Сэнгийн Эрдэнийн 90 насны ойд
Ум хорва ла дол дарима гэж эхэлдэг "Цагаан дарь эх"-ийн тавин наймхан мөр уншлагаас эхлээд 108 боть их хөлгөн судар Ганжуур, Данжуурын эхэн эшлэлд дөрвөн мөр залбирал байдаг нь, Намо гүрүви, Намо Буддая, Намо Дармая, Намо Сангая болой! Энэ нь багшид мөргөе, Бурханд мөргөе! Номд мөргөе! Хуврагт мөргөе! хэмээсэн ажээ.
Би Намо гүрүви-багшдаа мөргөе! Миний багшийг Сэнгийн Эрдэнэ гэнэ. Хар бага есхөн настайдаа эцгээс хагацсан, эрдэм гэгээрлийн аянд дөрөөлсөн хар Сэнгийн хүү Эрдэнэ, оюуны өндөр соёлтой, гайхамшигт сайхан зохиолуудаараа түм түмэн уншигчдыг уяруулан, ухаажуулан соронз гүр мэт татсан Монголд уран зохиолын титэм дэх сувд эрдэнэ байлаа.
Тэртээ Ононы хөвөөнд мэндэлсэн буриад хөвүүн, Хэрлэн голын баруун бэлд унасан халх бандийг уран зохиолын их өргөөнд өргөж оруулан, ажил амьдралын замд нь түшиж тулж явах, миний хувьд тэнгэрлэгхэн хувь заяа бид хоёрыг холбож дээ. Одоогоос хагас зуун жилийн тэртээ 1957 онд манайх "тавын халуун ус"-ны зүүнхэнтэй одоогийн 13 дугаар хорооллын баруун зах орчимд байжээ. Би техникумын сурагч уран зохиолд шунан дурлагч зохиолчдыг бишрэн харагч нэгэн байлаа. Эрдэнэ багшийнх бас манай арын гудамжинд байсан юм билээ. Тэр үед "Тал нутгаар явахдаа" шүлгийн ном, "Салхитын голынхон" тууж нь гарч олны анхаарлыг татсан үе байлаа. Сүхбаатарын талбайн баруун талын номын дэлгүүрт (Одоо гутал, оймсны дэлгүүр) уншигч зохиолчдын уулзалт болж, Чойжилын Чимид хөтөлж Б.Бааст, М.Ширчинсүрэн, Д.Түдэвдорж, З.Баттулга нарын олон зохиолчид байсны дунд С.Эрдэнэ оролцохыг би нүдэлж авчээ. Нэг өдөр сургуулиасаа харьж явтал мөнөөх Эрдэнэ зохиолч цав цагаан цувтай, ганган бүрх тавьчихсан таяг тулчихсан ирж явна.
Сэлбэ гол дээгүүр байх, нарийн төмөр замын гэгддэг гүүрэн дээр харгалдаж би зосч өнгөрөөв. Энэ хүн шиг л ганган зохиолч болох юм хуна гэсэн шүү бодол төрж, таяг тулсныг гайхширснаа гангарал юм байлгүй, түүнээс ийм запуу хүн хаанаас таягтай явахав гэж бодож билээ. Тэхнээ нь багш тэр үед, өөрийнх нь хожим бичсэнээр хөлийн мэдрэлийн гол судап анатомиор буюу "ишиас" гэдэг судал нь үрэвсээд үнэхээр доголсон юм билээ. Миний гангарал гэж ойлгодог ч бас буруугүй. А.Толстойн "Зовлон туулсан нь" романы, чимэглэлд нэг тийм бүрхтэй, таягтай тайж ч билүү язгуурт сэхээтний зураг үзсэн юм. Түүнийгээ жишиж таамагласан хэрэг. Би тэр гоё зохиолч С.Эрдэнэтэй тааралдсанаасаа хойш яруу найрагч болохоор бүрэн "шийдэж" хэсэг хугацаанд орхиод байсан шүлэг бичих ажилдаа "шамдлаа." 1960-аад он гарлаа. Б.Явуухулан хойноос төгсөж ирсэн, Зохиолчдын хороо хөл хөдөлгөөн ихтэй, долоо хоногийн гурав дахь өдөр бүр залуу зохиолчдын шүлэг сонсож зөвлөгөө өгдөг байв. Ш.Сүрэнжав, Ш.Дулмаа, П.Пүрэвсүрэн, И.Цэрэнжамц, П.Сандуйжав, Б.Жамд гээд л олон олон залуу шүлэгчид гайхуулж байв. Минийх нэг л гавидаггүй. Тэр үед зохиолчид том хэлбэрийн зохиол "туурвих өвчин" тусаад анхны роман, туужууд хөвөрч байв. Би ч гэсэн том хэлбэрийн зохиол бичдэг хэрэг гэж бодоод, Халх голын дайнд олон сайхан эрс бас морьд эрсэдсэн юм гэдэг санаатай "Морьд" гэдэг найраглал бичээд, ер нь өнөөх гоё Эрдэнээтэй уулзаж зөвлөгөө авахаар Зохиолчдын хороон дээр хүрэхнээ нь, Эрдэнэ "Цог" сэтгүүлийн эрхлэгч болчихсон өвгөөдэй Ц.Дамдинсүрэн гуайтай нэг өрөөнд сууж байна. Хаалгыг нь зүрхшээн байж татаад "Орох уу?" гэвэл Эрдэнээ ор ор гэх нь тэр. Би шүлэг үзүүлэх байсан юм гэвэл, бичиж байсан юмаа орхиод унш унш гэв.
Би "Морьд" найраглалаа уянгалуулж гарлаа. Тэгтэл дунд хэрд нь байз хө гэж байна. Чи саяын бадгаа дахиад унш гэлээ. Тэр нь
Дайн гэж
Цус хурсан зүрхээ
Цугаараа гар дээрээ барьж
Өрөвдөхгүй чулуудалцахыг
Өчих шиг санагдана гэсэн мөр бадаг юм. Уншиж дуустал Эрдэнээ багш нөгөө л далдхан гуниг хурсан ингэн тэмээнийх шиг дүрлэгэр бор нүдээрээ намайг түрхэн ажсанаа, олон ч үг хэлсэнгүй "Орхиод яв" гээд Та үүнийг үз дээ, гээд Дамдинсүрэн гуайд өгч байна.
Би ч халууцсан гэж жигтэйхэн, гарахын түүс үүд рүү ухасхийв. Удсан ч үгүй "Цог" сэтгүүлийн оны шагнал алтан үсэгтэй үнэмлэх 300 төгрөгийн шагнал хүртэж ёстой л нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт гэгч болов. Ингэж л анх Сэнгийн Эрдэнэ намайг утга зохиолын их өргөөнд өргөж оруулсан юм. Багш минь намайг 1966 онд "Утга зохиол урлаг" сонины эрхлэгч байхдаа сониндоо зураачаар авч ажиллуулан уран зохиолд шуудрах замыг минь бүүр засч билээ. Би багшийн уран бүтээлийн тухайд дүгнэх цэгнэх нь бүү хэл магтаж ч чадахгүй "мангар" мөхөсхөн билээ.
С.Эрдэнэ энэхүү уяхан замбуутивийг мань мэт шиг хоёр цийлгэрээрээ бус сэтгэлийнхээ нүдээр тодруулан томруулан харж чаддаг торгон тансаг гүн мэдрэмж ухааралтай орчлон байсан юм шүү. Монгол уран зохиолд Равжаа хутагт С.Эрдэнэ хоёр л салхины өнгийг нүдэнд харагдаж сэтгэлд шигдтэл үгээр зурсан юм. "Урьхан хонгор салхинд уулын мод найгана."Хутагт салхины намрын өнгийг дуулжээ.
Тэгвэл С.Эрдэнэ Алтайн уулсын салхины өнгийг сэтгэлийнхээ нүдээр олж харсныг нь дор сийрүүлье. "Ховд голын хөндийд намуухан шар сапхи сэмхэн хэсүүчилж байхад тэртээ өндрийн хадан цохионд хар салхи, Цамбагаравын хяр оройгоор бол дун цагаан салхи салхилж байх шиг санагдсан" гэжээ. Би Хөвсгөлд багштай хамт явж байгаад "Алтан хараацай" гэдэг дууны нэг мөрийн тухайд, энэ дуунд "Алтан хараацай сүргээрээ тэнгэр шүргээд өнгөрлөө гэж гарах юм. Мөн гоё хэлжээ" гэж би эргүүттэл багш өөдөөс нэг том харснаа "туй" гэж уулгалаад "Энгэр шүргээд гэвэл илүү гоё, бацаан минь" гэж билээ. Багш ийм л өчүүхэн юмыг ч урнаар сэтгэгч байлаа даа. Шавьдаа зөвлөгөө өгч буй царай нь тэр. Үүнээс илүү яах ёстой юм. Багш Монгол тооллоор бол шороон могой жил 1929 оны арванхоёрдугаар сарын 7-нд төрсөн, 90 насных нь ой энэ жил тохиож буй юм. Багш минь насныхаа сүүлийн жилүүдэд шашин соёлын талаар ихээхэн сэтгэл зүтгэл гаргаж төрөлх нутгийнхаа Сэрүүн дуганыг сэргээн гол шүтээний нь Гүрдаваа римбүүчийгээр шүншиглүүлэн залж Төвхөн хийд, Гүнжидийн сүмээр аялж, засч сэргээхэд нь хүчин тавьж намайг Амарбаясгалант хийдэд очиход хань Дэжээтэйгээ (багш гэргий Цэрэнджидээ ийн хайрлаж нэрлэдэгсэн) Да лам урилгаар оччихсон хийдийн түүх бичиж байсан сан. Багш бас "Жанрайсиг бурханаа залахын учир", "Жанрайсигийн тухай дуусаагүй яриа" зэрэг олон өгүүлэл бичиж Монголын соёлын санг анх санаачилж Мигжид Жанрайсиг шүтээнийг бүтээн залах ажлыг анхлан сэдэгч байсан юм шүү. Энэ тухайд Соёлын Гавьяат Зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн "Билгийн мэлмий нээгч" номд тодорхой бий. Мань мэтийн охор бодолтон орой өглөөн хоол ундхан, ор, дэрээ шинэчлэх төдийхний дажинд сүйрч маргааш буцахаа мэдэхгүй маларч байхад холч бодолтон гэгээрсэн дээдэс минь үр хойчдоо үлдээх мөнхийн бүтээл, сайн сайхны төлөөх туурвилаа гүйцээдэг ажаам. Миний багш Ардын уран зохиолч төрийн шагналт Сэнгийн Эрдэнэ эдний л нэг байв. Би Номо Гүрүви -Багш дор мөргөмүү.
Ардын уран зохиолч П.Бадарч
Сэтгэгдэл0
Эрдэнэ гуай өөрөө сайн зохиолч боловч түний төрүүлж хүмүүжүүлсэн хүү нь төр улсын дайсан болсон нь нэн тоогүй.
Их уран зохиолыг титэм дэх сувд эрдэнэ - гэж юу гэж байгаам бол санаатай санаагүй буруу бичсиймуу
с.Эрдэнэ гуай до яамны ногоон малгай дахь сувд байсын гэсэн.
Догмидын дараа бичих хэрэггуй байж дээ , Бадарч минь ...!!! ... тийм уу , тэгвэл до яам чинь хунийг ОД ( одоогийнхоор бол ?!) болгож байсан юм биш уу , Сэнгээ , Эрдэнэ гээд ... Аа " ногоон малгайтнууд " гээчийн хувьд бол одоогийн энэ " хоон хэлэлцэх хугацаа " гэгчээр гангараад байгаа торийн хулгайчид - шуналын микропуудыг соноон устгахад хэрэгтэй байна даа ...
Сэнгийн Эрдэнэ бол яах аргагүй өгүүллэгийн их мастер. Харин хүү нь эцгийнхээ агуу өгүүлэмжийг мэдэрдэг болов уу?
хулганийн нүхэн дэх сувд хамгийн үнэн реалист зохиол юм
Хүүнь пянзчинь
C.Erdene bol gaihamsigtai hyn baisaan,odoonii nysan pulmantyyd yaj medeheb dee!!hyniig amidad ni hairlaj chadaagyi nobsnyyd engersen hoino ni dyrsah ch bas neg hair yumuu daa!!harin erdenee gyai hyy Bat-yyliig bodohoos beeljis yrsah sig hamgiin eedgyi hyn!!!ter muu iljeg ylas tord orj yah ni be??.;;;;;;Bi beer erdene gyai nytagiinh ni hyn tiimdeech ene muu Bat-yyliig gazart ortol ni muulna!
Argument chiniyu yum be?
Badarch aa!!chi mergedeg yum uu?tyn ch baga baih aa daa!!!
Yg unen shuu. Nutgiin ner buzarlasan novsh
S Erdene zaluudaa s bayarein eej dulamtai sex xeij s bayar tursun shvdee !!!! Batuulee betgei mungu tulj eim youm bichuuleed bai!!!!! Odoo bur uxsen aaveinxaa nereig zarj ideexee bolichee
Erdeniin batuul has bayar honor Mongoliin Tord mash in gai bolj baina daa
Badarch nairagchaa buriad huneer hotluulj nairagch bolsonoo buu gaihuuldaa
агуу зохиолчид д сэнгээ б ринчен ц дамдинсүрэн д нацагдорж сбуяннэмэх ч ойдов л ванган сдоржпалам явуухулан ширчинсүрэн чойжилсүрэн н нямдорж ш цогт сүрэнжав пүрэвдорж ц ГАЙТАВ с бадраа ж бадраа с сандагдорж э оюун м цэдэндорж ц цэдэндорж б цэдэндэмба бизъъе Ч ЧИМЭД м чимэд днамдаг з баттулга л түдэв д гармаа ш дулмаа лодойдамба ------гэх хүмүүс 60 - 70 80 онуудад гэнт гараад ирсэн энэ социализмын оргил үе байв лувсан шарав гончигсумлаа дамдинсүрэн ц насрай кино жүжигчид 60 70 80 онд гарч ирсэн социализм л зөвхөн советын совесть гэдэг зөвлөлт аж төрөх ёс шинэ ёс суртахуун шинэ хүмүүжлийг эх оронч үзлийг бий болгов дэлхий дхин африк өмнөд америк арабын олон орон эдийн засгийн тэгш эрхийг хүсч байна
агуу зохиолчид д сэнгээ б ринчен ц дамдинсүрэн д нацагдорж сбуяннэмэх ч ойдов л ванган сдоржпалам явуухулан ширчинсүрэн чойжилсүрэн н нямдорж ш цогт сүрэнжав пүрэвдорж ц ГАЙТАВ с бадраа ж бадраа с сандагдорж э оюун м цэдэндорж ц цэдэндорж б цэдэндэмба бизъъе Ч ЧИМЭД м чимэд днамдаг з баттулга л түдэв д гармаа ш дулмаа лодойдамба ------гэх хүмүүс 60 - 70 80 онуудад гэнт гараад ирсэн энэ социализмын оргил үе байв лувсан шарав гончигсумлаа дамдинсүрэн ц насрай кино жүжигчид 60 70 80 онд гарч ирсэн социализм л зөвхөн советын совесть гэдэг зөвлөлт аж төрөх ёс шинэ ёс суртахуун шинэ хүмүүжлийг эх оронч үзлийг бий болгов дэлхий дхин африк өмнөд америк арабын олон орон эдийн засгийн тэгш эрхийг хүсч байна
Ahmad yeee hyrtel haraaj zyheh yum yaachihsan uls be bid mongolin adgiin shaaruudaa
Хар Сэнгэ гэж хүнээр тун тааруухан хүн байсан гэдэг Гэхдээ Эрдэнээг хүмүүжүүлэх боломж гараагүй ,зан аашийг нь удамшиж авч үлдсэн тэр Зохиолчдыг хэлмэгдүүлэгч Д.Сэнгээгийн өв залгамжилж олон шинэ залуучуудыг ДО.яам,прокурорын мэдэлд өгч Удвал даргатайгаа хүртэл санал зөрж явсныг Удвал дурссан байдаг Нямдорж Чойном М.Цэдэндорж,Ширчинсүрэн Цогт Д.ГомбожавШ.Цэндгомбо бүгд гараар нь орсон байдагТэгэхлээрЭ.Батүүл хэн болох нь маш тодорхой биздээ.Зоригийн амийг бүрэлгэсэн,оролцсон гээд шоронд ороод гараад л явдаг нь учиртай ажээ