sonin.mn

Налайх дүүргийн нутагт орших Тайж хайрханы бэлд болж буй “Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль”-ийн үндэсний спортын таван тэмцээний нэг болох үндэсний сур харвааны төрөлд нийт 108 харваач өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсын дархан мэргэн нэг, гарамгай харваач нэг, тод мэргэн харваач нэг, уосын гоц харваач нэг байна.


Нийт харваачдын 80 хувь нь цолтой зэрэгтэй харваач байгаагаас тэмцээний чансааг харж болно. Тэмцээний хамгийн ахмад нь А.Догзмаа (78 настай), хамгийн залуу нь 20 настай Ө.Энхнамуун юм. А.Догзмаа нь үндэсний урлаг, спортын тэргүүний ажилтан ба эрүүл мэндийн тэргүүний ажилтан.


Тэрбээр 210 шавь бэлтгэн гаргаж, Улсын баяр наадмын түрүүтэй дөрвөн тамирчныг бэлтгэж, үндэсний урлаг, спортын салбарт 62 жилийг зориулсан эрхэм билээ. УАШТ-ий алт, мөнгөн медальтайн дээр аймгийнхаа наадамд 19 удаа түрүүлсэн үндэсний соёлыг дээдлэгч хүмүүн юм.