sonin.mn
КАИР. /TASS/. Израилын армийн нисэх онгоцууд Газын зурвасын хэд хэдэн хот дээр пуужин хаясаар байна гэж Палестины “Saut Al-Aqsa” радио станц мэдээлэв. 
Тус радиогоор мэдээлж буйгаар, одоо Газын зурвасын эрэг орчмын Дейр-эль-Балах, Хан-Юнис хотууд пуужингийн цохилтод өртөж байна.  Газын зурвасын хойд хэсэгт орших Жебалия хотод дор  хаяж гурван пуужин дэлбэрчээ. Израилын цэргүүдийн бай нь ихэвчлэн суурингуудын захиргааны барилга байгууламжууд болж байна гэж “Saut Al-Aqsa” радио станц мэдээлжээ.
 
Израилын арми өмнө нь даваа гаргийн орой Газын зурвас руу пуужин харвасан байна. Үүний улмаас нийтдээ 21 хүн амиа алдаж, 70 хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд есөн хүүхэд байгаа аж.
Палестины хэт давруу үзэлтнүүд даваа гаргийн орой Газын зурвасаас 150 орчим пуужин харвасны хариуд хэт давруу үзэлтнүүдийн байгууламжуудад цохилт өгч эхэлсэн гэж Израилын Батлан хамгаалах армийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг