sonin.mn

Каираас өмнө зүгт орших Саккара хотоос эртний Египетийн булшнуудыг нээн илрүүлжээ. Египет судлаач Захи Хавассаар ахлуулсан археологичдын баг 50 гаруй булш бүхий эрдэнэсийн сан олсон байна. Эдгээр булш шинэ хаант улсын үе буюу нийтийн тооллын өмнөх XVI-XI зуунд хамаарна. Хавасс “Энэхүү нээлт нь шинэ хаант улсын үеийн Саккара хотын түүхэнд чухал ач холбогдолтой. Тети фараоны Наэрт хатныг оршуулсан сүм, гурван агуулах олдсон” гэж мэдэгджээ. Саккара бол эртний Египетийн нийслэл Мемфис хотын туурь бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтсан газар юм. Египетийн эрх баригчид аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Гизагийн өндөрлөгт археологийн музей барьж эхэлсэн. Египет улс аялал жуулчлалын аюулгүй коридор нээхээр бэлтгэж байна. Аялал жуулчлал, эртний эдлэлийн сайд Халед Аль-Анани орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа цар тахлын үед ч жуулчдад аюулгүй улс байх зорилгоо танилцуулжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин