ВАШИНГТОН. /US Department of State/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Р. Шерман Япон, БНСУ, Монгол Улсад долоодугаар сарын 18-25-ны өдрүүдэд айлчилна.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч Токио хотноо айлчлах хугацаандаа Японы төлөөлөгчидтэй уур амьсгалын хямралтай холбоотой асуудлуудтай тэмцэх, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх тэргүүтэй өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэнэ.
Мөн В.Шерман, Японы Гадаад хэргийн дэд сайд Мори Такэо, БНСУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Чой Жон Кун нартай БНАСАУ-тай холбоотой бүс нутгийн асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт, дэлхий нийтийн эрүүл мэнд зэрэг талуудын өмнө тулгарч буй сорилтуудыг зохицуулах чиглэлд гурван талын хамтын ажиллагааг өрнүүлэх талаар хэлэлцэх юм. Түүний дараа Төрийн нарийн бичгийн даргын орлогч БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзаж, Гадаад хэргийн тэргүүн дэд сайдтай стратегийн яриа хэлэлцээ өрнүүлэхээр Сөүл хотыг зорино.
Тийнхүү В.Шерман Сөүлээс Улаанбаатар хотыг зорьж, Монгол Улсын төлөөлөгчидтэй хоёр талын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх хийгээд ардчиллын хамтын үнэт зүйлс болон шашин шүтэх эрх чөлөө, уламжлалт соёлын онцлог, ёс заншлыг хүндэтгэх зэрэг хүний эрхийн талаар хэлэлцэнэ.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч энэ сарын 18-25-нд хийх айлчлалынхаа үеэр Энэтхэг, Номхон далайн бүсэд энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжих, олон улсын дүрэмд суурилсан дэг журмыг дагаж мөрдөх чиглэлд холбоотнууд, түншүүдтэйгээ хамтран ажиллах АНУ-ын үүрэг амлалтыг дахин нотлох ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Авлигачин хулгайч нараа дийлэхээ байсан коммунист маоист Монголд ирээд яадаг юм АНУ-ын тусламжаар ирсэн мөнгийг МАН-ын дарга нар хувьдаа идэцгээж коммунизм байгуулахаар санаархаж байна...Тонилцгоо..
Америк Герман Япон Солонгос Хятад Казахстан гэж Монголчуудыг турхирдаг европ Оросууд,буриад гөлөгнүүдтэйгээ боож үхэх нь.
Ковидын тусламжаар гадаад орнуудаас ирсэн мөнгийг МАН сонгуульдаа зарцуулж хувьдаа ууж идээд одоо болтол тайлан гаргаж өгөхгүй байна.
Хятадын тараасан халдвар Монгол хүнд тусаж байгааг ирж харна. Хятадын хил хаалттай, монголын ард түмэн халдвараар үхэж байгаа хүнд цагт Америкийн нэгдсэн улстай хамтран халдварыг дарах бүх боломжийг ашиглах хэрэгтэй. Америкийн азид явуулах бодлогыг сайн ойлгож, Монгол үндэстэн тэдний эрх чөлөө тусгаар тогтнолыг хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй.
Хятад гэж мөнхийн хөрш рүү нь малчин Монголчуудыг тосгоны орос буриадууд та нар турхирч ирсэнийг адилхан бас турхируулдаг Америк мэдэхгүй гэж тэнэгтээд байгаарай.
Америк Монголыг хоёр их хөршийн дунд бөмбөг болгож, үймээн самуун дэгдээж, эрх чөлөөг хамгаалах нэрээр цэргээ ойртуулж ирүүлэх ганцхан бодлоготой. Хар лам нараа ирж өмөөрнө, даалгаьар биелүүлж байгаа ЭБИ мэтийн суурин тагнуулуудаа чангална, санхүүжүүлнэ, үүрэг даалгавраа шалгана. Ирж байгаа зорилго нэг иймэрхүү.
Kimchi sushi tegsnee mori geneee?
Japan and Amerixa mongolian 3 th neighbor not korea naybe n korea
АРДЧИЛСАН АНУ МОНГОЛЫН УРВАГЧ Ч.САЙХАНБИЛЭГИЙГ МАНАЙ ТАЛД ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ АЖИЛД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЬЕ.
ЭНЭ ЧИНЬ АЖИЛ ХЭРГИЙН САНАЛ
За баларсан. Жо Байден дэд ерөнхийлөгч байхдаа,-Бид бүх дэлхийн улсуудыг гомо гэр бүлийг баталдаг болгоно гэж хэлсэн. Одоо тэрнийгээ ажил болгохоор манайх руу энэ хүнийг явуулж. Манайх ижил хүйстний гэр бүлийг баталж нүдний булай болох болж дээ.Орос бол өөдөөс нь салаавч харуулж байгаа. Гэр бүл бол эр, эм хоёр хүний хооронд үүсдэг харилцаа болохоос хэлэхээс ч хэл эвлэхгүй үйлдэл хийхийг хэлэхгүй гэж оросууд үзэж байгаа. Бид ч тийм уламжлалтай. Тэд гэр бүлээ батлуулах бус өнөөг хүртэл хамтран амьдарч болоод байхад илүү юмны хэрэг байна уу.