйгээр сансрын станцын бүхээгийн гадар талд холбогдох төхөөрөмж угсрах ажлыг мөн гүйцэтгэсэн байна. Энэ хугацаанд бүхээгт байсан сансрын нисгэгч Тан Хунбо тэдний задгай сансар дахь үйл ажиллагааг дэмжиж ажиллажээ.
н.Уртнасан



Лхагва - 04 сарын 01,
2026
Сэтгэгдэл0
Манай улс хэзээ сансарын тэргүүлэх гүрэн болох юм вэ
Yah gej?
Намайг буцаагаад тавьчих би Монгол улсаа 4 жилийн дотор сансарын тэргүүлэх гүрэн болгоод зогсохгүй 0-80 насны бүх иргэнээ хамгийн багадаа 1 кг хүзүүний алтан гинжтэй болгоно. Хурай Хурай Хурай
Huuhdiin mungu nemehiig eserguutsen jagsah humuujiltei bolsonii daraa.