sonin.mn

Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб Улс орон даяар цар тахлын халдварын нөхцөл байдал амаргүй байгаатай холбогдуулан тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 032, 339 дүгээр анги, Хилийн 0214, 0130 дугаар ангитай хамтран эдгээр ангид хугацаат цэргийн алба хааж байгаа алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь цахимаар уулзууллаа. Энэ үеэр дайчдын ар гэрийнхэн “Албаа нэр төртэй хааж байгаа хүүгээрээ бид бахархаж байна. Бид сайн байгаа. Миний хүү өнгөлөг, сайхан цэрэг болжээ” хэмээн баяр хүргэж, олонтой эвтэй байж, албаа нэр төртэй хаахыг захиж байсан юм.